x

"Санал тоолох машиныг хакердсан гэх асуудлыг ТЕГ, ЦЕГ хамтран шалгаж байгаа"

АН болон МАХН хамтран Сонгуулийн санал тоолох хар машинд хакерууд хэрхэн халдаж, сонгуулийн үр дүнд нөлөөлж байгаа талаар мэдээлэл хийсэн. 

Энэ дагуу СЕХ, ТЕГ мэдээлэл хийж санал тоолох машиныг хакердах боломжгүй хэмээн мэдэгдээд байсан юм.

Мөн хэргийг шалгаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, ТЕГ-аас залилангийн хэрэг байж болзошгүй талаар мэдээлсэн юм.

Тэгвэл нийгмийн сүлжээнд тараад буй бичлэгийг цагдаа болон тагнуулын байгууллага хамтран шалгаж байгаа болохыг ЦЕГ-ын Нийгмийн хэв журам, ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат мэдээллээ.

Орон нутгийн сонгуультай холбоотой эхний гомдол есдүгээр сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 207 гомдол ирээд байгаа юм байна.

Гомдол мэдээллийг ангилвал, 

  • Улс төрийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 16,

  • Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах 2,

  • Нэр дэвшигчийн нэр төрд халдах худал мэдээллийг тараасан 62,

  • Хуульд зааснаас өөр хэлбэрээр сурталчилгаа явуулах 81,

  • Бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр зарсан, дайллага хийх, ажилд зуучлах, амлалт өгсөн гэх гомдол 23,

  • Чансаа тогтоох зорилго бүхий шалгаруулат санал асуулгатай холбоотой 6,

  • Хуурамч цахим хуудас ашиглан сурталчилгаа явуулсан 1, 

  • Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгаагүй зүйлийг сурталчилгаандаа ашигласан гэх 7, бусад 9 гомдол ирсэн байна.

Мөн аймаг дахь цагдаагийн хэлтсүүд 134, нийслэлийн цагдаагийн хэлтсүүд 73 гомдлыг шалгаж байна.

Эрүүгийн хуульд заасан 8 гомдлыг тагнуулын байгууллагад, гэмт хэргийн шинжтэй 13 мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж, зөрчлийн 5 хэргийг нээжээ. Гурван гомдлыг мэргэжлийн хяналтад шилжүүлсэн бол 73 гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэг иргэнийг 100 мянган төгрөгөөр торгосон байна. Одоогийн байдлаар 100 гомдлыг шалгаж байгаа болохыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 1 цаг 22 мин Ханын материалд 1800 айлын орон сууц барих төсөл эхэлж, компаниудын сонгон шалгаруулалт зарлагдлаа 1 цаг 23 мин Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ 1 цаг 25 мин Дрифт хийсэн жолоочид торгууль ногдуулж, эрх хасав 1 цаг 27 мин Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ 2 цаг 29 мин Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ 2 цаг 34 мин Ган болох шинжтэй байхад гурилын татвараа хойшлуулбал яасан юм бэ, гишүүд ээ 2 цаг 43 мин Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо 2 цаг 48 мин Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 3 цаг 53 мин Хөлгүй цэнгэлийн цаг 4 цаг 8 мин Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм 4 цаг 27 мин Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламентын дархлаа мөн 4 цаг 53 мин Дэлгэрэх суманд төрийн албан хаагчдад зориулсан орон сууц ашиглалтад ороход бэлэн болжээ 5 цаг 17 мин Пара пауэрлифтингийн дэлхийн цомоос Монголын тамирчид дөрвөн медаль хүртлээ 5 цаг 18 мин Япон Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгт баяр хүргэж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэл илэрхийллээ 5 цаг 18 мин Улаанбаатар хот “Теле камерын нэгдсэн төв”-тэй боллоо 5 цаг 19 мин Израиль, Иран гал зогсоох тохиролцоонд хүрчээ 5 цаг 20 мин Монгол, Хятад, Оросын Дагуурын дархан цаазат газрын хамтарсан хурал Чойбалсанд болов 5 цаг 21 мин Хан-Уул дүүрэгт гэрэлтүүлгийн байгууламжийн хяналт шалгалт хийв 5 цаг 21 мин М.Нандин-Эрдэнэ аваргын бүсний төлөө тулаанаа хийнэ 5 цаг 23 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ...
Top