x

Ирьяа Халаш: Монголын ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан баримтат кино хийнэ

Монгол Улсад "Ройтерс" агентлагийн гэрэл зурагчнаар ажиллаж байсан, чөлөөт сэтгүүлч Ирьяа Халашийн "Сэрсэн Монгол" гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр Монголын уран зургийн галерейд нээлээ. 

Үзэсгэлэнг Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан гаргаж байгаа аж. Тэрээр Монголд ардчилсан хувьсгал өрнөж байсан тэртээ цагаан морин жилийн өвлийн тэсгим хүйтэн өдрүүдэд манай оронд ажиллаж байсан гадаадын цөөн сэтгүүлчдийн нэг юм. Түүнийг Монголын ардчилсан хувьсгалын түүхийн гэрч болсон хүн гэдгийг монголчууд андахгуй сайн мэдух буйзаа. Үүнийгээ ч тэрээр гэрэл зургийн үзэсгэлэнгээрээ дахин харууллаа.

Ирьяа Халаш үзэсгэлэндээ 80 гаруй гэрэл зургийг дэлгэж, мөн ном бүтээснээ танилцуулав. Үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон Гадаад хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, манай улсын нийгмийн шилжилтийн түүхийн чухал үеийг монголчууд бидэнд баримтжуулан үлдээсэнд нь хатагтайд талархлаа илэрхийлсэн юм. 

Ирьяа Халаш хэлэхдээ "Монголын ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулаад “Сэрсэн Монгол” төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд эхний ээлжинд гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байна, цаашдаа энэ тухай баримтат кино хийнэ" гэсэн юм.

Үзэсгэлэнг нээх үеэр Ирьяа Халашийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалиар шагнасан юм.

Тэрээр үзэсгэлэнгийн нэрийн талаар хэлэхдээ, "С.Цогтсайхан агсан тухайн үед монголчууд муухай зүүдлээд сэрсэн гэх утгаар дуугаа дуулсан гэж би боддог. Тиймээс сэрээд сэрээд гэсэн "Хонхны дуу"-тай холбон үзэсгэлэнгээ нэрлэсэн. "Хонхны дуу" монголчуудыг хуучин коммунист нийгмээс шилжихэд сэрээсэн" гэсэн юм. 

Үзэсгэлэнд тавьсан зургуудаасаа онцлохдоо, "Миний тухайн үед авсан зургуудаас хамгийн их үнэ цэнтэй нь Монголын ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг агсны зургууд юм. Тэр шөнөжингөө унтаагүй, сахлаа ч авч амжаагүй, Сүхбаатарын талбайд ирэхдээ маш их ядарсан байсан. Гэтэл хүмүүстэй уулзаад гэнэт л маш сайхан энерги цацруулж инээж эхлэх үед нь авсан зураг. Энэ бол түүхэн зураг. 

Өөр нэг зураг бол тэр доор зогсож  байгаа оюутнууд. Улс төрийн товчооноос магадгүй хүч хэрэглэж жагсаалыг  зогсооно гэж байсан. Тэр үед оюутнууд талбайд орж ирсэн. Энэ бол миний хувьд маш "хүчирхэг" зураг. Мөн туг барьсан залуугийн зураг байна. Бүх хэрэг бүтсэн. Энэ хүмүүсийн царай бүхнийг хэлсэн. Энэ бол ялалт. Энэ утгаараа энэ их нөлөөтэй зураг юм" хэмээн яриж байв. 

Эх сурвалж: montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав 3 цаг 40 мин Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 3 цаг 44 мин “Их Хуралдай” орд өргөө Хэнтий аймагт үүдээ нээлээ 3 цаг 45 мин “Үндэсний цахим атлас” олон нийтэд нээлттэй боллоо 3 цаг 46 мин Иран гал зогсоосны дараа Израиль руу пуужин харвасан гэх мэдээллийг үгүйсгэлээ 3 цаг 47 мин Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Хэнтий аймагт эхэллээ 3 цаг 48 мин Гол, усны ойролцоо зугаалахдаа аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна 3 цаг 49 мин Мопед, скүүтэрийн хэрэглээнд дараах зүйлсийг тодорхой болгоно 3 цаг 50 мин Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 7 цаг 51 мин Ханын материалд 1800 айлын орон сууц барих төсөл эхэлж, компаниудын сонгон шалгаруулалт зарлагдлаа 7 цаг 51 мин Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ 7 цаг 53 мин Дрифт хийсэн жолоочид торгууль ногдуулж, эрх хасав 7 цаг 55 мин Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ 8 цаг 58 мин Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ 9 цаг 3 мин Ган болох шинжтэй байхад гурилын татвараа хойшлуулбал яасан юм бэ, гишүүд ээ 9 цаг 12 мин Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо 9 цаг 16 мин Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 10 цаг 22 мин Хөлгүй цэнгэлийн цаг 10 цаг 37 мин Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм 10 цаг 56 мин Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламентын дархлаа мөн 11 цаг 22 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ...
Top