x

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд – Арван гурав дахь өдөр

Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.

Өнөөдөр өглөө эрт халуун хэмжсэнгүй. Өглөөний цайны дараа эмч орж ирэв. Бидний халуун хэв хэвийн гарлаа. Гэхдээ өчигдөр толгой руу буудаж халуун хэмжихэд 37 гарсан. Анх удаа минийх 37 гарсан тул сандрав. Халууны шилээ гаргаж ирээд сугандаа хийж хэмжихэд 36.4 байх юм. Заримдаа энэ алсаас бууддаг халууны хэмжилт савлаад байна уу үгүй юу? Өглөө босоод Солонгос улсад монгол хүн халдвар авсан байж болзошгүй тухай таагүй мэдээ авч сэтгэл түгшив. Бүгд 11 цагийн ээлжит мэдээгээ хүлээгээд шомбойгоод суусан. Ашгүй эерэг мэдээ гарлаа. Гадаадаас ирэх монголчуудаа бөөнөөр ч авч ирэх нь ээ. Чатаар холбогдож байсан хүмүүс, гадаадад гацсан байсан найзууд эдгээр нислэгээр ирэхээр шийдэн, юу бэлдэх ёстой вэ, яах уу гээд асуугаад хувийн бэлтгэлээ базаан нутагтаа ирэхээр болж байх шиг байна.

Манай ээлжийг ахалж буй эмчид зэмлүүлсэн шалтгаанаа энд бичих ёстой. Тоглоом наргиа, хошин шогийн мэдрэмж хүн болгонд өөр заяадаг бололтой. Хуучин нэг үгийг хэрхэн хэлснээр хүний амийг шийддэг байсан бол одоо нэг эможи, ккк, смайл хүртэл сошиал медиа харилцаанд чухал болжээ. Янз бүрийн мэдээлэл хаанаас аваад байгааг эмч загнаж асуусан. Ухаан нь мэдээлэгчээ нэрлэхийг шаардсан гэсэн үг. Над руу фэйсбүүкээр олон хүмүүс хандаж холбогдож байгаагийн дотор манай байрныхан, нөгөө байрныхан ч байгаа. Тэднээс авсан зарим мэдээллээ хуваалцахаар хэрэгт орсон болох гээд байна. Намайг хамаагүй юм биччих байх гээд харантийнд цуг байгаа доод давхрын нэг бүсгүй лав түгшүүртэй чатладаг болсон байна лээ ккк. Эргэлттэй холбоотой тоглоом болгож бичсэн өгүүлбэрт эмч нар маань ихэд гомджээ. Уг нь параграфийн ард нь ккк байсан юм. Яг тэр өгүүлбэрийн ард смайл эсвэл эможи тавих ёстой байжээ. Эмч, хамгаалалтын албаны хүмүүсийг эмзэглүүлсэнд уучлал хүсч байна аа. Тэр хоёр өгүүлбэрийг постоосоо устгав. Урд өдөр ямар адал явдал тохиолдсон тухайгаа энд бичсэн байгаа шүү.

Тэгээд сайхан загнуулаад сонсоод зогсож байтал нөгөө эмч маань бүр хадуураад миний фэйсбүүкийн ирдаакцийн бодлого руу орж байдаг шүү. Чи ер нь тэр ах хүүг (яг ах хүү гэж миний үгээр хэлсэн шүү) ямар их даапаалж бичдэг юм, өмдөндөө шээх шахдаг гээд тэр залууг яаж доромжилж байгаа юм гээд л. Улмаар постоо устгахыг шаардсан. Тэгээд зөрчлийн хуулиар Чингэлтэй дүүргийн шүүхэд өгнө гэж мэдэгдэв. Постоо би устгахгүй л дээ. Энэ бол миний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө. Хэн ч үүнд халдах эрхгүй байх аа. Хошин шогийн мэдрэмжгүй хүмүүс энэ дэлхийн хамгийн уйтгартай хүмүүс. Эмчид загнуулж өрөөний гурваа л энэ орой жаахан айлгаж, сэтгэлийг тавгүй болгож орхисон. Тэр гурваасаа бас хүлцэл өчиж байна аа. Шинжилгээний хариугаа хүлээгээд айдас, түгшүүртэй байхад нэмж ингэж хүн амьтанд загнуулаад байхаар сэтгэл зүй дороо миараад явдаг юм байна.

