x

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам нь хоёр өртөө, зургаан зөрлөгтэй баригдана

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд есдүгээр сарын 23-нд Өмнөговь аймагт, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Тус төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 километр үргэлжлэх бөгөөд хоёр өртөө, зургаан зөрлөгтэй баригдах юм.

Уг төмөр зам нь нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй гэдгээрээ онцлогтой юм. Уулзваргүй замын гагнуур нь Монголд өмнө нь хийгдэж байгаагүй. Нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, 8 малын гарцтайгаар баригдаж байгааг “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэлж байлаа.

Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгч "Бодь интернэшнл" ХХК ажиллаж байна. Одоогоор тус чиглэлийн төмөр замын төсөлд 321 инженер техникийн ажилтан, 1,037 ажилтан, 500 гаруй машин техниктэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Төслийн хүрээнд 208 километр төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусч, эвдрэл гэмтлийн ажил 100 хувь зассан аж. Дугуй хоолойн ажил, дөрвөлжин хоолойн ажил болон мал амьтны гарцын ажил бүрэн дууссан байна.

Харин гүүрийн ажил 45 хувь, нийтдээ доод бүтцийн ажил 97.8 хувьтай бол дээд бүтцийн ажил 40 хувь буюу 85 километр төмөр замын үеийг угсарчээ. Барилгын ажлыг 2022 оны долдугаар сарын 1-н гэхэд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг мөн хэллээ.

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд “Монголчууд анх удаа бие даан төмөр замаа барьж байна. Коронавируст халдварын цар тахлын халдвар манай улсад төдийгүй дэлхий дахинд эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа ч бидэнд өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглах таатай нөхцөл бий болгож байна.

Монгол инженерүүдийн ур ухаан, чадвар ямар ч төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийхэд асуудалгүй болсныг харуулж байна. Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг улам төгөлдөржүүлэх, менежментийн зөв, оновчтой бодлогыг гаргахад Улсын Их Хурал, Засгийн газар болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана” хэмээн онцоллоо.

Уг төмөр зам баригдаж, ашиглалтад орсноор жилд 30 сая тонн хүртэлх нүүрс экспортлох боломжтой болж, тээвэрлэлтийг даган Тавантолгой бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолт 2-3 дахин нэмэгдэх нөхцөл бүрдэх аж.

Мөн 2,000 ажлын байр шинээр бий болж, одоогийн экспортын нүүрс тээврийн тонн тутам дахь 32 ам.долларын зардал дөрөв дахин буурна. Нүүрс тээврийн зам дахь автотээврийн осол, зөрчил буурч, иргэдийн амь нас, аюулгүй байдал хангагдана. 

Малын бэлчээр сүйтгэх байдал, тоосжилт, дуу чимээ, хөрс агаарын бохирдол үндсэндээ арилах юм. Улсын төсөвт жилд 20-28 сая ам.долларын татвар төлж, эхний 25 жилд нэг тэрбум ам.долларыг төвлөрүүлж, улсын эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах нөхцөл бүрдэх юм.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав 14 цаг 22 мин Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 26 мин “Их Хуралдай” орд өргөө Хэнтий аймагт үүдээ нээлээ 14 цаг 27 мин “Үндэсний цахим атлас” олон нийтэд нээлттэй боллоо 14 цаг 28 мин Иран гал зогсоосны дараа Израиль руу пуужин харвасан гэх мэдээллийг үгүйсгэлээ 14 цаг 29 мин Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Хэнтий аймагт эхэллээ 14 цаг 30 мин Гол, усны ойролцоо зугаалахдаа аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна 14 цаг 31 мин Мопед, скүүтэрийн хэрэглээнд дараах зүйлсийг тодорхой болгоно 14 цаг 32 мин Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 18 цаг 33 мин Ханын материалд 1800 айлын орон сууц барих төсөл эхэлж, компаниудын сонгон шалгаруулалт зарлагдлаа 18 цаг 34 мин Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ 18 цаг 35 мин Дрифт хийсэн жолоочид торгууль ногдуулж, эрх хасав 18 цаг 37 мин Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ 19 цаг 40 мин Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ 19 цаг 45 мин Ган болох шинжтэй байхад гурилын татвараа хойшлуулбал яасан юм бэ, гишүүд ээ 19 цаг 54 мин Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо 19 цаг 58 мин Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 21 цаг 4 мин Хөлгүй цэнгэлийн цаг 21 цаг 19 мин Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм 21 цаг 38 мин Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламентын дархлаа мөн 22 цаг 4 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ...
Top