x

Коронавируст турмерикийг хэрэглэхийг зөвлөж байна

Америкт хэдэн жил яваад ирсэн найз маань “Чи турмерик гэж мэдэх үү,  тэнд байгалийн антибиотик гээд хаа сайгүй хэрэглэдэг болсон. Одууд нь хаа сайгүй л турмерикний ач тус, эрүүл мэнд, гоо сайхны ач холбогдлыг нь ярьж, байнга  хэрэглэдгээ   гайхуулдаг болсон” гэж ирээд л ярив. Би хариуд нь “Монголд орж ирээд удаж байгаа. Тэр америк европынхноос чинь өмнө монголчууд хэрэглээд олон зуун жил болж байна. Хуучны маарамба нарын эм тан хийхэд энэ турмерик их ордог байсан юм билээ. Би ч байнга хэрэглэдэг” гэлээ.

Бидний дунд ийм яриа болж өнгөрөв. Энэ яриаг дахин санах болсон нь корона гэх дэлхийг айлгасан айхтар өвчин гарсантай холбоотой Энэтхэгийн турмерикийг хэрэглэхийг олон орны эмч, эрдэмтэд зөвлөж, бүр хэрэглээд эхэлж. Үнэн хэрэгтээ би л хувьдаа сайн гэж сонсож, уншиж хоолондоо болон гоо сайхны ахуйн  хэрэгцээндээ хэрэглэж заншсанаас илүү  сүрхий чухалд тооцож байгаагүй.

Уг нь монголчууд энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд аль хэдийн дадчихсан,  бидэнд нэг их шинэ зүйл биш л дээ.   Гэхдээ тэр бүр  өнөөх шидэт нунтгийн талаарх гайхалтай мэдээллүүд, ач тусыг нь нарийн сайн мэддэг болсон эсэхийг хэлж мэдэхгүй юм. Магадгүй зарим нь надтай адилхан хоол, гоо сайхан зэрэгт л хэрэглэж дадаад түүний ид шидийн тухай тийм нарийн ойлголт аваагүй ч байж болох  юм. За тэр ч яахав. Хамгийн чухал олж авсан  мэдээллээ уншигчидтайгаа хуваалцья.

Саяхан гайхал коронагийн талаарх мэдээлэл, түүнийг эмчилж байгаа арга туршлагыг хайж уншиж байгаад л түүнийг дарж авах гэж дэлхийгээрээ арга сүвэгчилж байгаа энэ үед хөнөөлт вирусийн эсрэг эмчилгээний арга барилаа уламжлалт анагаах ухаантай хослуулах, тэр тусмаа турмерикийг өргөн хэрэглэж үр дүнд хүрч байгаа талаар уншаад  үнэхээр талархан хүлээж авлаа. Хамгийн сонирхолтой нь шинжлэх ухааны томоохон төлөөллүүд, эмч нар, судалгаа, шинжилгээний байгууллагуудаас гаргасан  өгүүллүүдийг уншсан болохоор итгэл үнэмшил төрлөө.     Турмерикийн үр өгөөжийн талаар бол яриад байх юм алга. Үнэхээр олон талын ашигтай байгалийн гайхамшиг мөнөөсөө мөн. Хэдэн жилийн өмнөөс Шидэт нунтаг турмерик гэсэн шошготой хүнсэнд хэрэглэгдэхээр савлагдсан бүтээгдэхүүн орж ирж борлуулагдах болсон.

Харвардын их сургуулийн эрүүл мэндийн хуудас /https://www.health.harvard.edu/…/curcumin-for-arthritis…/ наа  “Энэтхэг турмерик ба түүний доторх күркүмин нь уушгийг цэвэрлэж, эрүүлжүүлж цусыг шингэлж, цусан дахь вирус бактерийг цэвэрлэхээс гадна үе мөчний үрэвсэл, тэр дундаа үе мөчний остеоартритийг анагаадаг тухай судалгаа туршилт хийж анагаасан тухай нийтлэгджээ. Вашингтоны их сургуулийн эрдэмтэд ясны хавдрыг анагаахаар туршиж судалж,  өөрийн албан ёсны сайтдаа энэ судалгааны өгүүллээ оруулжээ. Энэтхэгийн Ерөнхий сайд уламжлалт анагаах ухаан, тэр дундаа турмериктэй сүү нь Ковидийн вирусыг устгаж байгаа талаар мэдэгдсэн байна лээ.  Тэр шороон түмэн хүнтэй Энэтхэг яаж коронагаас хамгаалаад байна. Түүнчлэн Энэтхэг улс коронавирусээр халдварлагсдын 90 гаруй хувийг анагааснаа дэлхийн Эрүүл мэндийн байгууллагад мэдэгдсэн байна.

