x

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Гурав дахь өдөр

Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.

Пээ өмнөх постууд дээр ямар их коммент ирээ вэ? Тэр нэг автобусыг угаагаасай билээ гэсний төлөө ямар их бухимдал вэ? Энэ чинь Монгол, битгий шалчигна, яах гэж ирсэн юм гэх шиг. Муу муухай, бохир заваан бүхний туйл, эталон нь Монгол Улс байх ёстой гэж хүлээн зөвшөөртлөө тархиа угаалгах ч гэж дээ. Ямар ч ядуу хүнд гараа угаах саван олддог байхгүй юу гэж талийгч бүсгүй хэлсэн байдаг. Өөрсдөө цав цагаан хамгаалалтын хувцсаар цэмцийсэн атлаа эдэлж хэрэглэж байгаа зүйлсээ нохойн хороо шиг заваан байлгавал ямар юмных нь хамгаалалт, урьдчилсан сэргийлэх болох вэ дээ. Энхбат гуай "Үнэнч сармагчны тухай үлгэр бдаг. Унтаж буй эзэн дээр нь ялаа суухад эзнээ модоор цохиод алчихдаг. Учиргүй хайртай ч, мэдлэг чадваргүй хүмүүсийг их цуглуулахаар тэд л нөгөө даргаа хамгийн их хорлодог юм бна. Бараг л байгалийн хууль юм уу даа" гэж жиргэсэн байсан. Манай өрөөнийхөн дунд лав каринтинд орсноо эсэргүүцэж буй хүн байхгүй. Дотор нь байгаа хүний хувьд хэлэх ёстой, засах ёстой, анхааруулах ёстой юмыг нь ажиглаад бичээд сууна. Үнэнд температур гэж байдаггүй гэж нэг кинон дээр гарч байсан. Үүнийгээ ч иргэний үүрэг гэж бодож буй. Заа үг олдож, үхэрнүүд маань холдлоо. Гурав дахь өдрийн тэмдэглэлээ оруулъя :)

Каринтины гурав дахь өдөр өглөө эрт унтаж байхад гэнэт эмч нар орж ирээд оронд байхад халуун үзэв. Гэнэдүүлж байгаа юм уу хаашаа юм. ккк Миний биеийн хэм 35.8 байлаа. Гэрээсээ бас халууны шил захиж авчруулсан манай өрөөнийхөн бүгдээрээ. Өдөр бүр халуунаа давхар хэмжээд хяналтын хуудас дээрээ тэмдэглээд явдаг. Зөвлөмж хуудас дээр зөв мэдээллийг ямар мэдээллийн эх сурвалжаас авах ёстойг бичсэн байна лээ. Зургийг нь орууллаа. Та нар бас үзээд, хамаатан, найзууддаа түгээгээрэй.

Хүйтэн өрөөнд хувцастайгаа, хөнжил, дэвсгэр давхарлаж байгаа ч тухтай дулаахан байж чадахгүй л байна. Шөнөжин бөөвийж унтсаар байгаад өглөө хамаг бие хөшөөд босч ирэх юм. Харин босоод халуун хоол, цай идэж уухаар биеийн жавар гараад сайхан болох юм. Хоолны чанар өдөр ирэх тусам сайжирсаар л байна. Өглөөний цайнд гоё бантан ирсэн. Бараг нэг амьсгаагаар уусан байх. Өдрийн хоолонд ногоотой шөл, гурван ширхэг мантуутай том бууз ирлээ. Халуун хоол идээд манай өрөөнийнхөн бүгд “урам зориг” ороод ус буцалгагчинд ус халаан бүгд үс, толгойгоо угаалаа.

