x

Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо Япон улсын буцалтгүй тусламжаар сургуультай боллоо

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж ашиглалтад орж буй Нийслэлийн Ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нээлт өнөөдөр боллоо. 

Өмнө нь Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургууль байгаагүй юм. 

Харин одоо нэг ээлждээ 648 хүүхдийн суудал бүхий дэлхийн жишигт нийцсэн сургуультай болсноор сургуулийн насны 2,700 гаруй хүүхэдтэй тус хорооны хүүхдүүд харьяаллын дагуу 149 дүгээр сургуульд суралцаж эхэлж байна. 

Анхны хичээлийн жилээ 665 сурагч, 65 багш, ажилчинтайгаар эхлүүлж байгаа бөгөөд сурагчдын 80 орчим хувь нь Баянгол дүүргийн “Сэтгэмж” сургуулиас, бусад нь Сонгинохайрхан дүүргийн 129, 105 зэрэг сургуулиас шилжин иржээ.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Дэлхийн жишигт нийцсэн иж бүрэн тоног төхөөрөмжтэй сургууль нийслэлийн алслагдсан хороонд ашиглалтад орж байгаад баяртай байна. Нийслэлийн ирээдүй болсон хүүхэд, багачуудынхаа нэрийн өмнөөс Японы ард түмэнд талархсанаа илэрхийлье. 

Манай хоёр орны олон жилийн найрамдалт харилцааны үр дүн гэж харж байна. Боловсролын салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт хамгийн зөв чухал зүйлрүүгээ хийж байгаа хөрөнгө оруулалт гэж үздэг. Зөвхөн боловсролын гэлтгүй өөр олон салбарт манай хоёр улс хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирснийг энд онцлон хэлэхийг хүсэж байна” хэмээв.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Анх Япон улсын зүгээс манай улсад хоёр сургууль барих хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, зөвхөн газар чөлөөлөлт, хуучин сургуулийг нураахад хоёр тэрбум төгрөг Монгол Улсын талаас шаардлагатай гэснийг 2018 оны улсын төсөвт санхүүжилтийг суулгаснаар сургуулийн барилгын ажил эхэлсэн. 

Мөн нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль хүртэлх авто замыг хийсэн. Сургуулийн автобусны асуудлыг ч нийслэлтэй хамтарч шийдэж байна” гэлээ.

Энэхүү сургууль нь 18 анги танхимтай бөгөөд түүний хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулагджээ. 65 багш, ажилтантай үйл ажиллагаагаа эхлүүлж буй тус сургуулийн спорт заал нь олон улсын стандартад нийцсэн зөөлөн шалавчаар тохижуулсан зэрэг хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангажээ. 

Мөн Японы талаас сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган ашиглалтад оруулж хүлээлгэн өгч байгаа аж.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Япон улсын Элчин сайд Кобаяши Хироюки, Нийслэлийн Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагчид болон эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав 14 цаг 40 мин Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 43 мин “Их Хуралдай” орд өргөө Хэнтий аймагт үүдээ нээлээ 14 цаг 45 мин “Үндэсний цахим атлас” олон нийтэд нээлттэй боллоо 14 цаг 46 мин Иран гал зогсоосны дараа Израиль руу пуужин харвасан гэх мэдээллийг үгүйсгэлээ 14 цаг 47 мин Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Хэнтий аймагт эхэллээ 14 цаг 48 мин Гол, усны ойролцоо зугаалахдаа аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна 14 цаг 49 мин Мопед, скүүтэрийн хэрэглээнд дараах зүйлсийг тодорхой болгоно 14 цаг 50 мин Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 18 цаг 50 мин Ханын материалд 1800 айлын орон сууц барих төсөл эхэлж, компаниудын сонгон шалгаруулалт зарлагдлаа 18 цаг 51 мин Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ 18 цаг 53 мин Дрифт хийсэн жолоочид торгууль ногдуулж, эрх хасав 18 цаг 55 мин Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ 19 цаг 57 мин Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ 20 цаг 2 мин Ган болох шинжтэй байхад гурилын татвараа хойшлуулбал яасан юм бэ, гишүүд ээ 20 цаг 12 мин Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо 20 цаг 16 мин Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 21 цаг 22 мин Хөлгүй цэнгэлийн цаг 21 цаг 37 мин Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм 21 цаг 56 мин Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламентын дархлаа мөн 22 цаг 22 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ...
Top