x

Ерөнхийлөгчийн зарилгаар энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудын бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль, ОХУ-д болсон Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцсон бие бүрэлдэхүүнд салбарын шагнал гардууллаа.

Энхийг сахиулагчдыг Монгол Улсын Төрийн одон, медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулснаар ёслолын ажиллагаа эхлэв.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн хамгаалалтын ротын Арваннэгдүгээр ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн,
Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд, Америкийн Нэгдсэн Улсын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн хамгаалалтын ротын Аравдугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг тус тус төрийн одон, медалиар шагналаа.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Зэвсэгт хүчний 330 дугаар анги, захирагчийн орлогч, дэд хурандаа Норовын Бат-Эрдэнэ,

  • БХЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа Чулуунборын Гандирваа нарыг,

Цэргийн гавьяаны одонгоор:

  • Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын ажиллагааны удирдлагын тасгийн ажиллагааны удирдлагын офицер, дэд хурандаа Одсүрэнгийн Батзаяа,

  • ЦТЭ-ийн Захиргаа, зохион байгуулалтын асуудал эрхэлсэн орлогч дарга, хурандаа Данзан-Очирийн Ганболд,

  • Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн мэргэжилтэн, ахлах ахлагч Тогоогийн Ганцэцэг,

  • Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Лувсаншаравын Дагвасүрэн,

  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын хүний нөөцийн тасгийн хүний нөөцийн офицер, дэд хурандаа Эрдэнэдаваагийн Мягмардаваа,

  • Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Пүрэвжавын Намжилдорж нарыг

Цэргийн хүндэт медалиар:

  • Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тасгийн захирагч, ахлах жолооч, ахлах ахлагч Хөхөөгийн Ганзориг,

  • Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн салааны захирагчийн орлогч, ахлах ахлагч Жумдааны Түмэн-Орших,

  • Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч Чулуунбатын Ариунболд,

  • Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тактикийн бэлтгэлийн сургагч, ахмад Равжаагийн Баттүвшин,

  • Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Довчингийн Баяртогтох,

  • Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн удирдлагын байрын дарга, тасгийн захирагч  ахлах ахлагч Балжиннямын Баярцогт,

  • Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн радио холбооны аюулгүй байдлын мэргэжилтэн, ахлах ахлагч Лхасүрэнгийн Лхамдулам,

  • ЦТЭ-ийн яаралтай тусламж, мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний клиникийн их эмч, хошууч Содномын Нэргүй нарыг тус тус шагналаа.

Энхийн төлөө медалиар:

 

Ёслолын үйл ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Л.Болд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Мөн энэ үеэр  Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалын командын байрууд, зэвсэгт хүчний алба хаагчдын бүтээсэн зэвсэглэл, техникийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулгад танилцуулсан юм гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав 14 цаг 16 мин Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 20 мин “Их Хуралдай” орд өргөө Хэнтий аймагт үүдээ нээлээ 14 цаг 22 мин “Үндэсний цахим атлас” олон нийтэд нээлттэй боллоо 14 цаг 22 мин Иран гал зогсоосны дараа Израиль руу пуужин харвасан гэх мэдээллийг үгүйсгэлээ 14 цаг 24 мин Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Хэнтий аймагт эхэллээ 14 цаг 24 мин Гол, усны ойролцоо зугаалахдаа аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна 14 цаг 26 мин Мопед, скүүтэрийн хэрэглээнд дараах зүйлсийг тодорхой болгоно 14 цаг 27 мин Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 18 цаг 27 мин Ханын материалд 1800 айлын орон сууц барих төсөл эхэлж, компаниудын сонгон шалгаруулалт зарлагдлаа 18 цаг 28 мин Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ 18 цаг 30 мин Дрифт хийсэн жолоочид торгууль ногдуулж, эрх хасав 18 цаг 32 мин Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ 19 цаг 34 мин Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ 19 цаг 39 мин Ган болох шинжтэй байхад гурилын татвараа хойшлуулбал яасан юм бэ, гишүүд ээ 19 цаг 48 мин Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо 19 цаг 53 мин Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 20 цаг 58 мин Хөлгүй цэнгэлийн цаг 21 цаг 13 мин Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм 21 цаг 32 мин Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламентын дархлаа мөн 21 цаг 58 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ...
Top