x

МАН-ын тэргүүлсэн УИХ “ХАР ЖАГСААЛТ” гэсэн дүн тавиулчихаад завсарлав

УИХ-ын 2020 хаврын ээлжит чуулган өнгөрсөн баасан гарагт (2020.05.15) завсарлалаа. Завсарлахаас өмнө хуулийг ч ёстой “бөөндөж” батлах шиг болсон. УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын 2020 оны хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ үүнийг баталсан.

Тэрбээр “УИХ-ын хаврын ээлжит чуулган 30 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаан 71 удаа, Түр хороо хоёр удаа хуралдаж, 124 хууль тогтоомж хэлэлцэн баталсан байна. Хорио цээр, хязгаарлалтын нөхцөлд дунджаар 66 хувийн ирцтэйгээр хуралдаандаа оролцож, богино хугацаанд өндөр бүтээмжтэй ажиллаа” хэмээсэн юм. УИХ-ын 2020 оны хаврын чуулганаар баталсан хуулиудаас нь дурдвал Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг “амилуулах” чиглэлээр Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төрийн аудитын тухай хууль багтаж буй юм.

Үүнээс гадна 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан долоо дахь удаагийн парламент хууль тогтоох, хянан шалгах хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүллээ. Өнгөрсөн дөрвөн жилд ээлжит болон ээлжит бус 11 чуулган чуулж, нийт 1400 шахам хууль тогтоомж баталсан хэмээн дүгнэлээ.

Энэ бол эрх баригч МАН-ын чанарыг бус тоонд ач холбогдол өгч сүр дуулиантай попордгийн нэг жишээ.

УИХ-ын 2016 оны сонгуулиар иргэд МАН-д итгэл хүлээлгэж 65 суудал өгсөн. Гэвч тэд сонгогчдын энэ итгэлийг хөсөрдүүлж улсаа, иргэдээ хөгжүүлэхийг бодоогүй. Зөвхөн эрх мэдэл албан тушаал, ЖДҮДС-гаас өгсүүлээд Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийг хувийн компанидаа авахыг урьтал болгож ирсэн гэхэд хилсдэхгүй. МАН-ын удирдлагууд мөрийн хөтөлбөрөө 86 хувиар биелсэн хэмээн мэдээлсэн.

Гэтэл Монгол Улс өнөөдөр Европын холбооны хар жагсаалтад орчхоод байна. Өөрөөр хэлбэл Европын холбооны эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон гэсэн үг. Үүний нөлөөгөөр иргэд виз мэдүүлэх, мөнгөн гүйлгээ хийх, бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг боломж хумигдана гэсэн үг. Үүнээс гадна олон улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцдэг ФАТФ хэмээх байгууллагын саарал жагсаалтад 2019 оны сүүлчээр орсон байгаа. Тэгэхээр эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт, ажилласан үр дүнд нь энэ хоёр жагсаалт шударга дүн тавьсан гэхэд хилсдэхгүй л болов уу. Өөрөөр хэлбэл эрх баригчид яаж ч уран үгээр донгодсон ч ажлын үр дүн эндээс тодорхой харагдаж буй юм. Хар, саарал жагсаалтад орсноор улсаараа, ард иргэд, аж ахуйн нэгжүүд нь олон улсын тавцанд нүд үзүүрлэгдэж эхэлсэн гэсэн үг.

Тухайлбал, олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог “Мүүдийз” агентлаг манай улсын зэрэглэлийг нэг шат буулгасан. Тэгэхээр Монгол Улсад зээл тусламж үзүүлэх улс орон, хөрөнгө оруулалт хийх хүн цөөрөх нь мэдээж. Мөн манай аж ахуйн нэгж, иргэд гадаад мөнгөн шилжүүлэг, арилжаа наймаа хийх, бизнес эрхлэх боломжгүй шахам боллоо гэж ойлгож болох нь. Иймд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-ын тэргүүлсэн УИХ, Засгийн газар тийм ч сайн, ард түмний итгэлийг дааж ажилласан гэж хэлэх үндэс алга. МАН-ынхан УИХ, Засгийн газарт ч эрх мэдэл булаалдаж талцан хуваагдсан. Энэ байдал нь доод шатны байгууллагууд, орон нутагт ч үргэлжилсэн.

МАН-ынхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулснаар 33 болон 32 бүлэг болон дотроо хуваагдаж эрх мэдлийн төлөө үзэж тарсныг бид мартаагүй. Тодруулбал, энэ Засгийн газар 2017 оны есдүгээр сарын 08-нд огцорсон. Үүний дараа УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах операц эхэлсэн. Ингээд түүнийг огцруулахаар УИХ-ын 40 гишүүн бойкот зарлаж УИХ-ын чуулганыг бараг хоёр сар хиртэй гацаасан билээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүх тухайн үед “60 тэрбумын хэрэг үнэн” хэмээн батлан мэдэгдэж байсан удаатай. Ингэж байж М.Энхболдыг огцруулж Г.Занданшатарыг оронд нь тавьсан. Эрх баригч МАН-ын өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлыг цухас тоймлон дурдвал нэг иймэрхүү. Гэхдээ ЖДҮ, концесс, тендер авсан гээд дурдвал уртаас урт цуврал болох нь тодорхой. Иргэд ч түүнийг нь сайн мэдэх болсон билээ.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 6 цаг 18 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 23 цаг 23 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө Өчигдөр 15 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top