x

Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламентын дархлаа мөн

Нэгэн жишээ. Английн парламент 650 гишүүнтэй, харин парламентын танхим 427 суудалтай. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүдийн тоо танхимын багтаамжаас давсан.

1834 онд парламентын танхим шатсан боловч дахин сэргээхдээ өмнөх хэмжээгээр үлдээсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед бөмбөгдөлтөд өртөж нурсан хэдий ч ахин сэргээхдээ мөн л хэмжээг томруулаагүй. Танхимын хэмжээ ийм жижиг байгаа шалтгаан нь мэтгэлцэх, маргалдахад жижиг орон зай тохиромжтой гэж тухайн үеийн эрх баригчид үзжээ.

Өөр нэг жишээ. Өмнөх Засгийн газрын үед парламентын хэлэлцүүлэг дээр нэгэн “сонирхолтой” үзэгдэл болсныг уншигчид санах байх. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд улс орны эдийн засаг, иргэдийн аж амьдралд нүүрлээд байгаа хямралын талаар цөөн баримт хэлээд “Эдийн засгаа сэргээх бодлого чинь хаана вэ?” гэж асуусан. Тэгэхэд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд “С.Баярцогт дарга аа” гэж байгаад эрхэм гишүүнд хатуухан үг дайсан. Тэр үед Ерөнхий сайд УИХ-ын даргатай зэрэгцээд чуулганы танхимын хойморт сууж байв. Асуулт асуусан парламентын гишүүн рүү дээрээс чиглэсэн харц, дууны өнгө, хандлага, хэлж байгаа үгийн доромж байдал гэх мэт ярих ч юм биш.

Яг энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах” санаачлага гаргасан юм. Утга нь “Ерөнхий сайд бол ард түмнээс сонгогдсон биш, парламентаас томилогдсон этгээд. Тиймээс чуулганы индэрт сууж, УИХ-ын гишүүдийг загнаж зандрах эрхгүй” гэж.

Яагаад ч юм, 1992 оны Үндсэн хуулийг баталсан манай тухайн үеийн эрх баригчид анхны ардчилсан сонгууль, томилогдсон Ерөнхий сайд, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч гэх мэт бүх зүйл шинэ байсан учраас шинэ төр засгаа дээдлэх үүднээс гэх үү, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын суудлыг УИХ-ын даргын суудалтай зэрэгцүүлэн чуулганы танхимын хойморт зассан байдаг. Тэр үеэс манайхан “төрийн гурван өндөрлөг” гэж ярьж хэвшсэн байх, магадгүй. Гэвч энэ “хэлбэрийн төдий” байсан зүйл нь хэм хэмжээ болж тогтоод Ерөнхий сайд өөрийгөө томилогддог албан тушаалтан бус, төрийн “өндөрлөг” гэж эндүүрээд өөрийг нь томилж, чөлөөлдөг парламентын гишүүдтэй тоомжиргүй харьцсан, тохуурхсан, элэг барьсан нь анхных биш.

Тиймээс Х.Тэмүүжин гишүүн Ерөнхий сайдын суудлыг чуулганы танхимын хоймроос буулгахаар хуулийн төсөл барьсан нь өнөөдөр хэлэлцүүлэгт ороод явж байна. Ингэхдээ “Парламентын танхимын байрлал бол зөвхөн архитектур биш ба улс төрийн соёл, шийдвэр гаргах арга барилд шууд нөлөөлдөг. /Өмнө хэлсэн Английн парламентын жишээ/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхим нь улс төрийн чөлөөт, өрсөлдөөнт мэтгэлцээний талбар байх зарчмыг тэр бүр хангаагүй, тэр байтугай чуулганы хуралдааны танхимын зохион байгуулалт, зураг, байршлыг ямар субъект батлах талаар эрх зүйн зохицуулалт байхгүй байна” гэж үзжээ. 1992 оноос хойш УИХ-ын дэд дарга сайн дураар уг зураглал, байршлыг баталж ирсэн, хамгийн сүүлд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа баталсан нь одоо мөрдөгдөж байгаа юм байна. 126 гишүүний хэн нь хаана, ямар эрэмбэ дарааллаар суухыг Х.Булгантуяа дарга шийддэг юм байна. Тиймээс үүнийг хуульчлах нь зүйтэй гэж үзээд Х.Тэмүүжин гишүүн хуулийн төсөл өргөн барьжээ.  

УИХ-ын тухай хуулийн 15-р зүйл “УИХ-ын зохион байгуулалтын үндсэн хэлбэр” хэсэгт дараах нэмэлтийг оруулахаар тусгасан байна.

"15.4.Нэгдсэн хуралдааны танхимын суудал, түүний хуваарь нь УИХ-ын бүрэлдэхүүнд зориулсан байх бөгөөд танхимын хоймор хэсэгт зөвхөн хуралдаан даргалагч, хуралдаан зохион байгуулагчид зориулсан суудлыг тусгайлан байрлуулна. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх зорилгоор танхимын зохих хэсэгт Ерөнхийлөгчид зориулсан тусгайлсан суудал байрлуулж болно.

15.5.Нэгдсэн хуралдааны танхимд хуралдаан даргалагчийн зүүн гар талд олонхын бүлгийн гишүүдийн суудал байх бөгөөд нүүрний эгнээнд олонхын бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд даргын суудлын дараа олонхын бүлгийн дарга, эрх барих хүчнээс сонгогдсон Ерөнхий сайд хэрэв УИХ-ын гишүүн бол түүний суудлыг дарааллуулан хуваарилна.

