x

Монгол улсад халдварын нууц үе 5-7 хоног байна

Эрүүл мэндийн яам ээлжит коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 18,031 хүнд шинжилгээ хийхэд 26 тохиолдолд халдвар илэрлээ.

Улаанбаатарт 2 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд өмнөх тохиолдлын ойрын хавьтал тул халдвартын клиникт тусгаарлагдаж байсан. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэд 9, Орхонд 1, Дархан-Уулд 11, Дорноговьд 2 тохиолдол шинээр батлагдлаа. Мөн ХӨСҮТ-ийн нэг ажилтнаас халдвар илэрлээ. 

Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс сувиллын ажиглалтад шилжиж байна. Нийт батлагдсан тохиолдол 738 болсон бөгөөд үүнээс 384 хүн эмчилгээнд байна. Биеийн байдлыг үнэлбэл, нэг хүний биеийн байдал маш хүнд, аппаратанд байгаа. Энэ хүн 80 настай бөгөөд архаг хууч өвчнүүдтэй хүн юм.

Хүнд 5, хүндэвтэр 72, хөнгөн 306 хүн байгаа" гэв.

Коронавируст халдвар дотоодод тархаад буй байдал: 

  • Сонгино хайрхан дүүрэг - 10

  • Баянгол дүүрэг - 16

  • Хан-Уул дүүрэг - 7

  • Баянзүрх дүүрэг -18 

  • Сүхбаатар дүүрэг - 12

  • Багануур дүүрэг - 1

  • Чингэлтэй дүүрэг - 1,

Улаанбаатар хотод нийтдээ 65 тохиолдол бүртгэгдлээ. 

Орон нутагт: 

  • Дархан-Уул - 33

  • Дорноговь - 20

  • Орхон - 22

  • Говьсүмбэр - 3

  • Сэлэнгэ аймагт 157 байна.

Нийт улсын хэмжээнд дотоодын халдвар 300 тохиолдол болоод байна.

Мөн тэрээр "Халдварын нууц үеийн хугацааг ДЭМБ-аас 1-14 хоног гэж үзсэн, тэгвэл монгол улсад 29 хүнд судалгаа хийхэд 3-13 хоногт шинжилгээгээр вирус илэрсэн. Харин халдварын нууц үеийг 5-7 хоног байна. Энэ нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарч байгаа юм" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 7 цаг 25 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Өчигдөр 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top