x

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ

Эрүүл мэндийн яамнаас лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг наймдугаар сарын 26-аас эхлэн зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн буюу есдүгээр сарын 25-ны хамтарсан уулзалтаар Төрийн Тусгай Алба Хаагчдын Нэгдсэн Эмнэлгийн захирал, АУ-ны Доктор, Дэд профессор, хурандаа Л.Баттөр хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хөгжлийн хөтөлбөрөө танилцуулсан ТТАХНЭ-ийн хамт олондоо баярлалаа. Бид хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах нэг зорилготой учраас аль ч яамны харьяа эмнэлэг байсан хамтран ажиллах ёстой. Тиймээс ТТАХНЭ, АШУИС-ийн харьяа эмнэлэг, Цэргийн төв эмнэлэгүүдтэйгээ нэг бодлогын хүрээнд ажиллана. Цаашид эрүүл мэндийн салбарын нөөц, бололцоо юу байна түүнийгээ ашиглана. Тогтолцоо маань ч энэ рүүгээ орж байна.

ТТАХНЭ нь олон ажлын санаачлагыг хийж, өөрчлөлтүүдийг хийж байгаа, сайн менежменттэй эмнэлэг. ТТАХНЭ дээр гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг 11 дүгээр сараас авч эхлэхээр байгаа. Мөн хавдарын болон мэс заслын тусламж үйлчилгээг энэ эмнэлэгт нэвтрүүлэх учраас энэ талын нэлээдгүй ажлууд хийгдэнэ. Нэгдсэн эмнэлгүүд бүгд мэс заслын, хавдрын тусламж үйлчилгээг үзүүлдэг болно. Одоо энэ талын ажлууд хийгдэж байна. Баянгол дүүргийн эмнэлэг энэ төрлийн үйлчилгээг авахаар болоод байна. Манай нарийн мэргэжлийн эмч, багууд үйлчилгээ нэвтрүүлж буй эмнэлгүүдэд очиж ажиллана. Мэс заслын багаж, хэрэгсэлтэйгээ очиж ажиллана. Эмнэлгүүд мэс засал хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажил хамт хийгдээд энэ нь тухай эмнэлгүүдэд цаашдаа ашиглагдаад нөөц болоод үлдэх боломжийг бүрдүүлж өгч байгаа. Энэ талаар ХСҮТ болон ГССҮТ-ийн удирдлагуудтай ярилцаад төлөвлөгөөгөө гаргасан. Зарим шаардлагатай тусламж үйлчилгээг төвлөрүүлнэ. Үүний нэг нь эмгэг судлалын үндэсний төв. Унтуулгын аппарат болон зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр эмнэлгийн нөөцийн мэдээллийн дагуу хэрэгцээтэй эмнэлгүүдэд ирэх долоо хоногтоо багтаан хангана” гэлээ.

ТТАХНЭ-ийн захирал Л.Баттөр “Манай эмнэлэг иргэддээ дараалал үүсгэхгүй байх үүднээс цаг захиалгын цахим системийг бүрэн нэвтрүүлсэн. Гэвч цаг захиалсан иргэдийн 40 хувь нь үзүүлэх цагтаа ирдэггүй. Өөрөөр хэлбэл хүчингүй болдог. Тиймээс бид энэ тал дээр хариу арга хэмжээ авах, шаардлагатай хүмүүстээ үйлчлэх арга замыг зохион байгуулна. Мөн манай эмнэлэг тусламж, үйлчилгээнийхээ цар хүрээг нэмэгдүүлж гэмтлийн тусламж, үйлчилгээг өөр дээрээ бүрэн төвлөрүүлэхээр ажиллаж, чиглэл, арга зүйн дэмжлэг авч байна. Бид ирэх жилүүдэд эмчилгээ, үйлчилгээний олон улсын up to date програмыг нэвтрүүлэх зорилт тавьсан байгаа” хэмээн онцоллоо.

Дараагийн хамтарсан уулзалтаар Цэргийн төв эмнэлэг хөгжлийн хөтөлбөрөө танилцуулах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 21 цаг 44 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Уржигдар 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Уржигдар 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Уржигдар 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Уржигдар 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Уржигдар 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Уржигдар 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Уржигдар 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Уржигдар 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Уржигдар 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Уржигдар 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Уржигдар 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Уржигдар 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Уржигдар 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Уржигдар 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Уржигдар 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Уржигдар 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Уржигдар 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Уржигдар 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Уржигдар 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top