Монголын Улаанзагалмайн нийгэмлэг Олон улсын хүмүүнлэгийн тусламжаар Эрүүл мэндийн яаманд коронавирусийн халдвар илрүүлэгч түргэвчилсэн оношлуур хандивлалаа.
Нийт 228 сая төгрөгийн үнэ бүхий 10.000 ширхэг оношлуурыг Улаанзагалмайн нийгмэлэг БНСУ-ын Сөүл хотын Эрүүл мэндийн Үйлчилгээний сантай хамтран оруулж ирсэн байна. Энэхүү оношлуур нь хүний биеийн цусанд ковид-19-ийн эсрэг биет байгаа эсэхийг түргэвчилсэн байдлаар оношлох зориулалттай юм.
Эрүүл мэндийн сайд томоогийн дэгдэлтийн өмнө түргэвчилсэн оошлууртай болж байгаа нь бидний хувьд томуугийн вирусийг ялгахад хамгийн чухал шаардлагатай. Коронавирусийн онц байдлын үед Монголын Улаанзагалмайн нийгэмлэгтэй хамтран ажиллаж байгаадаа талрахаж байна гэв.