Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Энэ сарын 23-25-нд 1189 хүнд шинжилгээ хийхэд 1178 хүнд коронавирус илрээгүй. 11 хүнээс коронавирус илэрлээ. Франкфуртын онгоцоор ирсэн 14 настай эрэгтэй хүүхэд, 23-24-нд Алтанбулагийн боомтоор ирсэн 46, 50 настай ОХУ-ын хоёр иргэн, 10-р сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн найман хүнээс коронавирус илэрлээ.
Монгол Улсад коронавирусийн 339 тохиолдол батлагдлаа.
ХӨСҮТ-д өнөөдөр 27 хүн коронавирусийн эмчилгээ хийлгэж байгаагаас 20 хүн хөнгөн, 7 хүн хүндэвтэр байна.