Эрүүл мэндийн яамнаас даваа, лхагва, баасан гаригуудад коронавируст халдварын нөхцөл байдал, мөн монголд эмчлүүлж байгаа иргэдийн талаар мэдээлж байгаа. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу талаар мэдээлэв.
Тэрээр "Есдүгээр сарын 17-нд улсын хэмжээнд 1408 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Өнөөдөр 59 настай эмэгтэй эдгэрэн эмнэлгээс гарч, дараагийн шат руу шилжиж байна.
Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдол 311 байна. Үүнээс 302 нь эдгэрсэн. Бүх тандалт хугацаа нь дууссан 281, найман хүн сувилалд, гэрийн ажиглалтад 13 хүн байна.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 9 хүн эмчлэгдэж байна. 7 хүний биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна.
Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн эмэгтэй өчигдөр ХӨСҮТ-д амаржиж, хүүтэй боллоо. Тусгаарлалтад байгаа эмэгтэй юм.
Мөн давхар мэдээлэл өгөе.
Хүмүүсийн дунд эндүүрэл гарч байна. Одоо ирж байгаа вакцин бол томуугийн вакцин юм.
Ковид вакциныг дэлхийн тэргүүлэх улсууд хийх байгаа, батламжаа аваад худалдаанд гарах үед нь хоцрохгүй оролцхоор хүлээж байгаа.
АНУ-аас манай улсад 120 мянган хүн тун вакцин хандивлаж байгаа. Мөн ДЭМБ-ын дэмжлэгээр ирж байгаа 300 мянган хүн тун вакцин энэ есдүгээр сард багтан ирнэ. Ирмэнц нь бид зорилтод бүлгүүдэд хурдан хийх ажлыг цаг алдахгүй зохион байгуулна. Үүнд хил гааль, эмнэлгийн ажилчид, цагдаа, 0-5 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд байх юм" гэлээ.