Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Сүүлийн гурван хоногт нийт 2363 хүнд коронавирусийн илрүүлэг шинжилгээ хийхэд 9 хүнээс халдвар илэрлээ.
Илэрсэн тохиолдлууд:
- 2020.10.28-ны Токио Улаанбаатар тусгай нислэгээр ирсэн монгол улсын иргэн 27 настай эмэгтэй,
- 2020.10.22-ны өдөр Алтанбулгын боомтоор орж ирсэн 21, 58, 64 настай гурван эрэгтэйгээс коронавирус давтан шинжилгээгээр илэрсэн. Нэг нь ОХУ-ын иргэн.
- Алтанбулгын боомтоор орж ирсэн таван ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн. 35, 42 настай эрэгтэй, 26 намтай ОХУ-ын иргэнээс илэрлээ.
2020 оны Аравдугаар сарын 30-ны өдөр Өмнөд суданаас ирсэн 223 энхийг сахиулагчаас коронавирус илрээгүй.
2020 оны Аравдугаар сарын 28-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 173 хүнд давтан шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй.
Мөн тандалт, хяналтын шинжилгээнүүдээс коронавирус илрээгүй байна.
Монгол улсад батлагдсан тохиолдол 249 боллоо. Үүнээс 313 хүн эдгэсэн.
ХӨСҮТ-д 36 хүн эмчлэгдэж байна. 28 хүний биеийн байдал хүнд, 8 хүн хөнгөн гэж дүгнэжээ.