x

Нийслэлийн залуучуудын хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “ИДЭВХЭЖСЭН 2030” төслийн хүрээнд залуучуудын хөгжил, нийгмийн асуудал, ажил эрхлэлт, энтрепрайзинг ур чадвар, идэвх оролцоог нэмэгдүүлэх замаар тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой  “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ-ИДЭВХЭЖСЭН 2030-ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн үеэр бодлого боловсруулагч, төрийн болон төрийн бус, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид залуучуудад чиглэсэн гол ажлууд болон төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын зорилтын талаар санал, мэдээлэл хуваалцаж, улмаар хамтын ажиллагааны нэгдсэн платформ үүсгэх боломж, гарцуудыг тодорхойлох зорилготой юм.

Тогтвортой хөгжлийн зорилгуудыг нутагшуулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 2017 оноос өнөөг хүртэл НҮБХХ-тэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2019 оноос  нийслэлийн Шинжлэх ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газрын  (НШУҮИГ) “Инновацын дэд төв”-үүдэд түшиглэн “ИДЭВХЭЖСЭН 2030” төсөл хэрэгжүүлж байна. Тус төслийн тогтвортой үйл ажиллагааг дэмжихээр 2020 оноос Орхон, Завхан аймагтай хамтын ажиллагааг өргөжүүлж ажиллана. 

НҮБХХ-ийн Ази, Номхон далайн Бүсийн түвшинд Идэвхэжсэн2030 санаачилгын хүрээнд байгуулагдсан Youth Co:Lab төслийн хурдасгуур хөтөлбөр 25 гаруй улс оронд хэрэгждэг бөгөөд хэлэлцүүлгийн үеэр бүсийн залуучуудын хөтөлбөрийн мэдээлэл, туршлагыг онлайнаар танилцуулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан түр хязгаарлах хуваарь 1 мин Зүүн аймгуудын нутгаар хэт халж, төвийн нутгаар аадар бороо орно 3 мин Төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав 14 цаг 51 мин Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 14 цаг 55 мин “Их Хуралдай” орд өргөө Хэнтий аймагт үүдээ нээлээ 14 цаг 56 мин “Үндэсний цахим атлас” олон нийтэд нээлттэй боллоо 14 цаг 57 мин Иран гал зогсоосны дараа Израиль руу пуужин харвасан гэх мэдээллийг үгүйсгэлээ 14 цаг 58 мин Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Хэнтий аймагт эхэллээ 14 цаг 59 мин Гол, усны ойролцоо зугаалахдаа аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна 15 цаг 0 мин Мопед, скүүтэрийн хэрэглээнд дараах зүйлсийг тодорхой болгоно 15 цаг 1 мин Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 19 цаг 2 мин Ханын материалд 1800 айлын орон сууц барих төсөл эхэлж, компаниудын сонгон шалгаруулалт зарлагдлаа 19 цаг 3 мин Доналд Трамп Израйл, Иран улсуудад баяр хүргэлээ 19 цаг 4 мин Дрифт хийсэн жолоочид торгууль ногдуулж, эрх хасав 19 цаг 6 мин Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүллээ 20 цаг 9 мин Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ 20 цаг 14 мин Ган болох шинжтэй байхад гурилын татвараа хойшлуулбал яасан юм бэ, гишүүд ээ 20 цаг 23 мин Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо 20 цаг 27 мин Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 21 цаг 33 мин Хөлгүй цэнгэлийн цаг 21 цаг 48 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ...
Top