x

У.Хүрэлсүх: Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үндэсний компаниудад бүх талын дэмжлэг үзүүлнэ

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын 60 жилийн түүхт ойн энэ өдрүүдэд тохиож байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ойн баярын хуралд оролцон баяр хүргэж үг хэлэв.

Тэрээр МҮХАҮТ бизнесийн орчинг сайжруулах, хувийн хэвшлийг хөгжүүлэх, бодлогын өмгөөлөл болон бизнесийг дэмжин урамшуулах,  нийгмийн хариуцлагатай бизнесийг хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн хэлэлцлийг хөгжүүлэх, төр, засагтай хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгааг тэмдэглэв. МҮХАҮТ цаашид бизнес эрхлэгчдэд шаардлагатай байгаа судалгаа шинжилгээ хийх, олон улсын туршлагыг судлан оруулж ирэх гүүр нь болох, бизнес эрхлэгчдийн хоорондын эв эе, харилцаа холбоог сайжруулах чиглэлээр ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. "Хувийн хэвшлийнхэн дотооддоо өөр хоорондоо өрсөлдөх биш, харин дэлхийн зах зээлд нэвтэрч, цар хүрээгээ тэлэх ёстой. Ерөнхий сайдын хувьд дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үндэсний компаниудыг  бий болгохын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ" гэв.

Монгол Улсын Засгийн газар:

  • Дотоод, гадаадын хөрөнгө оруулалт, өмчийн эрхийг хамгаалах бодлого зохицуулалтыг боловсронгуй болгох;
  • Засгийн газрын сангуудыг нэгтгэн хувийн хэвшлийг дэмжих, олон нийтэд нээлттэй, хяналттай тогтолцоонд шилжүүлэх;
  • Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлж, чадавхийг бэхжүүлэх, цахим засаглалыг хөгжүүлэх;
  • Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг үе шаттай бууруулах;
  • Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, уул уурхайн бус экспортыг хэмжээг өсгөх, томоохон төслүүдийг хөдөлгөх замаар эдийн засгийн өсөлтийг хангаж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах;
  • Бизнес дэх төрийн оролцоо, хүнд суртлыг бууруулж, авилгыг арилгах чиглэлээр ажиллаж байгааг хэлэв.

Ковид-19 цар тахлын улмаас хүндэрсэн эдийн засгийг сэргээхэд төр, хувийн хэвшлийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлов. Хувийн хэвшил, бизнесийнхэн Дотоодын нийт бүтээгдэхүүний 75 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд улсын төсвийн орлогын 80 орчим хувийг бүрдүүлдэг. Нийт ажиллагсдын 70 хувь нь энэ салбарт ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав 14 цаг 33 мин Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 36 мин “Их Хуралдай” орд өргөө Хэнтий аймагт үүдээ нээлээ 14 цаг 38 мин “Үндэсний цахим атлас” олон нийтэд нээлттэй боллоо 14 цаг 39 мин Иран гал зогсоосны дараа Израиль руу пуужин харвасан гэх мэдээллийг үгүйсгэлээ 14 цаг 40 мин Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Хэнтий аймагт эхэллээ 14 цаг 41 мин Гол, усны ойролцоо зугаалахдаа аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна 14 цаг 42 мин Мопед, скүүтэрийн хэрэглээнд дараах зүйлсийг тодорхой болгоно 14 цаг 43 мин Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 18 цаг 43 мин Ханын материалд 1800 айлын орон сууц барих төсөл эхэлж, компаниудын сонгон шалгаруулалт зарлагдлаа 18 цаг 44 мин Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ 18 цаг 46 мин Дрифт хийсэн жолоочид торгууль ногдуулж, эрх хасав 18 цаг 48 мин Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ 19 цаг 50 мин Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ 19 цаг 55 мин Ган болох шинжтэй байхад гурилын татвараа хойшлуулбал яасан юм бэ, гишүүд ээ 20 цаг 5 мин Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо 20 цаг 9 мин Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 21 цаг 15 мин Хөлгүй цэнгэлийн цаг 21 цаг 30 мин Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм 21 цаг 49 мин Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламентын дархлаа мөн 22 цаг 15 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ...
Top