x

Гэмтлийн эмнэлэг Монголдоо анх удаа нэг хүний эрчимт эмчилгээний тасагтай боллоо

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв /ГССҮТ/ Монголдоо анх удаа "нэг өрөө, нэг үйлчлүүлэгч, нэг эмч" зохион байгуулалттай Европ стандартын эрчимт эмчилгээний тасаг байгууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон албаныхан гэмтлийн тусламж, үйлчилгээг бусад лавлагаа, шатлалын эмнэлгүүдэд үзүүлж эхлэхтэй холбогдуулан тус төвд ажиллаж шинээр ашиглалтад ороод буй нэг өрөөний зохион байгуулалттай эрчимт эмчилгээний тасагтай танилцав.

Тус төвийн эрчимт эмчилгээний тасагт зургаан эмч, 22 сувилагч, найман туслах ажилтан ажиллаж байна. Тархины, мэс заслын болон хүүхдийн эрчимт эмчилгээний бие даасан хэсгүүд нийт 12 ортой. ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн хувьд зүрх болон тархины эрчимт эмчилгээг хавсран үзүүлдгээрээ бусдаас давуу талтай аж.

Энэ үеэр ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах “Бид эрүүл мэндийн салбарт нийтийн зохион байгуулалттай эрчимт эмчилгээний тасгийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, нэг өрөөний зохион байгуулалттай нэг үйлчлүүлэгчид чиглэсэн Европ стандартын бүтэц зохион байгуулалтыг анх удаа нэвтрүүлээд байна. Европ стандартын гол зорилго нь нэг үйлчлүүлэгчид нэг өрөө, нэг эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чиглэдэг. Ингэснээр дотроо халдвар тархах эрсдэлийг бууруулж, эмч, сувилагч нар үйлчлүүлэгчтэйгээ тулж ажиллах боломж нэмэгдэж байгаа юм. Эрчимт эмчилгээний өрөө бүр автомат ор, өвчтөний амин үзүүлэлтийг хянах мониторууд, автомат электрон тариур, зохиомол амьсгалын аппарат, агааржуулалтын систем, хяналтын камер зэрэг стандартын дагуу тоноглосон.  Үйлчлүүлэгчийн өрөөнд байрлуулсан хяналтын камерын тусламжтай эмчлэгч эмч нь үйлчлүүлэгчийн ар гэрийнхэнд харагдах байдал болон биеийн байдлын талаар тусгай тоноглосон уулзалтын өрөөнд танилцуулдаг болсон. Ингэснээр хоёр тал сэтгэл ханамжтай байхаас гадна эмнэлгийн үүдээр олон хүн цугларах шаардлагагүй болсон" гэлээ.

Гэмтлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс эхний ээлжинд УНТЭ, УХТЭ, ТТАХНЭ, Баянгол дүүргийн ЭМТ-д нэвтрүүлэхээр бэлтгэл ажил хийж байгаа аж.  Эрүүл мэндийн сайд болон албаныхан бэлтгэл ажлын явцад шаардах асуудлуудыг шийдвэрлэхээр болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 18 цаг 39 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Уржигдар 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Уржигдар 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Уржигдар 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Уржигдар 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Уржигдар 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Уржигдар 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Уржигдар 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Уржигдар 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Уржигдар 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Уржигдар 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Уржигдар 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Уржигдар 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Уржигдар 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Уржигдар 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Уржигдар 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Уржигдар 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Уржигдар 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Уржигдар 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Уржигдар 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top