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамыг Аюурведийн яам гэж нэрлэдэг бөгөөд иргэддээ турмериктэй сүү буюу Golden milk-ийг  өдөр бүр уухыг зөвлөх болсон. Ийм л учиртай байж.  

Саяхан Нью-Йорк хотын нэгэн эмнэлгийн эмч коронавирус туссан боловч уламжлалт анагаахын турмерик хэрэглэж эдгэж, эргэн ажилдаа орсон талаараа сошиал хуудаснаа жиргэжээ.

Манай Эрүүл мэндийн салбар коронагийн эсрэг вакцин гаргаж чадахгүй нь ойлгомжтойгоос хойш, бусад улсад вакцин туршилтаасаа хурдан гарч албан ёсоор нийтэд хэрэглэгдэх үеийг хүлээх, тэр хүртэл хохирол багатайхан давах гэж шууд л хөл хорио тогтоогоод байгаа. Хэдийгээр энэ нь нийтийг хамарсан байдалд хүргэхгүй, хумих гэсэн арга боловч хугацаа явах тусам улс орны эдийн засгийн хувьд хүндхэн байдалд орохыг эдийн засагчид анхааруулсаар байна. Тэгвэл тэр хүртэл бид хэрхэн тэсэх вэ. Өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах вэ.

Дэлхийн улс орнууд коронавирусийг эмчлэх арга зүйг аль болох уламжлалт анагаах ухааны эмчилгээн дээр суурилж байна. Учир нь уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг эм тангийн чухал орцын нэг нь хэзээнээсээ турмерик байсан. Монголчууд эртнээс Энэтхэгээр дамжуулан авчирч эм тандаа ч хэрэглэж байсан уг сурвалжтай.

Хүмүүс өнөөгийн шинжлэх ухаанд найдах хэрнээ өнө эртнээс уламжилж ирсэн уламжлалт анагаах ухаанд анзааралгүй ханддаг юм болоо. Угтаа цагийн уртыг туулж, хүн ардыг эмчлээд ирсэн юм шүү дээ. Турмерикийг онцгой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүст болон 21 хоногийн хорионд байгаа иргэдийнхээ хоол хүнсэнд ч зөвлөж яагаад болохгүй гэж. Бүтэх,  бүтэхгүй элдэв туршилтанд орж, байхын оронд хэрэглэж заншсан, хэрэглээнд нэвтэрсэн бүтээгдэхүүнээ хэрэглэхэд гэм хоргүй. 

Өдгөө коронавирусийн эсрэг Энэтхэг, Хятад, Тайланд гэх мэт орнууд энэ цар тахлын эсрэг өргөн дэлгэр түлхүү ашиглах болсон. Гэтэл Англи, Итали, Америк, Индонези гэх мэт олон орны эрдэмтэн судлаач, эмч нар иргэддээ өдөр тутамдаа аюулт коронавирусийн эсрэг, урьдчилан сэргийлэхийн тулд  хэрэглэхийг зөвлөж байна. 

Манай улсад Энэтхэгийн “Shyam Dhani Industries PVT” компанийн албан ёсны төлөөлөгч “ТАДАОТ” ХХК нь Шидэт Энэтхэг турмерикийг албан ёсны эрхтэйгээр хэдийнээ оруулж ирсэн нь монголчуудыг дэлхийн хэрэглээтэй  танилцуулж, хэрэглэж сургасан. Одоо ид шидийг нь үзэхэд бодлогоор дэмжээд өгөх бололцоо бий. Манай эмч нар бол өөрсдөө ахуйн хэрэгцээндээ хэрэглээд тэрийг сошиалаар гайхуулж байгаа харагддаг. Нийтэд хэрэглүүлэх нь чухал байна.  Нэгэнт дэлхийн улс оронд ач тусаараа хэрэглээнд нэвтэрчихсэн, Харвардын эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон турмерикийг Эрүүл мэндийн яам бодлогоор монголчууддаа өдөр тутмын зөв зохистой хэрэглээ болгууштай юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 7 цаг 8 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top