x

Т.Мөнхсайхан: Өндөр настны эрүүл мэндийг дэмжих чиглэлд үндэсний хэмжээний бодлого хэрэгжүүлэх шаардлагатай

Эрүүл мэндийн яамнаас лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Есдүгээр сарын 22-ны хамтарсан уулзалтаар “ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР 2021-2024”-ийг ГҮТ-ийн Ерөнхий захирал Р.Хишигжаргал танилцууллаа.

Үндэсний статистикийн хорооноос 2019 онд хийсэн судалгаагаар Монгол хүний дундаж наслалт 70.1 байна. 2030 он гэхэд энэ тоо 74.5, 2045 онд 81.4-д хүрч, хүн амын 13.4% буюу 671 мянга гаруй иргэн ахмад настны ангилалд орох судалгаа гарчээ. 

Тиймээс геронтологийн чиглэлийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор тулгарч байна. Одоогоор манай улсын хэмжээнд 60 ба түүнээс дээш настай 5000 хүн тутамд нэг настны эмч ногдож байна. Аймаг, дүүргийн ЭМТ-ийн 30 хувьд л настны кабинет ажиллаж байгаа нь хангалттай үзүүлэлт биш юм. Тиймээс геронтологи, гериатрын мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх, энэ чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх, настан судлал, настны сувилахуйн чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн сургалтыг тогтмол хийх тогтолцоог бүрдүүлэх нь зайлшгүй шаарлагатай байна. Цаашилбал настны эрүүл мэндийн цогц (бие махбод, сэтгэц, нийгмийн) үнэлгээг хийж, тусламж үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлж, хянах, эргэх холбоог бий болгох хэрэгтэй. Ингэснээр настны дотоод чадамж, чадвар, амьралын чанарыг дээшлүүлж, эрүүл урт наслуулах үндэс болох юм. Геронтологийн үндэсний Төвийн шинэ барилгын шав 2011 онд тавигдсан боловч өдий хүртэл баригдаагүй. Байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ өндөр, үндэсний лавлагаа түвшинд хэрэгждэг хэдий ч хүний нөөц, орон тоо цөөн. Хүн амын хэрэгцээнд нийцүүлэн тусламж үйлчилгээний төрөл зүйлийг нэмэх шаардлагатай боловч байрны асуудлаас шалтгаалан боломжгүй байгаа зэрэг тулгамдсан асуудлууд байгааг ГҮТ-ийн Ерөнхий захирал Р.Хишигжаргал танилцуулгадаа дурдсан юм.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн: “Геронтологийн үндэсний төв” байгуулагдаад 43 жил болж байгаа. Гэвч одоогоор үйл ажиллагааны цар хүрээ маш хязгаарлагдмал байна. Үндэсний төвийн хэмжээнд ажиллана гэвэл менежментийн хувьд, үйл ажиллагааны хувьд өргөн далайцтай харж, салбар бодлогоор дэмжих шаардлагатай гэсэн юм.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Манай улсад одоогоор 227 мянга гаруй өндөр настан байна. Тэдний өвчлөл ямар хэмжээнд байна, эмчилгээнд хэдий хэмжээний мөнгө зарцуулж байна гэдэг дээр бид тоон судалгаа хийх хэрэгтэй. Настнуудыг өвчлөлөөс урьдчилан сэргийлж, хэрхэн яаж эрүүл наслуулах вэ гэдэг дээр нэлээд анхаарлаа хандуулах шаардлагатай.

“Геронтологийн үндэсний төв”-ийн шинэ барилгыг барьснаар настнуудын эрүүл мэндийн асуудал шийдэгдчихгүй. Хамгийн гол нь “Геронтологийн үндэсний төв” маань, өндөр настнуудыг хэрхэн яаж зөв амьдралын хэв маягт сургаж, эрүүл урт наслах амьдралын зөв дадлыг хэвшүүлэх вэ гэдэг талаар улсын хэмжээнд, өргөн далайцтай ажиллах хэрэгтэй. Үүнийг бодлогоор дэмжиж, санхүүжилтийн тогтолцоог ЭМД-тай уялдуулж, нэмэгдүүлэх шаардлагатай байна. Урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал үүнд зарцуулах мөнгө нь өвчилсний дараа эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлаас хэд дахин бага гарна гэдгийг онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 21 цаг 31 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Уржигдар 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Уржигдар 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Уржигдар 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Уржигдар 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Уржигдар 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Уржигдар 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Уржигдар 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Уржигдар 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Уржигдар 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Уржигдар 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Уржигдар 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Уржигдар 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Уржигдар 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Уржигдар 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Уржигдар 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Уржигдар 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Уржигдар 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Уржигдар 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Уржигдар 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top