x

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Арав дахь өдөр

Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.

Өчигдрийг түгшүүртэй өнгөрөөсөн бид ер нь бол нойр муутай хоносоон. Өглөө эрт босч цайгаа уугаад 11 цагийн шуурхай мэдээг бүгдээрээ хүлээв. Нойр муутай хоноод өглөө эрт сэрсэн тул мэдээ үзэж байхдаа нам унтаад өгчээ. Эргэн тойрны хүмүүсийн шинжилгээ сөрөг гарсан тухай мэдээ нэтээс хальт хараад жаахан тайвширсан юм байгаа биз. Өдрийн хоол ирэх үед дуудуулж сэрэв. Өглөө босоод тэр дороо шахуу буцаж унтаж үзээгүй миний хувьд толгой дүйнгэ оргиод агаар амьсгалахгүй бол тухгүй байлаа. Унтаж унтаж боссон миний хувьд нээх сонин энэ өдрийн үдийн хоол өглөөний цай шиг л байлаа.

Паар дахиад байхгүй болжээ. Бүр хүв хүйтэн болсон байв. Утасдаж хэлэхэд нэг насос нь эвдэрсэн, хотоос сэлбэг захиад авч ирээд угсарч байна гэв. Хурдан угсраад усаа тавихгүй бол паар нь тас хөлдөх байлгүй дээ. Даанч шөнөжин паар сонин дуугарч хоносон юм. Усаа татаад, халуун хүйтэн харшаад төмөр нь дуугараад байсан бололтой. Оройхон халаалт ирж, нэмж паарнаас хий аваад овоо сайхан халж эхэлж байна. Нэг л хөлдөөж алчих гээд л байна даа. Гэхдээ одоо жигдрэх байлгүй дээ. Тийм азгүй юм гэж юм байх вэ. Гэрээс халдаг гудас авчруулсан боловч үүдэнд байгаа онцгой байдлынхан оруулаагүй. Цахилгаанаар ажилладаг юм оруулахгүй гэж хэлсэн байна лээ.

Өдөр тагтан дээрээ гарч агаар амьсгалж, мөн наранд жаахан зогслоо. Сайхан модон дунд дуу чимээгүй сайхан газар юм аа. Муухай өвчин байхгүй болсны дараа зуны налгар өдөр гэр бүл, хамт олноороо заавал эргэж ирнэ дээ гэж бодсон шигээ хэсэг зогслоо. Хажуу тагтны залуус өдөр гарч ирсэнгүй. Наран талдаа цонхтой тэр хэд өдийд яг сайхан унтаж байгаа байх аа. Доод давхрын бүсгүйчүүд тас тас хийж инээсэнгүй, таг чиг нам гүм. Нэг л түгшүүртэй.

Япон руу ЖАЙКА-гийн сургалтаар явсан билээ. Гэтэл өдөр ЖАЙКА-гаас ярьж байна. Карантинд яг ямар нөхцөлд байна, ямар хоол идэж байна, хоолны сонголт байна уу, жишээ нь цагаан хоолтон хүн, халал мах иддэг хүн байвал яах байсан, ор дэрний цагаан хэрэглэлийг нь сольж өгч байна уу, усанд орж чадаж байгаа уу, тээвэр унаагаар яаж очсон, яаж гарах юм, 00-ийн цаас өгч байна уу гээд аймаар аймаар тансаг тансаг асуултууд асуув. Зарим асуултыг нь монголоороо бараг ойлгохгүй, юун "балай хачин" доёолсон ч юм шиг, доромжилсон ч юм шиг юм асуугаад байна гэж хүртэл бодогдох шахав. Нөгөө “Энэ чинь угаасаа Монгол ш дээ, битгий шалчигна” гэдэг сэтгэлзүй сүүлийн хэдхэн хоногт надад хэдийнэ суусан байгааг энэ хүнтэй утсаар 3 минут ярихдаа анзаарлаа. Карантины тав тух, аюулгүй байдлын талаар Япон талаас мэдэхийг хүссэн байна. Япончууд айхтар улсууд намайг гэртээ очин очтол санаа тавьж, анхаарал хандуулах бололтой. Байгаа нөхцөл байдлаа бодит үнэнээр нь бүгдийг нь хэлээд л орхисон. Токио руу миний мэдээлэл тэр дороо очсон биз ээ.

Манай өрөөнийхөн Японы хөөрхөн дасгал хийж байгаа. Хэдхэн минут атлаа хөлс гаргадаг. Манай БСП компанийнхан энэ дасгалыг хийдэг, бас харилцагч нартаа зориулсан бүтэн өдрийн сургалт хийхдээ бас энэ дасгалыг ашигладаг. Ах хүү энэ дасгалыг аятай нь цуг цээжээрээ мэдэж байна. Тэдний компани бас хамт олноороо энэ дасгалыг сүүлийн хэдэн жил өдөрт хоёр удаа (11 ба 17 цагт) оффис дээрээ хийж байгаа гэнэ. Энэ ах хүү айхтар ааааа. Би та нарт эртээдээс хойш хэлээд байгаа шүү дээ. Монголын Тусгай Олимпын Хороо Япончуудаас энэ дасгалын зохиогчийн эрхийн зөвшөөрлийг нь аван монгол хэлээр орчуулж, дуу оруулан интернэтэд байршуулсан байна. Холбоос нь энэ байна. Хэд хэдэн хүн ямар дасгал хийж, жингээ яаж барьж байна гэж асуугаад байсан. Энэ хөөрхөн дасгалыг хийж заншаарай эрхэм уншигчид аа.

