x

МАН-ын нэр дэвшигчид Хан-Уулаас дайжиж, АН хүч хаяж байна

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах улс төрийн хоёр гол намын хурал өнөөдөр болж байна. Тодруулбал, АН-ын ҮБХ өнөөдөр хуралдаж, нэр дэвшихээр горилсон 100 гаруй хүнээс 76 хүнийг сонгох бол МАН-ынхан ч Бага хурлаа хийж, 150 орчим хүнээс 76-г сонгох ажээ. Өнөө жилийн сонгуулиар хамгийн “гал гарсан” тойрог хэмээн яригдаж буй Хан-Уулын тойргийн мандат эхнээсээ тодорхой болж эхэлсэн байна.

МАН-аас энэ тойрогт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг дахин явуулах нь тодорхой болжээ. Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн тухайд тойрогтоо хийж гийгүүлсэн ажил ч байхгүй. Тийм ч учраас өнөө жил Говь-Алтайд өрсөлдөхөөр горилж яваа гэх яриа чих дэлсэв. Тэгвэл, Хуульзүйн сайд Ц.Нямдорж ч тойргоо жийж,  өөр тойрог  тойглож, Эрдэнэтэд санаархлаа илэрхийлжээ. Угтаа өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулсан Б.Энх-Амгалан, Ц.Нямдорж нар энэ тойргоос сонгогдсон гэдгээ ч мартчихсан, одоо бүүр тойрог солих нь баараггүй  болжээ. Тиймээс  Хан-Уулчуудын өнөө жилийн сонголт цэнхэр талдаа буюу АН-аас нэр дэвшигчдийг дэмжих магадлал өндөр байна.   АН  энэ тойрогт итгэл даахуйц, ажлын туршлагатай, хүчтэй өрсөлдөгч тодруулахыг зорьж байгаа юм байна.

Хан-Уулд АН-аас Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Байгальмаа, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал асан Б.Ариунболд, НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин, эдийн засагч Б.Лакшми, Кекүшюзан Д.Батбаяр, “Талх Чихэр”-ийн Х.Баттуул, Г.Батхүү агсаны дүү НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг  нар яригдаж байсан  ч  3 хүн тунаж үлдээд байгаа аж.

АН-ын Геологи, уул уурхай, газрын тосны бодлогын зөвлөлийн дарга Б. Ариунболд, НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин, НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг нар нэр дэвших квотоо өвөртлөх магадлалтай байна, өнөөдөр.

Тэдгээрээс нам доторх сунгаанд цойлж буй нэр дэвшигч бол Бямбын Ариунболд. “Хан-Уулын” Б.Ариунболд гэж нэрших хүртлээ энэ дүүрэгтэй ажил амьдралаа холбож яваа нэгэн юм. Түүний аав Эрчим хүчний салбарт насаараа ажилласан гавьяат инженер Бямба гуайг Хан-уулынхан андахгүй мэднэ. Тэрээр, Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль, Политехникийн дээд сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсчээ. Мөн Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, АНУ-ын Харвардын Бизнесийн удирдлагын магистр, АНУ-ын Харвардын Бизнесийн удирдлагын магистрын зэргийн зайн сургалтыг төгссөн бөгөөд одоо Удирдлагын академид докторантаар суралцаж байгаа аж.

Түүнийг хүмүүс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Тэргүүн дэд захирал гэдгээрээ нь сайн мэддэг. Хан-Уул дүүргээс ИТХ-д сонгогдон ажиллаж байхдаа НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байжээ.

НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин, НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг нар ч бусад горилогчдоосоо дээгүүр санал авчээ.

Б.Түвшин 2012 – 2016 он, 2016 оноос одоог хүртэл хоёр дахь удаагаа Хан-Уул дүүргийн 4, 11 дүгээр хорооны иргэдийнхээ төлөөлөл болон ажиллаж байгаа аж.

П.Батчимэг нь талийгаач Г.Батхүүгийн дүү, АПУ компанийн хувь нийлүүлэгч гэдгээр нь хүмүүс танина.

 Х.Тэмүүлэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.58.141.51)
    Amartubshin naidalaa nar deer
    2020 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.182.173)
    Жинхэнэ бааснууд баахан архи тараах бх даа
    2020 оны 05 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 5 цаг 41 мин С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 22 цаг 46 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 23 цаг 53 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ Өчигдөр 15 цаг 29 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Өчигдөр 15 цаг 28 мин Сэрэмжлүүлэг Өчигдөр 15 цаг 26 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа Өчигдөр 15 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров Өчигдөр 15 цаг 23 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ Өчигдөр 15 цаг 21 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ Өчигдөр 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна Өчигдөр 14 цаг 20 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой Өчигдөр 14 цаг 16 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ Өчигдөр 14 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна Өчигдөр 14 цаг 00 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна Өчигдөр 14 цаг 00 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн Өчигдөр 13 цаг 56 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа Өчигдөр 11 цаг 35 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай Өчигдөр 11 цаг 19 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна Өчигдөр 10 цаг 34 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ Өчигдөр 10 цаг 30 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top