x

Манай улсын хэмжээнд тарваган тахлаар 17 хүн өвчилж, 6 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ.

Энэ удаагийн хамтарсан уулзалтаар Зоонозын салбарын 2021-2024 он хүртэл хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрийг ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал АУ-ын доктор, дэд профессор Н.Цогбадрах танилцуулав.

Сүүлийн 10 жилийн судалгаагаар манай улсын хэмжээнд тарваган тахлаар нийт 17 хүн өвчилж, 6 хүн нас барсан. Мөн галзуу өвчний эрсдэлд 1,326 хүн өртөж, 4 хүн нас барсан бол боом өвчнөөр 105 хүн өвчилж, 9 хүн нас барсан байна. Дээрх өвчлөл нас баралтын тоо, халдварын эрсдэлийг ирэх дөрвөн жилд үе шаттайгаар бууруулахын тулд зоонозын салбарт дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах танилцууллаа.


Тухайлбал нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд Зан үйлийн өөрчлөлт, Сургалт сурталчилгаа, Эрсдэлийг таслан зогсоох, Урьдчилан сэргийлэлт, Хөл хорионы бүсийн сэтгэл зүйд чиглэсэн ажлыг зохион байгуулах шаардлагатай.

Харин Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд Эмнэлгийн бэлэн байдал, Халдвар хамгааллын дэглэм, Удирдлага зохион байгуулалт, Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн байдал, Эмч эмнэлгийн мэргэжилтний сэтгэл зүйд анхаарах нь чухал.  Мөн салбар хоорондын уялдааг хангуулах чиглэлээр Эрх зүй, зохицуулалт, Мэдээлэл тогтмол солилцох, Хамтарсан хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Гамшгийн нэгдсэн систем, төлөвлөлтийг зөв зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөсөн байна.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн: ЗӨСҮТ нь ковид-19 цар тахлын үед маш их хүчин чармайлт гарган ажиллаж буйг дурьдаад тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэх бүрт баталгаажуулах шинжилгээг хот руу илгээдэг нь эрсдэлтэй хөдөөд бүсчлэн онош баталгаажуулах боломж байх уу, онош тогтоох хугацаанд олныг хамруулсан хатуу хөл хорио тогтоодог, түүний менежмент, зардлын тооцоо байдаг эсэх;Голомтын заалтаар сэргийлэх вакцинд хамруулдаг, үүний үр дүн дархлал тогтоц хир байгаа, вакцинд зорилтот бүлгээ зөв сонгож буй эсэхэд Тохиолдлын болон тохиолдын цуврал судалгаа хийж дүгнэдэг эсэх; бруцеллёз, үхрийн туузан хорхойн тархалт малчдын дунд их байдаг- анагаах ухааны паразитологи, энтомологийн шинжлэх ухаан хаана нь уялдаад байгаа, дезинсекци, дератизаци, дезинфекцийн үйлчилгээнд ямар бодлого барих, Нэг-эрүүл мэнд- концепцийн хүрээнд ургамал хорио цээр, мал эмнэлэг, халдварт зэрэгтэй үйл ажиллагааг хэрхэн уялдуулах, үр дүнтэй оновчтой тогтолцоонд шилжих хэрэгцээ, хөгжлийн ахисан шатны, эдийн засгийн үр ашигтай бүтэц байх бодлогын шийдэл дээр анхаарах асуудал зэргээр  асууж, ярилцлаа.  

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Жил бүр дулааны улиралд тарваган тахлын дэгдэгт гарсаар байна. Бид халдвар гарсны дараа биш өмнө нь угтуулан сэргийлэх чиглэлээр ажиллах, бэлэн байдлыг хангах шаардлагатай. Энэ жилийн тухайд тарваган тахал гарахад оношилгооны тоног төхөөрөмж халдварын голомттой бүсдээ байсан боловч оношлуур нь бэлэн байгаагүй. Үүнээс болж сорьцыг Улаанбаатар хор руу зөөвөрлөх зэрэг хүндрэлтэй асуудал гарсан. Тиймээс салбарын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулж, ЗӨСҮТ-ийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой төлөвлөх, тоног төхөөрөмжийн ашиглалтыг ухаалагаар зохицуулах, үрэлгэн менежментийг өөрчлөх  нь чухал байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 21 цаг 15 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Уржигдар 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Уржигдар 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Уржигдар 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Уржигдар 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Уржигдар 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Уржигдар 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Уржигдар 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Уржигдар 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Уржигдар 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Уржигдар 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Уржигдар 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Уржигдар 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Уржигдар 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Уржигдар 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Уржигдар 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Уржигдар 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Уржигдар 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Уржигдар 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Уржигдар 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top