x

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Тав дахь өдөр

Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.

Өглөө эрт мөн л унтаж байхад орж ирээд оронд байхад халуун үзлээ. 36 хэмтэй хэвийн байлаа. Саяхан ТВ-тэй болсон бол Юнител модем илгээж интэрнэттэй болоод сайхан байна. Манай өрөөнийхөн хэсэг нам сууж компьютер дээрээ ажлуудаа сайхан амжуулж авав. Гол хэдэн имэйлдээ хариу өгч, мөн шалгаж, авч үзэж чадахгүй байсан материал, контентуудаа татаж авлаа.

Өрөөнөөс огт гарахгүй 5 хонохоор яах аргагүй агаар салхи үгүйлж эхэлдэг юм байна аа. Цонхоо онгойлгох гэхээр том шүрүүпээр нам дарсан байсан. Хүн дуудаад онгойлуулах гэсэн ашгүй битүү хамгаалалтын хувцастай залуу дороо гүйгээд ороод ирэв. Шүрүүпийг нь авсан ч цонхыг бүх талыг нь битүү силикондсон байлаа. Дулаан алддаг учраас ингэсэн гэж хэлэв. Бүгдийг задлаад цонхоо онголгойхоор завсраар нь дулаан алдаад хүйтэн өрөө улам хүйтэн болоод хөлдөж үхэх байх гээд түрдээ оролдохгүй орхихоор шийдлээ. Эмч орж ирэхээр нь маскаа зүүгээд 5 минут гадаа зогсож болох уу гэсэн болохгүй ээ, өөр асууж жон жон гэх юм юу байна гэсэн янзтай харав. Яагаад гадаа гаргаж болохгүй гээд байгаа юм бол доо?

Гэснээс бид нараас ямар төлбөр мөнгө авахгүй гэсэн. Хүмүүс байн байн асуугаад байгаа болохоор давтан энд бичлээ. Улсад овоо хэдэн жил татвар төлснийх, 2 долоо хоног улсын мөнгөөр (логикоор улсын мөнгө гэж байхгүй л дээ) карантийлахад ер нь яах вэ дээ. Ямар жил болгон ингэх биш. Бараг амьдралд ганц олдох “боломж” бус уу ккк.

Бидний зарим хааяа найтахаар нийтээрээ ихэд сэжиглэнэ. Пүү паа, чи одоо, наад маскаа зүү л дээ заваанаа гээд л. Нөгөө ах хүү чумдаанаасаа өөрийнхөө солонгосоос авсан маскаа гаргаад бид хэдэд бүр тарааж өгөв. Худлаа ханиагаад байвал чумдаанаасаа өшөө гоё юмнууд гаргаж өгөхөөр л юм билээ. Хаха. Та хэдэд ямар нэг зовиур байна уу гэж асуугаад эмч дахиж орж ирэв. Ашгүй үйл ажиллагаа нь жигдэрч буй бололтой. Одоо цэвэрлэгээ нь жигдрээд явчихвал сайхан болчих гээд л байна.

Фэйсбүүк постыг translate хийгээд манай найзууд гадаадын янз бүрийн улсаас уншаад санаа зовсон мессежүүд нэлээдийг илгээсэн байв. Тэр дундаас цуг сургалтанд суусан Аргентин найзын мэндчилгээнээс надад сайн сайхныг хүссэн чин сэтгэл нь нэвт үнэртэж байлаа. Сургалт дээр байхдаа мэдрэмжгүй наргиа хийгээд мань хүнийг гомдоож байсан ч дараа нь эвлэрээд. Ккк Хүнд хэцүү үе таарвал хадгалж яваарай гээд жижигхэн хөөрхөн кросс өгсөн байсныг нь зургийг нь аваад эргүүлээд явуулсан чинь баярлаж байна гэж жигтэйхэн.