Гэхдээ эмч нар бухимдсаныг ойлгож байгаа. Учир нь тоглоом наргиа ойлгохгүй хүмүүс постын агуулгыг шууд хүлээн авах, нөгөө eguur гэдэг сайт шиг дутуу, буруу мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээх эрсдэл бий бий. Нөгөө талаас эрүүл шүүмжлэл, жон жон заавал байх ёстой. Би эмчид постноос болж загнуулахдаа огт гомдоогүй ч нэг хэлсэн үгэнд нь гомдохоор барах уу бүр уур хүрэв. “Гадаад, дотоод явж тэнэдэг та нар шиг юмнуудаас болж бид энд ингэж зовж байна” ухааны юм хэлдэг юм даа. Тангараг өргөсөн эмчийн амнаас гарамгүй балиар үг. Москвад ази царайнаасаа болж ялгаварлан гадуурхагдаж байсан бол эх орондоо эмчээр бас дискриминаци хийлгэж үзлээ. Муухай байсан. Би ч бас татвар төлж, энэ эмчийн цалинг төлөхийн тулд өдөр, шөнөгүй ажилладаг л даа. Албан ажлаар гэрээсээ гараад 2 сар гаран болж байгаа би тэр үед энэ вирус ингэж тархана гэж яаж мэдэх билээ.

Ер нь нэг иймэрхүү хандлага манайхны дунд элбэг юм. Ялархаж ажлаа хийдэг, хохирогчийн сэтгэлгээгээр асуудалд ханддаг, өвчтөн, үйлчлүүлэгчээ дээрэлхдэг, доромжилдог, айлгадаг. Тээр жил Японд оюутан болж очоод жилд нэг хийлгэдэг эрүүл мэндийн цогц шинжилгээ хийлгэж байхад судаснаас цусны дээж авсан юм. Зүү хатгахын өмнө япон сувилагч маань таныг өвтгөх гэж байгаад уучлаарай, энэ бол миний ажил юм, та жаахан тэсээрэй гээд өчнөөн удаа уучлал гуйж бөхөлзөж байгаад зүүгээ хатгасан сан. Тэр сайхан харилцаанаас нь болоод үнэндээ зүүний өвдөлтийг би бараг мэдрээгүй. Дараа нь агт араагаа авахуулах гээд шүдний эмч дээр очиход араа авахаасаа өмнө надад Том, жерри үзүүлээд хагас цаг суулгадаг юм даа. Айдсыг холдуулж, тайвшруулж байгаа нь тэр. Хүн хүндээ ингэж гоё ханддаг болчих юмсааан хэдүүлээ.

Чингэлтэйн шүүхэд дуудагдахдаа бэлдээд жаал хууль харж, НҮБ, хүний эрхийн байгуулллагын төлөөллөөс албан бусаар зөвлөгөө авч байна. Эрүүгийн хууль, зөрчлийн хууль, гамшгаас хамгаалах хуулийг зөрчсөн эсэх, тэр дунд бусдыг ялгаварлан гадуурхах, доромжлох, худал мэдээ тараах гээд судалж байхад төр эдлүүлэхээс татгалзаж болохгүй эрх (Non-derogable rights) гэж байдаг юм байна. Жишээ нь, хөл хорионд, тэр бүү хэл шоронд байгаа хүн ч цэвэр ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах бүрэн эрхтэй ажээ. Тухайлбал, анх бидний автобусаар амралт руу зөөж байхад тэр залууг түр буулгаж бие засуулаагүй нь хүний эрхийн зөрчилд тооцогдохоор юм билээ. Түүнчлэн нимгэн хувцастай хүмүүсийг халаалт нь ажилладаггүй хүйтэн автобусаар авч ирсэн нь хүнлэг бус харьцах гэдэг ангилалд шууд орох юм байна. Мөөгөнцөртэй, агааржуулагчгүй өрөөний пост хэдийнэ НҮБ, Хүний эрхийн Үндэсний Комиссийн хүмүүст хүрсэн байна лээ. Тээр жил төрийн нэг тендерт нь чадлаараа шалгараад ажил хийсний дараа эрүүгийн цагдаад дуудагдаж, гөө мөн их байцаагдаж доромжлуулсан даа. Одоо ч дуусаагүй байгаа. Араас нь АТГ, Татварын бүтэн шалгалт компани руу оруулж, жил тойрон манай залуусыг янагласан. Цагдаа, сэргийлэхэд дуудагдаж үзээгүй биш, сайхан шүүхдвэл шүүхдэлцэнэ дээ.

