НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа өнөөдөр улирлын томуугийн дархлаажуулалтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээллээ.
Тэрээр “Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулах томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, амны хаалт тогтмол зүүж хэвших, ханиад хүрсэн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулалгүй гэрээр асрах, эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.
Энэ сарын 1-нээс эхэлж томуугийн дархлаажуулалтыг хийж эхэлсэн бөгөөд 351.200 гаруй хүнд хийхээс 89.216 хүнийг хамруулаад байна.
Энэхүү дархлаажуулалтыг 6 сартай хүүхдээс 65-аас дээш насны бүх хүнд хийнэ. Эхний ээлжид ЕБС-ийн 9 настай хүүхдэд, цэцэрлэгийн 5 хүртэлх насны хүүхдүүдэд хийхээр зорин ажиллаж байна” хэмээлээ.