Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өглөө.
2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны мэдээгээр коронавирусийн халдвар 6-гаар нэмэгдэж, батлагдсан тохиолдол 374 боллоо. Үүнээс 317 хүн эдгэрсэн байна.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар халдвартай 54 хүн эмчлүүлж байгаагаас хүнд нэг, хүндэвтэр есөн хүн байна.
Коронавирусийн халдвартай нь батлагдсан ОХУ-ын гурван иргэн манай улсад эмчлүүлэхээс татгалзаж, өөрийн хүсэлтээр нутаг буцжээ.