15.6.Нэгдсэн хуралдааны танхимд хуралдаан даргалагчийн баруун гар талд хамгийн олон суудал авсан цөөнхийн бүлгийн гишүүдийн суудал байх бөгөөд нүүрний эгнээнд тус бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд даргын суудлын дараа цөөнхийн бүлгийн даргын суудлыг хуваарилна.

15.7.Цөөнх болсон бусад нам, эвслийн бүлгийн гишүүд, бүлэггүй цөөнхийн гишүүдийг дараагийн суудлуудад хуваарилах бөгөөд цөөнхийн бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд дарга, цөөнхийн бүлгийн дарга нарын суудлыг нүүрний эгнээнд тус тус хуваарилна.

15.8.Нэгдсэн хуралдааны танхимын суудлын хуваарилалтыг энэ зүйлд нийцүүлэн УИХ-ын даргын захирамжаар тогтооно.

15.9.Нэгдсэн хуралдаанд үг хэлж, мэдээлэл хийх ажлын хэсгийг УИХ-ын бүрэлдэхүүнд зориулсан суудал бүхий хэсгээс тусад нь байрлуулсан суудалд суулгах ба ажлын хэсгийн гишүүн босож үг хэлэх индэрийг уг хэсэгт байрлуулна. УИХ-ын гишүүн бус Ерөнхий сайдын суудлыг энэ хэсэгт байрлуулна.

15.10.Байнгын, дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдааны танхимыг энэ хуулийн 15.4, 15.5-д заасныг жишиг болгон зохион байгуулна" гэсэн байна.

Уншигч хэрэв анзаарсан бол чуулганы танхимд, УИХ-ын гишүүдийн дунд Ерөнхий сайдын суудал байхгүй. Зөвхөн Засгийн газрын оруулж ирсэн асуудлаар парламентад мэдээлэл өгөх гэж чуулганы хуралдаанд оролцдог, орж ирээд танхимын хойморт суудаг. Тэгээд өөрийнхөө оруулж ирсэн асуудлыг дэмжээд санал өгдөг. Яагаад гэвэл УИХ-ын гишүүний мандаттай учраас. Ийм хоёрдмол байдал үүсээд байгаа учраас Х.Тэмүүжин гишүүн Ерөнхий сайдын суудлыг индрээс буулгах санаачилга гаргасан хэрэг. Ерөнхий сайд Засгийн газрын танхим дотроо л дарга болохоос биш УИХ-ын чуулганы танхимд дарга биш шүү, жир гишүүн шүү гэж. Эхлээд олонхийн бүлгээс сонгогдсон УИХ-ын дэд дарга, дараа нь бүлгийн дарга, түүний дараа Ерөнхий сайд /хэрэв УИХ-ын гишүүн бол/ суухаар төсөлд тусгасан нь эрэмбээрээ Ерөнхий сайдын дээр парламентын бүтэц бий шүү гэдгийг илэрхийлж байгаа юм.

Г.Занданшатар Ерөнхий сайд бол УИХ-ын гишүүн биш учраас гишүүдийн суудлаас тусдаа, танхимын голд байрлуулсан ажлын хэсгийн суудалд сууж, хуралдаанд оролцох нь байна.

Мөн намын бүлгийн дарга нарыг УИХ-ын даргын хоёр талд, нүүрний эгнээнд өөд өөдөөс нь харуулан суулгахаар тусгасан нь нөгөө “мэтгэлцээний тэгш байдлыг хангах” зарчимтай холбоотой. Учир нь намын бүлгийн дарга нар бүлгээ төлөөлөн хэлэлцэж буй асуудлаар мэдээлэл хийж, мэтгэлцдэг учраас.

Ийм нэг хуулийн төсөл орж ирээд УИХ дээр хэлэлцүүлэгт ороод явж байна.

Ерөөсөө парламентын нийтийн танхимын гол философи нь засгийн бүх эрх мэдэл ард түмнээс үүдэлтэй гэдгийг бэлгэддэг. Ардчиллын зарчим буюу хагас дугуй болон дугуй суудлын байрлал нь нам харгалзалгүй хэлэлцүүлэгт уриалан дуудах зорилготой бөгөөд олонхи цөөнхийн мэтгэлцээн нээлттэй өрнөх боломжийг хангадаг байна. 

Танхимд онцгойрох "спикер"-ын суудал нь хууль тогтоох эрх мэдлийг тэнцвэртэй, сонирхолын зөрчилгүй, хуралдааны хэлбэрээр хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хурлын дэгийг сахиулах, парламентын дархлааг хамгаалах үүргийг хариуцан ажиллах байдлыг илтгэдэг аж. Үүний тулд УИХ-ын тухай хуульд дээрх нэмэлтийг оруулахаар хууль санаачлагчийн төсөлд тусгажээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 36 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 38 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 39 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 41 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 43 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 44 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 48 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 3 цаг 0 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 3 цаг 0 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 3 цаг 1 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 3 цаг 3 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 3 цаг 5 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 4 цаг 21 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 23 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 24 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 31 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 33 мин ОУХМ Б.Алтанчимэг холимог тулааны дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмбэлэгдлээ 5 цаг 1 мин Цагдаагийн байгууллагад 1980 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 5 цаг 1 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ...
Top