Үс толгойгоо цэвэрлэсэн хүмүүс шууд эрдэм номын ажилдаа ордог юм байна. Өрөөний ах хүү Ногоон нүдэн ламыг уншиж эхлүүлж байна. Би юу дутах вэ гээд Анна Каренина уншиж эхэллээ. Ямар муухай хүнд эхэлдэг ном бэ? Номоо хурдан уншаад дуусчих вий гэж айгаад хавтаснаас нь авахуулаад бүх текстийг нэгийг ч алгасалгүй анхааралтай уншиж байгаа. Тухайлбал, хэн орчуулсан, хаана хэвлэсэн, ISBN код нь хэд юм, эхийг нь хэн бэлтгэсэн юм, уран сайхны редактор нь хэн байсан юм гээд л ... Гар утас энэ тэр гараагүй байхад 00 орохдоо хавийн шампунь тэргүүтний саван дээрх бүх текстийг хэлийг нь мэдэхгүй ч гэсэн казак мазакаар уншаад л тавьчихдаг байсан даг. Тэр нэг зан хаягдаагүй байгааг каринтинд ирээд анзаарав ш д:)

Сониноос Юнителийн таньдаг залуу руугаа ярьж байгаа Юнивишнээ асааж авлаа. Ингээд манай өрөөнийхөн зурагттай боллоо. Ямартай ч цаг үеийн мэдээллээ дор бүр нь аваад байх боломжтой болсон. Мэдээгээр бидний тухай гарч байна лээ. Мань хэдийг зурагтаар ярьж байна гээд бас хөөрмөр аядаад байгаа юм аа. Энд даанч Мобиком, Юнителийн сүлжээ маш муу юм. 3G, 4G байхгүй Edge гараад дуудлага л хийж чадаж байна. Үе үе аль дээр явуулсан мессенжер, телеграм, вайберийн мессеж ирээд, зураг явахгүй, сошиал медиа орж болохгүй, имэйлээ ч шалгаж болохгүй юм. Уг нь интернэт байвал ажлыг ёстой умалзуулмаар байна. Гэснээс Юнителийн Гэр интернэт ирснээс хойш өдрийн тэмдэглэлүүд маань постоор орж эхэлсэн байгаа. Тиймээс энэ постын бичлэгүүд 3 хоногийн хоцрогдолтой яваад байгаа шүү. Яаж нөхдөг юм билээ? Нэг өдөрт хоёрыг оруулдаг юм уу хаашаа юм. Уншигч та бүхэн саналаа хэлээрэй, ооё 

Чимээгүй орчинд ганцаараа байх үед үе үе галзуу санаа толгойд орох л юм. Юнителийнхэн гар утасны сүлжээ манайх байгаа нь л энэ гэдэг хариу өгсөн бол Мобиком руу холбогдоход техникийн албандаа хэлье, судалж үзээд таныг дата сүлжээтэй болгох шийдлийг судлая гэдэг хариу өглөө. Сайхан мэдээ дуулгаасай гээд залбираад сууж байна. Тог тасраад гэрийнхэнтэйгээ танилцлаа, аятайхан хүмүүс байдаг юм байна гэдэг шиг каринтинд байхдаа ойр хавийн хүмүүстэйгээ ярилцаад суусан эхнээсээ хамаатнууд болоод наадаг байна ш д. Монгол “балай” жижигхэн шүү. Ээжийн талтай холбоотой, ээжийн минь нутаг болох Хөвсгөл аймгаас гаралтай нэг хамаатнаа каринтинд баривчлан олж авлаа. Өрөөний хүмүүстэйгээ бизнес мизнес, хувьсгал мувьсгал гэх мэт жаахан глобал, том том юм ярьж байхгүй бол энэ янзаараа бол 2 долоо хоногийн дараа хавийн хүмүүстэй хамаатан, садан болоод дуусах юм шиг байна. "Валай" юм ккк.

Өрөө хүйтэн хэвээрээ. Настай хөгшин, жаахан хүүхэдтэй хүмүүсийг энд бол байлгахын аргагүй юм. Шууд зутраад, өвчин, ханиуд хуухнаа тусна. Гэрээс халаагуур авч ирье гэсэн чинь оруулахгүй гэнэ ээ. Яагаад гэвэл цахилгааны хүчдэл нь хүрэхгүй, бас даахгүй гээд тас хорьсон байна. Тэр бүү хэл зөөврийн компьютер гаднаас оруулахгүй гэсэн байна. Тог иднэ гээд байгаа бололтой. Хүч нь хүрэхгүй гээд байна уу, цахилгааны зардал их гарна гээд байна уу сайн учгийг нь олсонгүй. Миний ойлгосноор энэ байрны бүх өрөөнд бүх ороогүй байгаа. Өрөө 100 хувь дүүрвэл цахилгааны асуудалтай болох юм шиг байна. Тэгэхээр яаралтай, гэнэтийн үед бас л эвгүй, эрсдэлтэй байгаа биз? МИАТ-д ажилладаг найзын яриагаар Сеүл болон бусад газруудад хэдэн мянган Монголчууд орж ирж чадахгүй гацсан байгаа гэх. Тэд цувраад ирвэл бүгд каринтинд орно. Манай багтаамж, хүчин чадал бэлэн үү гэвэл асар том асуултын тэмдэг босч ирж байна.

