x

Ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана

Засгйин газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж ноолуурын бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргахаар шийдвэрлэлээ.

Энэ онд ноолуурын түүхий эд бэлтгэх, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүднээс “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний” тухай тогтоолыг батлав.

Үүнд Хөгжлийн банкинд “Ноолуур” хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүг Монгол банкны бодлогын хүү буурсантай уялдуулан бууруулах, барьцаа хөрөнгийн нөхцлийг хөнгөрүүлэх, Үндэсний үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн татаас олгох асуудал багтлаа.

Улмаар түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 300 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгосон зээлийн хүүгийн татаасанд 30 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхийг зөвшөөрч, эх үүсвэрийг судлан шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарт  даалгав.

Ноолуурын салбарынхан 2020 онд нэг килограмм ноолуурыг 100.000 төгрөгөөр тооцож, нийт 5.000 тн ноолуур худалдан авахаар төлөвлөж ноолуур бэлтгэлд ойролцоогоор 456.1 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай гэж үзжээ.

Иймд Хөгжлийн банкны эх үүсвэрээр ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй олгохоор болж, үйлдвэрүүдийн зээлийн хүүгийн татаасыг жилийн гуван хувийн хүүтэй байхаар тооцоод байна.

Ингэснээр үндэсний үйлдвэрүүд ноолуур бэлтгэлд нийт 366 тэрбум төгрөг зарцуулж, 3600 тн ноолуур худалдан авч, 6400 тн–ыг гадны худалдан авагчдад борлуулах боломжтой болох аж.

Худалдан авсан ноолуурынхаа 20 хувийг нь угааж, 40 хувийг самнаж, үлдсэн 40 хувиар нь 2,4 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
E-Mongolia, E-Business системээр УБЕГ-ын 129 үйлчилгээ цахимаар авах боломжтой 18 цаг 31 мин “И-Монгол академи” УТҮГ-ын алба хаагчдад “Тогтвортой хөгжлийн зорилго” сэдэвт сургалт зохион байгууллаа 18 цаг 32 мин И-Монгол академи” УТҮГ, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цахим шилжилтийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо 18 цаг 34 мин Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ 19 цаг 35 мин Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна 19 цаг 37 мин АНУ, Иран цөмийн хэлэлцээр байгуулах магадлал нэмэгдэж, газрын тосны үнэ огцом буурлаа 19 цаг 40 мин “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн хаврын номын баяр эхэллээ 19 цаг 42 мин Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх Канад-Монголын МЕРИТ төсөл Дундговьд дахин хэрэгжинэ 19 цаг 42 мин “Хасын Хүлэгүүд” 100 хувийн амжилтаар Азийн аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарлаа 19 цаг 44 мин “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх бүс нутаг, улс орнууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 19 цаг 44 мин “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барилаа 19 цаг 45 мин АНУ Орос-НАТО-гийн Зөвлөлийг сэргээх саналыг дэвшүүлжээ 19 цаг 46 мин China Aid: "Ногоон нуур" 1008 айлын цогцолбор хотхон ирэх сард эхний блокуудаа ашиглалтад өгнө 20 цаг 2 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголын хувийн хэвшлийн төлөөлөл амжилттай оролцлоо 22 цаг 38 мин Монгол Улс 2025 оны эхний дөрвөн сард 135 улстай худалдаа хийж, 7.8 тэрбум ам.долларын гадаад худалдаа эрхэлжээ 22 цаг 39 мин Монголын хөрөнгийн бирж Хятадын нүүрсний зах зээлийн чуулга уулзалтад оролцлоо 22 цаг 40 мин Б.Мөнгөнзул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ 22 цаг 42 мин Нийгмийн даатгалын сангийн бондын хүүгийн анхны орлого 13.3 тэрбум төгрөгт хүрлээ 22 цаг 43 мин 2025 оны эхний дөрвөн сард үнэт цаасны арилжаа буурсан ч гүйлгээний дүн өсөв 22 цаг 44 мин Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, шилжилт хөдөлгөөнийг судалж эхэллээ 22 цаг 46 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба...
Top