Автобусны ариун цэвэр ба өрөөний мөөгөнцөрийн тухай мэдээллийг түгээснээс хойш хүмүүсийн ерөнхий хандлагыг цухас ажвал бид муу, муухай, сөрөг, сул талуудтайгаа бараг эвлэрчихсэн юм биш үү? Яаж ийж байгаад түүнээс муу жишээг олж гаргаад нөгөө муухай гэж байсан зүйлийг нь бараг сайн, сайхны жишээ болгочих гээд байх юм. Уг нь хүн урагшаа, зөв, сайхан, сайн, цэвэрхэн зүйл рүү үргэлж тэмүүлдэг баймаар юм. Хамгийн эвгүй сэтгэгдэл төрүүлсэн нь “Энэ чинь угаасаа Монгол шүү дээ. Битгий сүржигнэ” гэх. Монгол гэхээр яагаад муу, муухай, болох болохгүйн туйл болоод, бүр жишиг болоод тогтсон юм бэ? Монголыг ийм байх ёстой гээд ямар дурак нь тэр залуусын тархийг ингэтэл нь угаасан байх уу? Хүний эрх, өөрийнхөө эрхийн талаар бараг ямар ч ойлголтгүй байдаг нь үеийн залуусын сэтгэгдлээс мэдрэгдэх юм. Нямсамбуу гавжийн хэлснээр сайн сайхан гэдэг зүйлийг бид мэдрэхээ байгаад хоёр муугийн аль гайгүй мууг нь сайн, сайхан гэж үнэлдэг болсон байх шиг байна даа.

Яг ийм орчинд олон лайк, шэйр авахын омогшуулсан, огшуулсан, попорсон, худлаа цэцэрхсэн, эсвэл уянгын халилтай, эх оронч пост оруулах шиг амархан юм ёстой алга. Өөрөөр хэлбэл, онгирч байгаа юм биш шүү, тэр нэг давалгааг дагуулаад удирдах шиг хялбар зүйл үнэндээ алга. Гэвч бидний ухамсар, сонирхол, хүсэл огт тийм биш л дээ. Сүүлийн хэдэн жил хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа талдаа жаахан ойрхон ажиллаж байгаагийн хувьд олон нийтийг соён гэгээрүүлэх ажил ямар чухлыг цаг тутам мэдэрч байгаа. Нөгөө талаасаа мэдлэг, мэдээллийг креатив, бүтээлч, хошин байдлаар хүмүүст өгөхгүй бол иргэд шингээж авч чадахгүй болсон сорилтыг ч маш сайн ойлгож байгаа.

Өнгөрсөн жил манай ажлынхан Cannes Lions International Festival of Creativity-д бөөнөөрөө оролцсон юм. Ваав л даа гэтэл илтгэл тавьсан хүмүүсийн нэг нь алдарт Ogilvy-н босс Rory Sutherland байсан юм. Түүний энэ онд бичсэн "Ямар ч утгагүй тэнэг санаануудын гайхамшигт хүч" номыг хайсаар байгаад Дубайгаас олж авсан санаж байна. Түүнийг гүйлгэж хараад хэвтэж байна. Энэ номонд хөгийн амттай Red Bull яагаад алдартай хэвээр буйг, галт тэрэг цагаасаа хоцорсон ч цаг зааж буй самбарыг хараад хүн яагаад тайвширдаг, 3 өөр өнгөтэй шүдний оог яагаад хүмүүс авдаг тухай кэйсүүдийг сэтгэлзүйн талаас нь гайхалтай тайлбарлажээ. Хүн ухаалаг бодгаль огт биш. Цагаа тулахаар адгуустай адил биесээ дагадаг сэтгэлийн амьтан гэдэг час хийсэн дүгнэлтийг хийжээ. Бусдад нөлөөлье гэдэг юмны учир шалтгааныг бүү хөө, ухаалаг шийдэл хэзээ ч шилдэг гаргалгаа байдаггүй юм гээд хатуу бичжээ байгаа юм даа.

Роригийн сэтгэхүйн логик, олон нийтийн харилцааны ид шидийг хураангуйлбал:

  • Мундаг маркетер, олон нийтийн харилцааны шилдэг мэргэжилтэн байхын тулд хааяадаа жаахан ч гэсэн мэдрэмжгүй байх ёстой!

