x

Төрийн албаны хууль зөрчсөн томилгоо хийхгүй байхыг зөвлөв

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг сонгох, нэр дэвшүүлэх, томилох үйл ажиллагаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж гаргажээ.

Бүх шатны Засаг даргад нэр дэвшүүлэхдээ хуульд заасан болзол, шаардлагыг бүрэн хангасан иргэнийг санал болгохыг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд,

Төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй гэж заасан Төрийн албаны тухай хуулийн хэм хэмжээг чанд хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны Засаг дарга, төсвийн шууд захирагч нарт,

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төрийн байгууллагуудын хүний нөөцийн томилгоонд шууд болон шууд бус аливаа хэлбэрээр оролцох, нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэхийг хориглосон Төрийн албаны тухай хуулийн заалтыг хэлбэрэлтгүй баримтлахыг улс төрийн бүх албан тушаалтнуудад тус тус зөвлөсөн байна.

Төрийн албаны хууль тогтоомжийг зөрчвөл тухайн албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, эсхүл огцруулах үндэслэл болдгийг онцгойлон анхааруулжээ.

Албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хамаатан садан, ашиг сонирхол нэгтнээ төрийн албанд шахах, зүтгүүлэх, нөгөө талаас тохиолдын хүмүүс төрийн албанд шургалах боломжгүй болж байна.

Зөвлөмжийн эх хувьтай http://www.csc.gov.mn/s/44/798 линкээр орж танилцаж болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дэлгэрэх суманд төрийн албан хаагчдад зориулсан орон сууц ашиглалтад ороход бэлэн болжээ 16 мин Пара пауэрлифтингийн дэлхийн цомоос Монголын тамирчид дөрвөн медаль хүртлээ 17 мин Япон Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт баяр хүргэж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэл илэрхийллээ 18 мин Улаанбаатар хот “Теле камерын нэгдсэн төв”-тэй боллоо 19 мин Израиль, Иран гал зогсоох тохиролцоонд хүрчээ 20 мин Монгол, Хятад, Оросын Дагуурын дархан цаазат газрын хамтарсан хурал Чойбалсанд болов 20 мин Хан-Уул дүүрэгт гэрэлтүүлгийн байгууламжийн хяналт шалгалт хийв 21 мин М.Нандин-Эрдэнэ аваргын бүсний төлөө тулаанаа хийнэ 23 мин Баллистик пуужин, агаараас хамгаалах лазерын эсрэг: Иран, Израиль хоёрын зэвсгийн тулаан 28 мин Оросын агаараас өгсөн довтолгоонд Киевт есөн хүн амиа алдав 1 цаг 55 мин Трамп: Израиль, Иран хоёр “бүрэн зогсолт” зарласан гэж мэдэгдэв 1 цаг 57 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 59 мин Нар хүчтэй тусч, аадар бороо орох тул иргэд болзошгүй эрсдэлээс сэрэмжлэх хэрэгтэй 2 цаг 1 мин Өнөөдөр зарим дүүрэгт цахилгаан хязгаарлагдана 2 цаг 2 мин Их Хурал дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана 2 цаг 3 мин Олимпын хөдөлгөөнийг Кирсти Ковентри удирдана 13 цаг 7 мин Улаанбаатар хот ухаалаг камерийн нэгдсэн системд шилжиж байна 13 цаг 8 мин Зөвшөөрөлгүй усан замын тээвэр хийсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо 13 цаг 11 мин Прокурорын байгууллага 785 хэрэг шинээр нээж, 340 хэргийг шүүхэд шилжүүллээ 13 цаг 13 мин Төрийн ордонд цахилгаан тасарч, чуулганы санал хураалтыг тасалдуулав 15 цаг 11 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио...
Top