x

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг аймаг, сумдад хэрэгжүүлнэ

Монгол Улсын хувьд 5-6 насны хүүхдийн 87.3-96.2 хувь, 12-с дээш насны хүүхдэд 65.3-аас дээш хувьд нь шүд цооролттой байгаатай уялдан 2018 оноос “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр нь “Хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэвшилтэт арга туршлагыг нэвтрүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30%-иар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулах” зорилготойгоор хэрэгжиж эхлээд 2 жил болж байна. 

Хөтөлбөр хэрэгжих хугацаанд нийт 93,495 хүүхдийг амны хөндийн урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх тусламж үзүүлж үүнээс:

  • цоорлын эмчилгээг 128,651 хүүхдэд,

  • сувгийн эмчилгээг 27,04 хүүхдэд,

  • урьдчилан сэргийлэх, эрдэсжүүлэх түрхлэгийг 78,982 хүүхдэд тус тус үзүүлсэн байна. 

Эдгээр үйлчилгээнд нийслэл, аймгийн төвүүдийн бага насны хүүхдэд хамрагдсан учраас сумдын төвшинд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарах нь нэн чухал байгаа учраас Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 8-ны өдөр Шүд, эрүү нүүрний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөллийг хүлээн авч хэлэлцүүлэг хийв.

Уг хэлэлцүүлэгт Энэрэл-дент, Туж-дент, Монсей, Басхүү-имплант эмнэлэг, НАСС –ийн захирал, Шүд-ТББ зэрэг 10 гаруй төлөөлөл оролцов. 

"330 сумын ердөө 40 орчим нь шүдний кабинеттай байна"

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хүүхэд төдийгүй нийт хүн амын дунд шүд цоорол болон амны хөндийн өвчний тархалт маш их байна. Эрүүл шүд-эрүүл хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн 12 хүртэл насны хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэх зэрэг тусламж үйлчилгээг үзүүлсэн нь чухал ач холбогдолтой. Энэ хөтөлбөрийг үндэсний төвшинд хэрэгжүүлэхийн тул бид сумдын хүүхдүүд, хүн ам руу шүд, эрүү нүүрний тусламжийг чиглүүлэн тэнд хүрч үйлчлэх нь нэн тулгамдсан асуудал болж байна.

Одоогоор 330 сумын ердөө 40 орчим нь шүдний кабинеттай, үлдсэн сумдын иргэд аймагт, эсвэл нийслэлд ирж тусламж авч байгаа нь бүх нийтийг хамруулах, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчимтай үндсэндээ зөрчилдөөд байгаа. Дээр нь энэ салбарын эмч нарын бараг 98 хувь нь хувийн хэвшилд ажиллаж байна. Энэ нөхцөлд бид хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан хөтөлбөрийг сумдын төвшинд хэрэгжүүлэхэд та бүхний дэмжлэг, хамтын хүчин чармайлт хэрэгтэй, нөгөө талаар нийгмийн хариуцлагын хүрээнд ч олон эмнэлэг энэ чиглэлд ажиллаж байгааг сонссон. Тиймээс та бүхэн сумдын хүн ам, ялангуяа хүүхдийг эрүүл зан үйлд сургах, хөтөлбөрийн хүрээнд хүн амд шүд эрүү нүүрний тусламж үзүүлэхэд Шүдний хувийн эмнэлгүүд хэрхэн хамтран ажиллах дээр саналыг сонсон ярилцав” гэсэн юм.

Шүдний холбооны ерөнхийлөгч Ч.Гантөмөр хэлэхдээ сайд хувийн хэвшлийг хүлээн авч зөвшилцөж байгаад талархал илэрхийлээд ялангуяа шүдний эмчийн тоо хангалттай хэдий ч эмчийн туслах болон техникчийн хомстолд орсон. Нөгөө талаас шүдний тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт анхаарах хэрэгтэйг дурдлаа. Мөн И.Басхүү захирал- шүдний эмнэлгүүд энэ салбарын гол ачааг үүрч байгаа, бид ялангуяа нийгмийн хариуцлага, нөгөө талаас сайн дурын буюу эх оронч сэтгэл, итгэлээр асрамжийн газар, эмзэг бүлгийн хүүхдүүд, сумдын хүүхдийн шүдийг эмчлэх, эрүүлжүүлэх чиглэлд сүүлийн жилүүдэд нэлээд ажиллаж байна. Хувийн хэвшил ашиг, орлого гэхээс илүү нийгэм рүү, хүн рүү хандсан сайхан ажил хийж түүндээ урамшдагийг дурдаад сумын эмнэлэгтэй хамтран ажиллах бүрэн боломжтой хэмээн илэрхийлэв.

Ийнхүү төр ба хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагааг өргөтгөх замаар ялангуяа шүд, эрүү нүүрний тусламж, хүн амыг эрүүлжүүлэх, шүд угаах, арчлах зан үйл, дадал төлөвшүүлэх чиглэлд хамтран ажиллахаар ярилцав гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 18 цаг 41 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Уржигдар 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Уржигдар 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Уржигдар 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Уржигдар 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Уржигдар 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Уржигдар 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Уржигдар 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Уржигдар 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Уржигдар 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Уржигдар 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Уржигдар 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Уржигдар 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Уржигдар 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Уржигдар 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Уржигдар 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Уржигдар 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Уржигдар 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Уржигдар 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Уржигдар 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top