Өдөр манай өрөөнийхөн бүгд нам унтав. Тэр хооронд нь нөүтбүүк дээрээ нам сууж, Японд KDDI корпорацид ажиллаж буй Төгөлдөрийн ярилцлагыг шивж дуусгаж сайтуудад өгөв. Дараах холбоосоор орж ярилцлагыг нь уншиж үзээрэй.

http://baabar.mn/article/zaluu-khun-orchnoo-solij-uuriiguu-sorij-uzekh-kheregtei

Өнөөдөр өрөөнд цэвэрлэгээ хийсэнгүй ээ. Хогийн савнууд дахиад л халиад эхэлсэн. Заавал загнуулж байж, эсвэл дарга цэргээр нь хэлүүлж байж ажлаа хийдэг муу зантай юм аа даа манайхан. Consistency, стандарт гэдэг юм үнэхээр алга. Заримдаа боов шоов, ундаа ус эргэлтээр ороод ирнэ. Заримдаа оруулахгүй гээд буцаах юм. Постон дээр гарч байгаа хамгаалалт, харуулын тухайн өдөр, тухайн үеийн хувь хүний үзэмж, зан авираас болоод байгаа нь илт. Стандарт, нэгдсэн удирдамж гэж юмнууд уг нь баймаар л юм. Байшингаас үсрэх гэж байсан бололтой нэг залууг загнасаар байгаад болиулсан нэг бичлэг нүүр номоор яваад байсан шиг хаха. Өдөр тагтан дээр ном уншингаа наранд дулаацан хэсэг суулаа. Цас хайлаад л дээврийн ус бороо шиг л гоожиж байна. Ямар гоё өдөр байсан гэж санана.

Орой Mission Impossible – Fallout үзэж байтал ах хүү ТВ-ийн өмнө гүйгээд ирлээ шүү. Тэгснээ Том Круз бид хоёр чинь чацуу юм байгаа шүү дээ гээд гайхуулж байна. Өө тийм үү юун гоё юм гээд хэлчихээр ах хүүг “доош” нь хийчих гээд, арай ч үгүй байлгүй дээ гээд дуу алдахаар хайртай жүжигчин Томийгоо дарчих гээд хүнд байдалд оров. Тэрийг мэдэрсэн үү яасан ах хүү жаахан харж байгаад ТВ-нээс холдоно билээ ккк.

Орой эмч (загнадаг эмч биш шүү) орж ирээд биднийг нөгөөдөр гаргана гэж хэлэв. Өдөр болгон шахуу адал явдал, сенсаацтай байсаар нэг л мэдэхэд 13 хоноод гарах болжээ. Миний хувьд өдөр хоног хурдан өнгөрч байна үнэхээр. Биднийг гаргана гэхийг бодоход шинжилгээний хариу ямартаа ч сөрөг буюу эрүүл гэж гарсан байх ёстой доо. Харинтийнаас гарна гэдэг сургаар манай хэд дүүхэлзээд л эхнээсээ чемодан саваа цэгцэлж эхэлж байна. Ахын чумдааны жоор дууссан бололтой. Тээр жил нэг уут хушга өгснөөс хойш мань хэдэд юм долоолгохоо байсааан ккк.

Ингээд хорвоогийн нэг бор өдөр өнгөрч байна. Энэ нэг жон жон хийдэг юм хурдан яваасай гэж цөөн биш хүн энд бодож байгаа байх аа ккк.

Маргааш биднийг ямар адал явдал хүлээж байгаа бол доо. Амьдрал сайхан шүү!

Үргэлжлэл бий...

Өмнөх өдрүүдийн тэмдэглэлийг дараах холбоосуудаар орж уншаарай!

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Эхний өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Хоёр дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Гурав дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Дөрөв дэх өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Тав дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Зургаа дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Долоо дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Найм дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Ес дэх өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Арав дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Арван нэг дэх өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Арван хоёр дахь өдөр

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 40 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 13 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 1 цаг 27 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 1 цаг 30 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 3 цаг 36 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 3 цаг 38 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 3 цаг 40 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 3 цаг 41 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 3 цаг 42 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 1 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 3 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 9 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 18 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 5 цаг 57 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 6 цаг 48 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 6 цаг 49 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 6 цаг 58 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 1 мин
iИх уншсан
НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т...
Top