x

2021 онд багтаж эмийн агентлаг байгуулна гэв

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс тодрууллаа. 

-Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ямар зохицуулалт тусаж байна вэ?

-УИХ-ын ээлжит бус чуулганаар өмнө бид Эрүүл мэндийн даатгал буюу санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Одоо дараагийн том асуудал нь эмийн хэрэглээ юм. Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн ойролцоогоор 500 орчим тэрбум төгрөг шаардлагатай, том зах зээл. Эм үйлдвэрлэгч нарын гол зорилго бол үнэтэй их хэмжээний эмийг иргэдэд зарах байдаг. Үүнд зайлшгүй төрийн зохицуулалт орохгүй бол хэд дахин үнэтэй эмийг иргэд худалдан авч байна. Судалгаанаас үзэхэд, иргэдийг санхүүгийн хямралд оруулж байгаа зүйл бол эмийн худалдан авалт байгаа юм. Тиймээс үүнийг зохицуулахаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төслийг дэмжсэн. Цаашид төслийг хэлэлцүүлгийн явцад улам сайжруулж эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн нь үндэсний аюулгүй байдлын том асуудал мөн гээд Монгол Улсад нэгдсэн бодлого бүхий хууль батлагдана. Ингэснээр, 2021 онд багтан эмийн агентлаг байгуулахаар болж байгаа. Тус агентлаг нь эмийн үнийг зохицуулж, стандарт, чанарыг хангахад хяналт тавьж ажиллахаар тусгасан. Ерөнхийдөө эмийн асуудлыг цогцоор нь шийдэх хууль гэж харж байгаа, засах залруулах ч олон зохицуулалт байна. 

-Ямар байдлаар эмийн үнийг зохицуулах юм бэ?

-Хуулийн төсөлд маш олон агуулга байгаа учраас зөвхөн эмийн үнийн сэдвийг яръя. Монгол Улс нь цөөн хүн амтай, том эмийн компаниудын хувьд жижиг зах зээл. Монгол Улсад хямд үнээр эм зарах сонирхол маш бага. Одоогоор эмийн компани, бөөний төвүүд чанартай бүтээгдэхүүнийг Монголд асар үнэтэй оруулж ирж байна. Тиймээс Монгол Улс зөвхөн албан ёсны борлуулагчаас биш, үйлдвэртэй нь гэрээ байгуулж нэгдсэн худалдан авалт хийхийг зорих юм. Үүнтэй ижилхэн сайн жишээ манай улсад бий. Тухайлбал, элэгний “С” вирусийн эсрэг эмийг үйлдвэрлэгчээс нь 99 хувийн хөнгөлөлттэй худалдан аваад, ЭМДС-гаас нэг хувийг нь дааж иргэддээ санхүүгийн дарамтгүй олгож чадсан шүү дээ. 

Энэ сайн туршлагаа улам өргөжүүлж нэн шаардлагатай байгаа эмүүдээ иргэдэд санхүүгийн дарамтгүй өгөх нь энэ ажлын зорилго юм. Энэ хууль нь нэг хүнд эсвэл бүлэгт ашиглах боломжтой цоорхой хууль байж болохгүй. Бүгдэд эрх тэгш байх ёстой. 

-Хяналтгүй маш олон төрлийн эм орж ирээд байгаа. Тиймээс эмийг нэгдсэн худалдан авалтаар оруулснаар эмийн хяналт ч сайжрах байх. Гэхдээ нөгөө талаас чөлөөт зах зээлийг алдагдуулахгүй юу?

-Зөвхөн даралтны эм гэхэд л нэг эмийн санд химийн найрлага нь ижилхэн 10 төрлийнх байх жишээтэй. Бүгд өөр өөр үйлдвэрлэгчтэй, янз янзын үнэтэй. Хүмүүс үнэтэй нь чанартай гэж бодно. Гэвч хямд байж болох ч чанар муутай эм Монголын зах зээлд байж хэрхэвч болохгүй. Тиймээс үүнийг зохицуулж, Монгол Улсад нэг эм хэчнээн төрөл байхыг зохицуулах шаардлагатай. Хүмүүс чөлөөт зах зээлийг боомиллоо гэж ярьж байна. Тэдэнд үгүй, эмийн бодлого дээр чөлөөт зах зээлээс илүү ард иргэдээ бодсон нэгдсэн бодлого байх ёстой гэж хэлнэ. 

Эх сурвалж: montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 18 цаг 55 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Уржигдар 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Уржигдар 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Уржигдар 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Уржигдар 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Уржигдар 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Уржигдар 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Уржигдар 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Уржигдар 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Уржигдар 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Уржигдар 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Уржигдар 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Уржигдар 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Уржигдар 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Уржигдар 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Уржигдар 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Уржигдар 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Уржигдар 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Уржигдар 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Уржигдар 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top