x

Нэгдүгээр эмнэлэгт мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг оношилж эмчлэх ангиографийн аппарат суурилууллаа

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт мэдрэл, зүрх судасны эмгэгүүдийг оношлох, эмчлэх Б-План ангиографийн тоног, төхөөрөмжийг суурилуулан шинээр үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Мөн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэс заслын тасгийг шинээр нээсэн байна. 

Улсын эмнэлгүүдэд сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж дутмагаас иргэд гадаад руу явж оношилгоо, эмчилгээ хийлгэх нь их байсан бол ЭМЯ-наас эрүүл мэндийн шалтгаанаар гадагшаа явах урсгалыг багасгах, эх орондоо оношилж, эмчлэх боломжуудыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Үүний нэг нь өнөөдөр УНТЭ-т шинээр ашиглалтад орж буй хамгийн сүүлийн үеийн Б-План ангиографийн тоног төхөөрөмж юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Өнөөдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт судсан дотуурх оношилгоо хийх зориулалттай Б-План ангиографийн аппаратыг шинээр нэвтрүүлж, эмчилгээ, оношилгоонд ашиглаж эхэлж байна. Улсын хэмжээнд УГТЭ-т ангиографийн ганц аппарат байсан бол өнөөдөр УНТЭ-т хамгийн сүүлийн үеийн технологийн шинэчлэлтэй програм хангамж бүхий олон үйлдэлтэй тоног төхөөрөмжийг үйл ажиллагаа ашиглахад бэлэн боллоо. 

Ингэснээр УГТЭ-ийн ачааллыг хуваалцах, төвлөрлийг сааруулах ажил биеллээ олж, тус эмнэлгийн ачаалал нэг дахин багасах боломжтой болж байна гэсэн үг. Учир нь улсын хэмжээнд уг аппаратаар үйлчлүүлэх шаардлагатай байгаа хүмүүс судас нь дотор оношилгоо, эмчилгээг одоо УНТЭ-ээс авах боломж нь бүрдэж байна. Эрүүл мэндийн салбар төвлөрлийг сааруулах, чанартай хүртээмжтэй эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяа эмнэлэг, орон нутгаасаа авдаг болох зорилт тавин ажиллаж байгаа.

Нөгөө талаас олон улсын стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж ашиглан эмнэлгийн тусламж, үйлчилгээг ард иргэддээ үзүүлэх боломжтой болж, улсын хэмжээнд судсан доторх оношилгоо, эмчилгээний үйлчилгээ нэг шат ахилаа гэж харж байна. Түүнчлэн цаашид бид энэ үйлчилгээг УХТЭ-т нэвтрүүлнэ.

Мөн энэ аппарат мэдрэл, зүрх судасны яаралтай тусламжийн үед ашигладаг бөгөөд алслагдсан аймгуудаас үйлчлүүлэгч хот руу ирэх гэж цаг алдсанаас болоод амь насанд аюул учирч болзошгүй эрсдэл байсан. Тиймээс ирэх ондоо багтаж Б-План ангиографийн аппаратыг хөдөө, орон нутгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ ажлын хүрээнд хүний нөөцөө сургаж эхэлсэн. Ирэх оноос ард иргэд цаг алдалгүйгээр орон нутагтаа энэ төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой болно” гэв.

УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий "Энэхүү шинэ загварын хоёр рентген толгойтой аппаратыг ЭМЯ-ны санхүүжилтээр авч байна. Ингэснээр үйлчлүүлэгчийн судсан доторх болон судаснаас гадна бүхий л төрлийн ангиографийн ажилбарт оношилгоо болон эмчилгээнүүдийг хийх боломжтой болж байна. Түүнчлэн манай эмнэлэг мэдрэлийн мэс заслын тасгаа өнөөдөр шинээр ашиглалтад оруулж байна. Ингэснээр УГТЭ-ээс гадна манай эмнэлэг мэдрэл, зүрх судасны бүх талын эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх боломж бүрдлээ. Одоо манай эмнэлэг зүрхний шигдээсийн нэгж, Мэдрэлийн эмнэлзүйн төв, мэдрэлийн мэс заслын тасаг гээд иж бүрэн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог юм" гэлээ.

Б-План ангиографийн давуу тал: 

  • Үйлчлүүлэгчдэд тодосгогч бодисын хэрэглээг бууруулна

  • Эмчилгээний хугацаа болон цацрагт ажиллах хугацаа хэмнэх

  • Эмч болон үйлчлүүлэгчдэд хүрэх цацраг туяаны ачааллыг бууруулна

  • Хамгийн бага цацрагийн тунгаар хамгийн орчин үенийн өндөр чанарын зураг авна


Эмнэлзүйн ач холбогдол: 
Дээрхи ангиографийн кабинет нь эмнэлзүйн үйл ажиллагаанд тогтмол орсноор эмчилгээ болон оношилгооны хувьд олон давуу талууд бий болж байна. Ангиографийн шинэ аппарат нь 20 инчийн хэмжээтэй том детектортой тул нэн ялангуяа зүрхний болон мэдрэлийн ангиографи хийх үед тухайн эрхтэн бүтэн шинжлэх боломжтой. Энэхүү аппарат нь үйл ажиллагааны болон чанарын хувьд өндөр түвшний гүйцэтгэл үзүүлснээр ард иргэдэд түргэн шуурхай, аюулгүй, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд оршино.

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 18 цаг 36 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Уржигдар 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Уржигдар 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Уржигдар 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Уржигдар 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Уржигдар 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Уржигдар 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Уржигдар 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Уржигдар 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Уржигдар 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Уржигдар 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Уржигдар 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Уржигдар 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Уржигдар 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Уржигдар 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Уржигдар 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Уржигдар 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Уржигдар 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Уржигдар 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Уржигдар 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top