x

"Франц иргэн нутагтаа очоод шинжилгээ өгсөн нь үнэн"

Коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрсэн Франц иргэн нутагтаа очоод шинжилгээ хийлгэхэд COVID-19 огт тусаагүй байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байгаа билээ. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеээр тайлбар өглөө.

Тэрээр “Олон нийтийн сүлжээгээр коронавирусийн улмаас манай улсад эмчлэгдээд буцсан Франц иргэнийг нутагтаа очоод шинжилгээ өгөхөд биеэс нь эсрэг биет илрээгүй гэх ташаа мэдээлэл тарааж байгаа нь харамсалтай. Худал мэдээлэл хамгийн хортой зүйл.

Дээрх ташаа мэдээлэл гарсантай холбоотойгоор бид Франц иргэнтэй утсаар холбогдож тодруулсан. Тэр нутагтаа очоод шинжилгээ өгсөн нь үнэн. Гэхдээ түүний биед коронавирусийн эсрэг биет буюу дархлаа сайн тогтсон байна гэж Францын лаборатори хариу өгсөн тухай бидэнд мэдэгдсэн.

Энэ нь сайн эмчлэгдсэн гэсэн үг бөгөөд 78 хувийн эсрэг биет үүссэн байгааг нотлох шинжилгээний бичгийн зургийг бидэнд имейл, фейсбүүкээр илгээсэн.

Франц иргэн энэ завшааныг ашиглан өөрийг нь эмчилсэн эмч нар болон Монголын Засгийн газарт дахин баярлаж, талархдагаа илэрхийлж, ажлын амжилт хүссэн.

Тэр ер нь үргэлж бидэнтэй цахимаар болон утсаар холбогдож өөрийн биеийн байдлын талаар хэлж, эмчилсэн хүмүүстээ талархаж явдгаа илэрхийлдэг.

Дэлхий дахин коронавирусийн эсрэг тэмцэж байгаа ийм онцгой үед ташаа мэдээлэл тарааж байгаа нь маш бусармаг, дайсагнаж байгаа үйлдэл.

Манай улс коронавируст халдварын нийт тохиолдлынхоо 96.8 хувийг эмчилсэн гэдэг бол дэлхийд дээгүүр яригдах үзүүлэлт шүү.

Франц иргэн үнэхээр харамсалтай байгаагаа илэрхийлсэн. Худал мэдээлэл Франц иргэн болон түүнийг эмчилсэн эмч нарын маань ч сэтгэл санаанд нөлөөлж, эвгүй байдалд оруулж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 20 цаг 30 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна Уржигдар 16 цаг 55 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Уржигдар 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Уржигдар 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Уржигдар 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Уржигдар 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Уржигдар 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Уржигдар 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Уржигдар 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Уржигдар 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Уржигдар 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Уржигдар 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Уржигдар 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Уржигдар 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Уржигдар 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Уржигдар 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Уржигдар 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Уржигдар 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Уржигдар 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Уржигдар 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top