x

Гуравдугаар эмнэлгийн зүрхний гажгийн мэргэжлийн баг орон нутгийн эмнэлэгүүдэд ажиллав

Улсын Гуравдугаар Төв эмнэлэг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг лавлагаа шатлалын мэргэжил арга зүйгээр хангах, тусламж үйлчилгээний уялдаа холбоо, залгамж чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулах зорилгоор орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхижуулахад дэмжлэг үзүүлхээр ажиллаж байна. Орон нутгийн хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийн судалгаанд үндэслэн нотолгоонд суурилсан лавлагаа шатлалын мэргэжил арга зүйн зөвлөмж, дэмжлэгт удирдлагаар хангах зорилтот хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд тус эмнэлгийн зүрхний төрөлхийн болоод олдмол гажгийн баг 2020 оны 09 сарын 07-19-ний өдрүүдэд орон нутгийн зүрх судасны тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хамтран тодорхойлох, эмч, эмнэлгийн  мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэгт хяналт хийх, ажлын байрны сургалт зохион байгуулах зорилгоор Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Архангай, Завхан аймгуудад ажиллаж, зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай хүүхэд, насанд хүрэгч нийлсэн нийт 190 гаруй хүнд үзлэг, оношилгоо хийлээ.

Мөн Завхан аймгийн 27 сум, Архангай аймгийн 17 сумын нийт 60 гаруй эмч, сувилагч мэргэжилтнүүдэд MNСardio программ, зүрхний шигдээс, зүрхний төрөлхийн гажгийн мэс засал эмчилгээний дараах ба зүрх судасны бусад өвчний үеийн хяналтын чиглэлээр мэдлэг олгох сургалт, зөвлөгөө мэдээллийг зохион байгуулж ажиллалаа.

Зүрх судасны чиглэлийн эмнэлгийн тусламж үйлчилгээний төвлөрөлийг сааруулж, иргэдийн чирэгдэлийг бууруулах, орон нутаг дэх төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй дээрх үйл ажиллагаа цаашид ч үргэлжлэн хэрэгжих болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 21 цаг 37 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Уржигдар 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Уржигдар 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Уржигдар 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Уржигдар 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Уржигдар 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Уржигдар 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Уржигдар 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Уржигдар 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Уржигдар 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Уржигдар 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Уржигдар 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Уржигдар 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Уржигдар 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Уржигдар 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Уржигдар 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Уржигдар 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Уржигдар 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Уржигдар 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Уржигдар 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top