Өдрийн хоолоо идчихээд, дасгалаа хийчихээд ажлаа харин тачигнатал хийсэн дээ. Нэвтрүүлгийн текстүүдээ эцэслэн видеотой нь цуг сайтууд руу өгч, ажлынхаа ганц хоёр төсөл дээр саналаа нэмэрлэж, ТББ-ын хэдэн имэйлүүдээ тухтай үзэж бас хариу өглөө. Мөн гадны байгууллагад хийх танилцуулгын араг ясыг нь түнштэйгээ хамтраад зангидав. Утсаараа конферэнс кол хийж УБ, Унгартай хүртэл холбогдоод амжлаа. Гэхдээ л карантинд ингэж суугаад муухай залхуу болж байна. Яг мэдрэгдээд байна. Хуучин шигээ нам суугаад юмаа хийдэг хүн байхгүй болох гээд л байна. Хүн орчиндоо асар хурдан дасдаг ажээ.

Өдрийн хоолонд хар мөөгтэй хуурга ирж байна. Нарийн нандин хоолнууд ирээд эхэлсэн шүү. Хоолны дараа манай өрөөнийхөн насны тухай хэсэг ярилцав. 40 насыг залуу гэх үү, хөгшин гэх үү гээд л. Монгол эрчүүдийн дундаж наслалт 60 гаран болохоор 40 нас яагаад ч залуу биш гэх нэгэн байхад 40 наснаас амьдрал ид эхэлдэг юм гэж би бас ах хүү зүтгэсэн. Гэхдээ л яах аргагүй дараагийн сери задарсан гэдэг дээр хүссэн хүсээгүй санал нэгдэв. Дараа нь Баттулга, Элбэгдоржийн тухай ярьж бас манай өрөөнийхөн маргалдав. Би тэр маргаанд нь ороогүй, зүгээр л модератор хийсэн. Тэр хэдийн яриа, санал, үзэл бодлын зөрүүг нь сонсож байхад манай австрали аав, ээжийн хэлж байсан зүйл санаанд оров. Тэд маань надад “Ганаа, чи улс төр, шашин, сексийн талаар хэзээ ч хүнтэй битгий маргалдаж мэтгэлцэж байгаарай. Эдгээр сэдэвт ялагч гэж байдаггүй юм” гэж захидаг байсан сан.

Бид хааяа яах аргагүй ганц хоёр найтаах юм аа. Хамар ам хааяа загатнана ш дээ. Ах хүү тэрийг мэдээд байнга шахуу бидний хажууд макстай сууна. Маскаа авахаар нь гэнэдүүлж найтаах гэж байна гэж айлгах гээд бид бас сахилгагүйтнэ. Сая яах аргагүй маскаа аваад орондоо орж байхад нь би найтааж орхилоо. Аан чи гээд хөнжлөөрөө шалавхан нүүрээ дараад хэвтээд өгсөн. Удалгүй бүр цаашаа хана руугаа эргээд харна лээ. Янзын нөхөр шүү бүр нэг.

Оройхон ТВ үзээд сууж байтал манай өрөөнийхөн гадаа нэг юм болоод байна аа гээд шуугиад явчихлаа. Корридорт яагаад пижигнэлдээд байгаа юм бол гээд хэрэгт дурлаад хаалгаа хагас онгойлгоод толгойгоо гаргаад шагайтал нөгөө цуг салхилдаг тагтны залуусын өрөөний гадаа 4, 5 битүү цагаан хамгаалалтын хувцастай хүмүүс шамбааралдаад зогсож байна. Эмч намайг харангуутаа өрөө рүүгээ ор гээд шууд хаалга хаалгав. Пал гээд л явчихлаа. Сонсоод байхад тэр өрөөний дөрвөн залуугийн нэг юм уу, хоёрыг нь лав чемодан савтай нь аваад явчих шиг болов. Манай өрөөнийнхөн ээлжит шокондоо орлоо. Унтах гээд орондоо орсон байсан хүмүүсийн нойр сэргээд, санаа нь зовоод юун унтаж хэвтэх. Бүгдийнх нь зүрх нь түг түг. Ус буцалгаад цай уунгаа, хар шөнө бүр боов шоов идээд шомбойгоод суучихлаа хэдүүлээ. Тэр өрөөний залуусын нэгний бие нь муудаад, шинж тэмдэг илрээд Халдварт руу аваад явлаа даа гээд бүгд санаа зовов. Эмч нарыг гарсны дараа үлдсэн залуус тас тас хөхрөлдөөд инээлдэх нь сонсогдсон. Тэгэхээр гайгүй байх аа, нэгнийгээ өвдөхөд арай ч ингэж инээлдэхгүй байх гээд ёстой урамгүй орондоо орцгоосон доо.

Маргааш өглөө хурдан болоосой, юу болсныг нь мэдэж авах юмсан даа. Ёстой л кино шиг өнгөрч байна даа энэ хэдэн хоног!

Үргэлжлэл бий...

Өмнөх өдрүүдийн тэмдэглэлийг дараах холбоосуудаар орж уншаарай!

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Эхний өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Хоёр дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Гурав дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Дөрөв дэх өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Тав дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Зургаа дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Долоо дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Найм дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Ес дэх өдөр

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо маргааш хүлээж авна 15 цаг 21 мин Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 15 цаг 28 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 15 цаг 40 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 15 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 15 цаг 59 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 16 цаг 3 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 16 цаг 14 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 16 цаг 20 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна 16 цаг 35 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 18 цаг 51 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 20 цаг 44 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 21 цаг 2 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 22 цаг 55 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна Уржигдар 19 цаг 36 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ Уржигдар 17 цаг 55 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ Уржигдар 17 цаг 25 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо Уржигдар 17 цаг 06 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Уржигдар 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Уржигдар 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Уржигдар 13 цаг 22 мин
iИх уншсан
Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа о... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг...
Top