  • Сайн шийдлийн шал эсрэг тэнэг шийдэл заримдаа төгс сайн нь байж болдог!

  • Дундаж хүнд зориулж хэзээ ч бүү ПР, маркетинг хий!

  • Ухаалаг хүмүүст ухаалаг шийдэл хэзээ ч ажилладаггүй!

  • Туршлага дагаж анхаарал төвлөрдөг. Эхлээд сайн, муу туршлагыг нь бий болго!

  • Цэцэг бол сурталчилгааны төсөвтэй хогийн ургамал гэдгийг сайтар ойлго!

  • Логик ид шидийг устгадаг! Дандаа ухаантай бүү царайл!

  • Ажиглалт, туршилттай адилхан азтай тохиолдол ч мөн адил шинжлэх ухааны нэг хэсэг гэдгийг санаж яв!

  • Мэдрэмжгүй зүйлсийг байнга турш. Учир хэн ч үүнийг хийдэггүй юм!

  • Асуудлыг дандаа ухаалгаар шийдэх нь байнга гурилтай шөл идэхтэй агаар нэг уйтгартай зүйл!

  • Энгийн байж сур! Энгийн аяглаж зоригло!

  • Хэрэв асуудлыг шийдэх ухаалаг хариулт байсан сан бол бид хэдийнэ олчих байсан!

Намайг зарим хүмүүс хааяа мангар мэдрэмжгүй л гээд байдаг юм:) Энэ салбарыг сонирхон судалдаг хүмүүс уг номыг аваад нэг гүйлгээд харчихад гэмгүй шүү гэж зөвлөмөөр байна.

Хичнээн ном гүйлгэж харж, интернэт орж байгаа ч гэхдээ л бас хийцгүйрч эхэлж байна шүү. Өдрийн хоолоо идчихээд жаахан ажлаа хийж байгаад оройн хоол орж иртэл нам унтсан байлаа. Мобиком зөөврийн станц явуулж сүлжээгээ сайжруулахаар шийдсэн тухай мессеж ирэв. Энэ бүтэн сайн өдөр (Өчигдөр гэсэн үг. Интернэттэй болсон үеэс бичиж эхэлсэн тул энэ постууд 3 хоногийн хоцрогдолтой орж байгаа) ирж суурилуулна гэнэ ээ. Энэ хавийнхан башийлаа шүү:)

Гэснээс өмнөх өдрүүдийн постын сэтгэгдэл дээр хажуу байранд карантийлагдсан залуус орж ирээд холбогдсон байв. Бүр уйдаад байвал байраараар онлайн шефийн харилцаа тогтоох төслийн санааг урлаад сууж байна ккк. Нөгөө цагдаа сэргийлэх болоод байсан хэргийн эзэн ч өөрөө пост дээр би ганц л удаа балкон дээр гарсан ш дээ гээд ороод ирсэн байна лээ золиг чинь.

Ёооё нээх гоё паб энэ тэр сууж цоо шинэ задгай шар айраг уух юмсан. Чингис шар айрагны тэр жижигхэн кози орчин, модон тек, даруулга, шарсан төмс, гахайн өөхийг ямар их санаж байна аа.

Үргэлжлэл бий...

Өмнөх өдрүүдийн тэмдэглэлийг дараах холбоосуудаар орж уншаарай!

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Эхний өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Хоёр дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Гурав дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Дөрөв дэх өдөр

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 19 цаг 35 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 19 цаг 39 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 19 цаг 40 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 19 цаг 49 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 20 цаг 6 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 20 цаг 14 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 20 цаг 22 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 20 цаг 29 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй Уржигдар 18 цаг 54 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Уржигдар 18 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Уржигдар 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Уржигдар 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Уржигдар 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Уржигдар 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Уржигдар 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Уржигдар 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Уржигдар 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Уржигдар 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Уржигдар 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Уржигдар 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пакс Глобалика (Pax Globalica) Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top