Гаднаас эргэлтээр идэж уух төрлийн юм юу ч оруулахгүй гэж байсан бол одооноос ундаа, ус, боов шоов оруулж болно гэж хэлүүлж байна. Манай үндэсний үйлдвэрлэгчид энэ постыг уншиж байгаа бол нэг юм бодно буй заа:) Цагаар хоол идээд, огт хөдлөхгүй, өрөөнөөс ч гарахгүй байхаар дороо жин нэмэх шинжтэй. Яг адил хоол идэж байгаа юм чинь ядаж манай өрөөний 4 хүн адил хэмжээгээр жин нэмэх байлгүй гээд өөрийгөө тайвшруулаад сууж байна даг. Гэснээ сүү ирэхээ байсан гээд сүүлийн үед хар цай өгч байгаа. Тэр нь надад лав таалагдаж байгаа. Давстай хар цай. Хар цайгаа бол би хэзээ ч жон жон гэхгүй юм билээ ккк.

Манай өрөөний ах хүү өөрийгөө бүрэн тусгаарласан хэвээр л байгаа. Хөөрхөн:) Бараг цаг тутам маскаа сольж бидэнд гайхуулна, тусдаа аяга халбагатай, саван, ферри, 00-ийн цаас, сальфеткаа бидэнтэй хуваалцана аа гэж гонж. Үе үе чемоданаасаа чамин чамин гоё юм гаргаж ирнэ. Самар, хатаасан жимс, печень гээд л. Чемоданыхаа цаад буланд ерөөсөө гар хүрээгүй байгаа. Тэнд өшөө гоё юмнууд байгаа байх аа. Аандаа гаргах биз ээ хэхэ. Өрөөний тэр нэг буландаа ороо тойруулаад чемоданаараа цагаан хэрэм шиг хана бариад амьдрах нь ээ бүр ккк. Тун нямбай гоё ах байна аа. Хувийн сахилга бат, ариун цэврийг нь үнэхээр хүндэлж байна. Гэхдээ 14 хоног яг ингэж байхыг нь харна аа, I will see you bro ккк. Таны тухай бичиж байна шүү гэсэн чинь айн, зураг хөрөг, нэр ус гаргахгүй юм байгаа биз дээ гэнэ. Гаргахгүй ээ гэсэн чинь шилнийхээ дээгүүр тэгвэл одоо тэгэхээс дээ гээд жоготой мушийсан.

Ах хүү бас бясалгал хийгээд байх шиг байгаа юм. Маргаашнаас иог хийж эхлэнэ ээ ядаж орон дээрээ. Дээр явж байсан STAY иогийн клубын Маралаа багштайгаа утсаар холбогдоод иогийн хэдэн каринтинийн пооз заалгаж авъя даа энэ чинь доо. Хүмүүс л итгэдэггүй болохоос цагийн сайханд Марал багштай агаарын иог хүртэл хийж явав шүү дээ. Өрөөндөө өрсөлдөгчтэй байх нэг бодлын сайхан юм аа кккк. Аягүй бол ах хүүтэй өрсөлдсөөр байгаад 6 pack болоод гараад ирэх вий харинтийнаас.

За маргаашийн пост хүртэл түр баяртай.

Жон жонтой үргэлжлэл нь бий...

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Эхний өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Хоёр дахь өдөр

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 1 цаг 23 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 1 цаг 31 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 1 цаг 36 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 1 цаг 40 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2 цаг 13 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 3 цаг 48 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа
Top