Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлыг талаар мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванхоёрдугаар сарын 3-ны байдлаар нийт 19,680 хүнд PCR шинжилгээ хийсэн байна. 19 мянга гаруй шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин хавтлын 600 гаруй шинжилгээнээс 12 хүнд коронавирус илэрлээ.
Үүнд, Улаанбаатар хотод 7н тохиолдол, энэ нь дотоодын халдварын голомттой холбоотой 5 тохиолдол, ХӨСҮТ-ийн хоёр ариутгагчаас халдвар илэрлээ6
Сэлэнгэ аймагт 4 тохиолдол нэмэгдсэн. Энэ нь халдвартай иргэний гэр бүлийн 3 хүнээс, нэг нь эмнэлгийн ажилтан байна.
Дархан-Уул аймагт нэг тохиолдол нэмэгдлээ. Нийт Дархан-Уул аймагт 45 тохиолдолбүртгэгдлээ.
Монгол улсад нийт батлагдсан халдварын тохиолдол 831 боллоо" гэлээ.