x

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх АСУУДЛУУД

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар "Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв" Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв" Улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Эрүүгийн тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Мөн “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тодотгол”-ын хэрэгжилт, Төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийн явцад 2019 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүн, Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар танилцуулга хийгдэнэ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын жагсаалт:

1. Орон сууц хувьчлах тухай /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчлах/- Л.Оюун-Эрдэнэ;

2. “Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв/- Н.Цэрэнбат;

3. “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл - Н.Цэрэнбат;

4. “Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл - Ч.Хүрэлбаатар;

5. Эрүүгийн тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөл- Ц.Нямдорж;

6. УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан “Гадаад улсад хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэний эрхийг хамгаалах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт -  Ц.Нямдорж;

7. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт - Ц.Нямдорж;

8.  Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /“Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоол, “Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоол / - С.Чинзориг;

9.  Бусад асуудал - У.Хүрэлсүх;

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар танилцуулах асуудлуудын жагсаалт:

10. - “Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тодотгол”-ын хэрэгжилтийн талаар /2019 оны жилийн эцсийн байдлаар/ - Л.Оюун-Эрдэнэ;

11. - Төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийн явцад 2019 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар - Л.Оюун-Эрдэнэ;

12. - Үндэсний хөтөлбөрүүдийн 2019 оны хэрэгжилтийн тайланд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар - Л.Оюун-Эрдэнэ;

13. - Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар - Л.Оюун-Эрдэнэ;

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 6 цаг 42 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 23 цаг 47 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top