x

О.Солонго: Ханиад бүрэн эдгээгүй бол томуугийн вакциныг хийдэггүй

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн хүүхдийн эрүүл мэнд тусламж үйлчилгээ хариуцсан зохицуулагч, АУ-ны доктор, Хүүхдийн уушгины эмч О.Солонготой ярилцаж, томуугийн вакцинжуулалтын талаар тодрууллаа.

-Томуугийн вакциныг зарим хувийн эмнэлгүүд хийж байгаа. Вакцин хийх тохиромжтой хугацаа нь хэзээ вэ?

-Улирал хоорондын энэ үеийг ханиад шуухинаагийн үе гэж үздэг. Ард иргэд томуугийн үе эхэлсэн гэж андуурах тохиолдол байна. Томуугийн вирус нь хүйтэн, чийгшил багатай агаарт удаан хугацаагаар амьдарч эмгэг төрүүлэх шинж чанартай болдог. Улирлын томуу нь жил бүрийн 11 дүгээр сараас дараа жилийн гуравдугаар сар хүртэл үргэлжилдэг. Томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь дархлаажуулалт байдаг. Гэвч өвчлөлийг 100 хувь бууруулна гэсэн үг биш юм. Өвчлөлийг багасгах, өвчилсөн тохиолдолд хүндрэлийг багасгах үр дүнтэй байдаг.

Томуугийн дархлаажуулалтад манай улс жил бүрийн аравдугаар сарын 1-15-ны хооронд идэвхтэй хамруулдаг. Энэ үе нь хамгийн тохиромжтой үе гэж хэлж болно. Энэ жил ЭМЯ-аас 1.2 сая хүнийг томуугийн вакцинд хамрууулахаар болсон. Өмнөх жилүүдээсээ хэд дахин өндөр дархлаажуулалтанд хамруулж байгаа. Вакцин хийхдээ эцэг, эхчүүдэд урьдчилан мэдээлэл өгсний үндсэн дээр хүүхдүүдэд хийдэг байгаа. Хувийн эмнэлгүүдийн хувьд цөөн тоогоор оруулж ирж хийдэг учраас сайн дурынхан төлбөрөө төлөөд хамрагддаг.

-Томуугийн вирус ямар онцлог шинжтэй вэ? 

-Амьсгалын замын цочмог халдвар нь 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг. Сэрүүн бүсийн орнуудад ард иргэд томуу, томуу төст өвчинд жилд 5-6 өртдөг байна. Томуу нь томуугийн вирусаар үүсгэгддэг, бүх насны хүмүүсийг өвчлүүлдэг амьсгалын замын цочмог халдвар юм. Вирус нь А, B, С хүрээний хэв шинжтэй. Томуугийн халдвараас сэргийлэх нийтлэг арга хэмжээ бол өвчилсэн хүнтэй хавьтахаас зайлсхийх, амны хаалт хэрэглэх, гараа угаах, зөв ханиаж найтаах, шингэн зүйл ойр ойрхон уух, зөв асаргаа сувилгаа, дулаан байлгах, илчлэг сайтай, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, сайн унтаж амрах зэрэг байдаг. 

Томуугийн урьдчилан сэргийлэх тарилга /вакцин/ нь уг вирусийн эмгэг үүсгэхгүй бүтцийн тодорхой хэсгийг агуулсан зохиомлоор дархлаа тогтоох тарилга юм.

Томуугийн вакцин хийлгэсний дараа вирусийн халдвар авахад дархлаа тогтолцоо үр дүнтэй идэвхжиж вирусийг устгаж биеэс зайлуулах урвал явагдана.

Вирус дархлаа тогтолцоонд устахгүй амьсгалын замын эсэд халдварлан өсөж үржсэнээр томуугаар өвчилнө. Улмаар халуурах, бие зарайх, жихүүцэх, ханиах, хоолой сөөх, өвдөх, шингэн нус гоожих, булчин биеэр хөндүүрлэх, толгой өвдөх ба ядарч сульдах шинж илэрдэг.

-Томуугийн вакцинд нэн тэргүүнд хамрагдах зорилтот бүлэгт хэн хэн ордог вэ?

-Томуугийн дархлаажуулалтанд бага насны хүүхдүүд, ахмадууд, жирэмсэн эмэгтэйчүүд, хүнд архаг өвчин эмгэгтэй хүмүүс, эрүүл мэндийн ажилтнуудыг нэн тэргүүнд хамруулдаг. 

-Томуугийн вакцин хэр хугацаанд үйлчилдэг вэ. Ямар шинж тэмдэгтэй хүмүүс томуугийн вакцин хийлгж болохгүй вэ? 

-Томуугийн вакцин хийлгэсний дараа олдмол дархлаа хамгийн багадаа 14 хоногт үүснэ. Судалгаагаар вакцины дархлаа тогтоох чадвар дунджаар 5 сар байдаг байна. Ханиад бүрэн эдгээгүй, ханиадны (халуурсан, ханиалгасан, нус гоожсон гэх мэт) шинж тэмдэг илэрсэн үед, бусад товлолт вакцин хийлгэснээс хойш нэг сарын хугацаа өнгөрөөгүй бол дархлаажуулалтанд хамрагдахгүй.

Мөн өмнө нь томуугаас сэргийлэх тарилгын үед хэт мэдрэгшлийн хариу урвал илэрч байсан, өндөг, тахианы мах болон тахианы бусад бүтээгдэхүүнд хэт мэдрэг хүмүүс, тарилга хийлгэхээс өмнө нэг жилийн дотор булчин татах өвчнөөр өвчилсөн хүмүүс хийлгэхийг зөвлөхгүй. 

Тарилга хийсний дараа тухайн газар улайх, хавдах, өвдөх зэрэг хэсэг газрын шинж, мөн халуурах, толгой өвдөх, ядрах, бөөлжих зэрэг шинжүүд илэрч болно. Эдгээр шинжүүд нь ихэвчлэн 2-3 өдрийн дотор арилдаг. Тарилга хийлгэснээс хойш хоёр хоног ус хүргэхгүй байна. Маш ховор тохиолдолд харшлын урвал, анафилаксийн шок илэрч болно.

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 21 цаг 41 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Уржигдар 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Уржигдар 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Уржигдар 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Уржигдар 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Уржигдар 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Уржигдар 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Уржигдар 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Уржигдар 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Уржигдар 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Уржигдар 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Уржигдар 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Уржигдар 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Уржигдар 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Уржигдар 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Уржигдар 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Уржигдар 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Уржигдар 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Уржигдар 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Уржигдар 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top