x

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Арван хоёр дахь өдөр

Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.

Өглөөний цайнд сүүтэй будаа ирсэн, цэлмэг нартай бас цэнгэг дулаахан сайхан өдөр эхэлж байна. Үдийн алдад Халдвартын тандалт судалгааны төвөөс хүн ярьж асуумж бөглүүлэв. Ингээд нийтдээ хорооны цагдаа, эрүүгийн цагдаа, халдвартаас гурван удаа ярьж гурван адил зүйл дахин дахин асуулаа. Уг нь “бидний” дундын мэдээллийн сан энэ тэр гэж байдаг бол олон хүн давхар ажил хийхгүй, энэ хэрээр зардал мөнгө, цаг хугацаа хэмнэхээр санагдах юм. Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал гэж байгаа өнөө үед их өгөгдөл, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан ашиглаад энэ зэргийн мэдээллийн баазийг нь манай залуус дор нь хийнэ дээ. 11 цагийн мэдээгээр сэжигтэй байж болох бүх хүмүүсээс шинжилгээ авч дууслаа гэж мэдэгдэв. Бидний тооцоогоор бол сэжигтэй хүмүүсийн тоо гүйцээгүй. Тэрийг нь ч холбогдох хүмүүст нь дамжуулав.

Сайхан дулаахан өдөр тул өдөр эмчийгээ гуйж байгаад нөгөө тагтан дээрээ гарч салхинд хэсэг зогслоо. Хажуу тагтныхан ч бас нарлаж байна. Халдварт явсан залуугийн шинжилгээ нь зүгээр гарчээ. Өчигдөр, өнөөдөр хоёр овоо давстай хоол өгч байна. Манай өрөөний гурав заримдаа идэж чадахгүй, талыг нь асгасан. Надад бол шорвогдуу санагдсан ч идэж болохоор байсан тул бүгдийг нь тууж л орхисон. Манай өрөөнийхөн нөгөө тагтны залуусаас хоол чинь аймаар шорвог байна уу гэж асуухад өө тэр мэрийг нь мэдсэнгүй ш дээ, бидэнд порц нь л чухал болохоос биш тэр шорвог энэ тэр нь сонин биш ээ гээд тав нольдож харагдана билээ. Хоол оруулж ирдэг эгч маань ч биднээс илүүтэйгээр хоног тоолж буй бололтой. Цай аягалах зуураа одоо юу байхав дээ, гуравхан хоног үлдлээ шүү дээ гэж хэлэх нь биднийг хурдан гэртээ хариасай гэх сэтгэлийнх.

Сэрүүн газар монгол дээл шиг сайхан зүйл байдаггүй юм байна. Юүдэнтэй цамц, элдэв долоон юм давхарлаж өмсөөд өмсөөд дээлийг гүйцэхгүй юм байна. Гарч байгаад сайхан хөвөнтэй дээл хийлгэж авна аа. Эсвэл бэлэн зардаг газрууд зөндөө байгаа биз дээ Нарантуулаас авахуулаад. Ах хүү бол хөвөнтэй, хурган дотортой, дан гээд 10 гаруй дээлтэй гээд л бааварлаад байна билээ. Карантинаас дээл мээлээ нөмрөөд гарвал аймаар харагдах байх даа ккк

Хүүхэд өвдөхөөрөө ээж, айхаараа ааваа үгүйлдэг гэнэм. Нэпко кидсийн залуус цаг үеэ мэдрэн хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн хөөрхөн ном гаргажээ. Яг л миний түүх зурайж байлаа. “Тагнуулч хүү Одко вирустэй тэмцсэн нь” гэдэг энэ зурагт номыг монгол ген энэ тэр гээд ирваатаад байдаг зарим нэг насанд хүрсэн хүмүүст яг энэ коронавирусын үеэр хүүхдүүдээс илүүтэйгээр уншуулмаар санагдав. Хүүхдүүдээ та нар аав ээжүүдээ энэ номыг авч өгөөрэй, номыг дэлгүүрүүдээр тараад эхэлсэн гэсэн шүү:)

“Цангаад байна” гээд байхаар тэгсэн үү яасан NEPKO KIDS-ийн залуус ирж хүүхдийн номын дээжээ барингаа Ван Сюфэнийн “Цайны түүх” гээд сайхан номыг нэлээд олон масктай цуг бэлэглэлээ. Баярлалаа та бүхэнд! Цайны түүх их сонирхолтой юм. Хятадууд цайгаа үндэсний ижилсэлтэйгээ холбон тайлбарлаж ойлгон итгэдэг аж. Сайн чанарын шар айраг, архи хийдэг шиг цэвэр, цэнгэг ус сайн цайны хамгийн чухал орц ажээ. Түүнчлэн зөв хандлахаас авахуулаад буддын шашин ба цай хоорондоо хэрхэн бие биенээ нөхцөлдүүлэн хөгжсөн тухай бичсэн гоё ном байна. Манайхан цагаан идээ, айргаараа ийм гоё түүх, ном хийгээсэй!

