x

Суулгалт өвчнөөс сэргийлье!

Суулгалт гэдэг нь хоногт гурав ба түүнээс олон удаа эмгэг хольцтой (ус, цус, боловсорч гүйцээгүй хоолны үлдэгдэл, залхаг гэх мэт) хүндрэхийг хэлдэг.

Үүнд:

  • Цочмог суулгалт /14 хоног хүртэл үргэлжилсэн/,

  • Архаг суулгалт /14 хоногоос дээш үргэлжилсэн/ гэж ангилна.

Суулгалт нь таваас доош насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг бөгөөд дэлхий дээр жилд 200 мянган хүүхэд тус өвчнөөс болж эндэж, олон мянган хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

СУУЛГАЛТ ЯАГААД ҮҮСДЭГ ВЭ?

  • Вирус 80-90%

  • Нян 10-20%

  • Шимэгч 5%

  • Зарим эмийн гаж нөлөө 

  • Зарим төрлийн хоол хүнсний үл шимэгдэлт 

  • Хоол боловсруулах тогтолцоог гэмтээдэг эмгэгүүдээс үүсч болно.

РОТАВИРУСЫН ШАЛТГААНТ СУУЛГАЛТ ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ?

0-5 хүртэлх насны хүүхдийн суулгалт өвчний гол үүсгэгч нь Ротавирус юм. Ротавирус нь нарийн гэдсийг үрэвсүүлж, өнгөн ханыг устгаснаар шим тэжээл болон хүний биед ашигтай бактерийг биед шимэгдүүлэлгүй хөөн гаргадаг. Ингэснээр хүүхэд их хэмжээний ус, эрдэс, давсаа алддаг учир шингэний дутагдалд орж, хүүхдийн аминд аюул учрах эрсдэлтэй.

Ротавирусаар үүсгэгдсэн суулгалт өвчин хүнд хэлбэрт шилжих магадлал өндөр байдаг ба жилийн аль ч улиралд идэвхитэй хэлбэрт оршдог бөгөөд оргил үе нь хүйтний улирал буюу 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх хугацаа байдаг.

ХАЛДВАРЛАХ ЗАМ:

  • Халдвартай хүн эсвэл орчны гадаргуу, эд зүйлсэд хүрэлцсэний дараа гараа угаахгүй байх,

  • Бохирлогдсон гараар хоол хүнс идэж, уух.

Насанд хүрэгчид ротавирусын халдвар авч болно. Гэхдээ хүүхдийг бодвол тийм ч нийтлэг бус. Учир нь бага насны хүүхдийг бодвол насанд хүрэгчид нь ариун цэврийн дэглэм харьцангуй сайн сахидаг.

ХАЛДВАРЫН НУУЦ ҮЕ:

  • Дунджаар 1-3 өдөр байна.

  • Үүсгэгч нь вирусыг тээгч хүнд хадгалагдаж байдаг бөгөөд өөрөө өвдөхгүй, эсвэл өвчий шинж тэмдэг бүдэг байдаг тул бусдад болон эргэн тойрондоо мэдэлгүйгээр халдвар тарааж явдаг.

  • Вирус нь ходоод гэдэсний замын салст бүрхүүлийн эс дотор өсөж үржин, баасаар гадаад орчинд ялгардаг.

  • Өвчтөн өвчний эхний өдрөөс л вирусыг гадаад орчинд тарааж эхлэх ба 7-8 өдрийн туршид ялгаруулдаг, шинж тэмдэггүй тээгч хэдэн сараар ч ялгаруулах нь бий.

Ротавирус нь хөлдөөх, өндөр темпуратурт, хлорын нэгдэлд амархан үхдэг. Баасанд долоон сар хүртэл, жимс жимсгэнэд 5-30 хоног хүртэл, янз бүрийн гадаргууд 10 хоног хүртэл, органик нэгдэлд 16 хоног хүртэл хадгалагддаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 19 цаг 0 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Уржигдар 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Уржигдар 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Уржигдар 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Уржигдар 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Уржигдар 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Уржигдар 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Уржигдар 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Уржигдар 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Уржигдар 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Уржигдар 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Уржигдар 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Уржигдар 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Уржигдар 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Уржигдар 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Уржигдар 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Уржигдар 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Уржигдар 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Уржигдар 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Уржигдар 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top