x

УИХ-ын гишүүдийн ажлын тайлан амьдралд нийцсэн үү?

"Ардчилал Таймс" сонин долоо хоног бүрийн пүрэв гаригт иргэдийнхээ дуу хоолойг сонсдог "Иргэний индэр" булан ажиллуулдаг билээ. Өнгөрөгч дөрвөн жил парламентад ард түмнээ төлөөлөн сонгогдож ажилласан УИХ-ын гишүүд тайлангаа ард түмэнд тавиад байгаа. Тиймээс бид энэ удаагийн "Иргэний индэр" буландаа дээрх асуудлыг хөндлөө. Уншигч та бүхэн 86106009 дугаарт холбогдон өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломжтой.

Тайлангаар нь ядаж гал түлж болдог бол хэрэгтэй байлаа

БЗД-ийн иргэн Б.Ганболд: Миний өмнө УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэгийн тайлан манайд ирсэн. Уг тайлан нийт 74 хуудастай, дандаа өнгөтөөр хэвлэсэн ажлын тайлангаа ирүүлсэн. 2016-2019 онуудад 457 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн гэнэ. Уг нь энэ мөнгө өөрөөс нь гарсан бол юм хийжээ гэж харагдахаар байна. Даанч татвар төлөгч бидний төлсөн татвараар ажил хийснийгээ өөрийнхөө тайланд оруулжээ. Энэ ажил нь Баянзүрх дүүргийн Засаг дарга, хороодын хийх ажил юм шүү дээ. Энэ жил хичээлийн жил эхэлснээс хойш Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурах бичиггүй хэдэн сарыг үдэв. Зарим ангийн сурах бичиг худалч хүнд одоо болтол хэвлэгдээгүй л байгаа. Гэтэл энэ сэтгүүлийг хэчнээн төгрөгөөр хэдэн хувь хэвлүүлж тараасан бол?

Эрдэмтэн багш нар нь 20-30 хуудастай эрдэм шинжилгээний бүтээл, ном хэвлэл гаргах гээд хэвлэлтийн зардлаа дийлэхгүй, мөнгөгүй болохоор чаддаггүй.

Ийм үр ашиггүй зүйлээр иргэдийн толгойг эргүүлж олигтой ажил хийгээгүй байж нэг их ажил хийсэн болж харагдах гэдэг нь ард түмний мөнгийг гарын салаагаараа урсгаж байгаа хэрэг. Улс орноо саарал жагсаалтаас гаргах ёстой УИХ-ын гишүүд юу ч хийлгүй байсаар Европын холбооны хар жагсаалтад амжилттай оруулах шив. Энэ л эдний хийсэн ажлынх нь бодит үнэлгээ, тайлан. Өөр эрээн цаасны хэрэг байхгүй.

Улс орны бараан байдал гишүүдийн ажлын тайлангийн бодит үнэлгээ болж байна

СХД-ийн иргэн О.Сайханцэцэг: Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрхэн ажилласан бэ гэдгээ УИХ-ын гишүүд сонгогчдоороо дүгнүүлдэг. Дүнгээ тавиулахын тулд хийсэн ажлынхаа тайланг хүргүүлсэн. Миний хувьд тэдгээр тайлангаас харахад хангалттай гэж дүгнэхгүй. Уг нь УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол хууль санаачилж, хууль батлах ёстой.

Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ганц ч хууль санаачлаагүй гишүүн дахиад нэр дэвшсэн байх жишээний. Энэ цар тахлын үед эдийн засаг хэцүү байгаа үед өчнөөн сая төгрөг зарлагадаж, ажлын тайлан гэж хэнд ч хэрэггүй зузаан ном сэтгүүл хэвлүүлж айл өрхөөр тараасан. Түүнийг нь хэн ч нээж үзэж харахгүй шүү дээ. Энэ улс орны бараан байдал гишүүдийн ажлын тайлангийн бодит үнэлгээ болж байна. УИХ-ын гишүүд халамжаар биш бодлогоор уралддаг баймаар байна. УИХ-ын 2020 оны сонгуулийн хугацаа дөхөөд хөл хөдөлгөөн ихтэй байна.