Орой гэнэт та бүхнээс шинжилгээ авахаар болсон тул өрөө тасалгаагаа бэлдэж байгаарай, хамгаалалтын хувцастай хүмүүс хараад битгий сандраарай гэж сануулав. Уг нь ажиглалтад байхад янз бүрийн шинж тэмдэг илрээгүй бол шинжилгээ авахгүй гэж байсан юм. Удалгүй хамгаалалтын битүү цагаан хувцастай хүмүүс ирж бид дөрвөөс, манай давхрын (манай байрны бусад хүмүүсээс авсан байх) хүмүүсээс хоолой, хамарнаас арчидас аваад, гарахдаа өрөө ариутгаад гарлаа. Хариу нь 24-48 цагийн дотор гарна гэсэн. Нөгөө хэд хоногийн биднийг “айлгасан” цагаан хувцастай хүмүүс манай өрөөнд ингээд ороод ирнэ гэж тухайн үедээ бодоогүй. Айгаагүй ээ айгаагүй. Гэхдээ хаа хаанаа сүртэй л юм билээ өөрийгөө нэг тийм харь гарагийн, эсвэл өвөрмөц бодгаль гэж төсөөлөөд ккк. Биш ээ, тэд нар харь гарагийн хүмүүс шиг ч юм уу?

Шинжилгээгээ өгчихөөд “Contagion” киног үзээд яг дотор нь орчихсон бэмбэгнээд сууж байтал энэ ээлжийг ахалж байгаа эмч, манай хоёр эмчтэй гурвуулаа гэнэт ороод ирэв. Удалгүй намайг толгой эргэтэл загналаа. Киноноосоо тэр дороо гарч чадахгүй хэсэг гайхаж зогслоо. Өдрийн тэмдэглэлээс болж дахиад л асуудал үүсчээ. Хамгийн сүүлд арван жилийн сургуульд байхдаа хэрэг хийгээд ангийн багшдаа ингэж нэг алуулж байсан минь санаанд оров. Ахлах эмчид загнуулсан түүхээ бичвэл нэлээд урт пост болох гээд байгаа тул дараагийн постоор тайлбар мэдээлэл оруулъя. I will see you bro гээд ах хүүг даапаалаад байсан чинь эмч нар намайг, миний тэмдэглэлийг бас өдөр болгон уншаад We also see you babe гээд суудаг юм байна ккк

Баахан хүмүүс 12 дахь өдрийн тэмдэглэл нэхээд. Утсаар хүртэл ярьж байна, эхнэрээр хүртэл яриулж байна. Зарим нь бүр чи карантинаасаа оргочихсон юм уу ч гэж байх шиг. Тэвчээргүй бас сүртэй шд, оруулах гэж л байна даг. Ккк. Эмчид аймаар загнуулаад нэмж тэмдэглэл оруулах наастргүй болчихсон байсан юм өө:(

Үргэлжлэл бий...

Өмнөх өдрүүдийн тэмдэглэлийг дараах холбоосуудаар орж уншаарай!

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Эхний өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Хоёр дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Гурав дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Дөрөв дэх өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Тав дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Зургаа дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Долоо дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Найм дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Ес дэх өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд - Арав дахь өдөр

Карантинд өнгөрүүлсэн өдрүүд: Арван нэг дэх өдөр

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Түүврийн аргаар 27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ 1 цаг 19 мин Завсарлагааны дараа ЕНБД-ад нэр дэвшигч дээр санал хураана 1 цаг 20 мин “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ 2 цаг 15 мин Эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулж, зардлыг бууруулах тогтоол батлагдлаа 2 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа 2 цаг 31 мин Стратегийн ордуудын төрийн эзэмшлийг тогтоох хуулийн төсөл боловсруулахыг даалгав 2 цаг 33 мин Оюутолгойн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах хэлэлцээр үр дүнд хүрч байна 2 цаг 33 мин Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ 2 цаг 34 мин Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн хуримтлал байна 2 цаг 54 мин ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр дэвшүүлжээ 3 цаг 13 мин Д.Амарбаясгаланг АН-ын ЕНБД-аар томилох санал хураалтыг хүчингүй болгожээ 3 цаг 24 мин Намын жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах хууль өргөн барив 3 цаг 39 мин Нийслэлд он гарсаар 897 удаагийн гал түймэр гарч, 9 хүн амиа алджээ 4 цаг 31 мин “Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай” асуудлыг хэлэлцэн батлав 4 цаг 31 мин Тархинд шууд үйлчлэх цус харвалтын эсрэг хамрын цацлага бүтээжээ 4 цаг 32 мин Амстердам хот мах болон чулуужсан түлшний сурталчилгааг хориглолоо 4 цаг 35 мин "Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мод тарих аян, үзэсгэлэн худалдаа эхэллээ 4 цаг 38 мин Эмнэлгүүдэд дроноор цус тээвэрлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ 4 цаг 39 мин “POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана 4 цаг 40 мин Х.Тэмүүжин: Намын гал тогооны ажлыг 80-аад оныхонд өгөх ёстой 5 цаг 7 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top