Намууд нэр дэвшигчдээ тодруулж, нэрийг нь олон нийтэд зарлажээ. Одоо тэдгээр нэрсийг СЕХ баталгаажуулах байх. Гэхдээ дахин нэр дэвших эрхгүй гишүүд бол харагдаж байсан. Учир нь эрүүгийн хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагч байна. Тойрогтоо юу ч хийгээгүй хэрнээ дахиад нэр дэвших эрхтэй бил үү гэж бодох хэрэгтэй шүү дээ. Тиймээс монголчууд бид алс хэтийн зорилгоо сайн харж, зөв сонголт хийе. Зөвийг нь дэмжье.

Сүхбаатарчууд Ч.Улаан гишүүнийг сонгосондоо харамсдаг

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Даваажав: Миний хувьд хоёр жилийн өмнөөс Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн албан ёсны харьяалалтай болсон. Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан гарсан. Хүнийх нь хувьд шударга, улс төрд байх ёстой хүн гэж боддог. Хийсэн ажил, амласан амлалтынх нь талаар сайн мэдэхгүй байна. Энэ жил дүүрэгтээ нэр дэвшиж буй хүмүүсийг сайн судалж байгаад нам харгалзахгүй, зөв сонголт хийхийг бодож байгаа.

Би өөрөө Сүхбаатар аймгийн хүн. Манай нутгийн иргэд 2016 оны сонгуулиар УИХ-ын гишүүн Ч.Улааныг сонгосонд харамсдаг. Энэ хүн төрд 30 шахам жил ажилласан ч нутаг орныхоо хөгжлийн төлөө олигтой зүйл хийгээгүй. Эцэст нь өнөөдөр "улайдаггүй Улаан" гэдэг нэртэй болоод байна. Өчнөөн концесс, бондоос хувь хүртэж, төрийн мөнгөөр халаасаа зузаалсаар байгаа. Гэтэл аймгийн засаг дарга асан Ж.Батсуурь 2008-2016 онд ажиллахдаа Сүхбаатар аймгийг хөгжлөөр тэргүүлэгч, жишиг аймаг болгож чадсан. Төр түшилцэж буй УИХ-ын гишүүн хүн аймгийн засаг даргын дайтай ажиллаж чадахгүй, долоон дор байгаа нь харамсалтай.

Сонгогдсон тойрогтоо нүүр царайгаа харуулахгүй явсаар дөрвөн жил болдог хүн байгаа шүү дээ

СБД-ийн иргэн Д.Лхагвадулам: УИХ-ын гишүүний хийх ажил хууль батлах. Өөрөөр хэлбэл, тэд ямар ямар хууль баталсан, хуралдаа хэрхэн оролцсоноо тайлагнах ёстой. Харин гишүүд Улаанбаатарын утаа буурсныг хүртэл хийсэн ажлаа болгоод биччих жишээтэй. Тэгээд сонгогдсон тойрогт нь ганц гялтайх юм байвал бүгдээрээ булаацалдаад өөрөө хийсэн мэт ажлын тайландаа биччихсэн байгаа нь инээдтэй. Бүр болоогүй шинээр хогийн сав байрлуулсан нь хүртэл УИХ-ын гишүүний гавьяа гэнэ. Хариуцлага ярих болохоор надад бол ёстой хамаагүй шүү гээд гүрийчихдэг. Би биш тэр сайд, дарга мэднэ. Миний хариуцсан ажил биш гээд л... Татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн бүх хөрөнгө оруулалтыг өөрсдөдөө наана.

Угтаа төрийн бодлого, зарчим нь тодорхой улсад тус тойргоос хэн сонгогдохоос эс хамааран төсвийн шаардлагатай хөрөнгө оруулалтууд хийгдэж л таараа. Тэгтэл дахин дөрвөн жил тойргоосоо сонгогдохын тулд улс орны том эрх ашгийг харахаас илүү жалга довныхоо эрх ашгийг үргэлж нэгд тавина. Монгол Улс мөнгөгүйдээ биш, бодлогогүйдээ хөгждөггүй гэдгийн нэгээхэн шалтгаан нь энэ.

Ажлын тайлан сэтгүүл тараах нь битгий хэл сонгогдсон тойрогтоо нүүр царайгаа харуулахгүй явсаар дөрвөн жил болдог хүн байгаа шүү дээ.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 5 цаг 46 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 22 цаг 51 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 23 цаг 58 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top