x

China Aid: "Ногоон нуур" 1008 айлын цогцолбор хотхон ирэх сард эхний блокуудаа ашиглалтад өгнө

Нийслэлийн төв хэсэг, Сүхбаатар дүүргийн дүүргийн 9-р хороонд баригдаж буй "Ногоон нуур" хотхоны барилгын оройд тавигдсан China Aid буюу 中国援助 тэмдэглэгээ саяхнаас иргэдийн анхаарлыг татаж эхэлжээ. Уг тэмдэглэгээ нь Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан эмнэлэг, сургууль, барилга байгууламжууд дээр хийгддэг аж. 

БНХАУ-ын Засгийн газрын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын төвд баригдаж буй “Ногоон нуур 1008 айлын орон сууц”  төслийн нээлтийг 2022 оны зургадугаар сарын 26-д хийж, нээлтийн ажиллагаанд БХБЯам, ТОСК-ийн удирдлагууд, Элчин сайд Цай Вэньруй болон төслийн гүйцэтгэгч “Хятадын хоёр дахь металлурги групп корпораци” ХХК-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрынхан оролцжээ.

Ногоон нуур орчмын 4,2 га талбайд 21 давхар 8 блок бүхий нийт 84.833 м2 талбайтай, 7519 м2 ил болон газар доорхи нэгдсэн автомашины зогсоолтой, иж бүрэн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээтэй, 2420 м2 явган хүний талбай, 1262 м2 хүүхдийн тоглоомын талбай, 7270 м2 ногоон байгууламжийн талбайтай, цутгамал төмөр бетон хийцтэй, давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө бүхий 6 айлтай ниит 1008 айлын цогцолбор хороолл ын ажил өнөөдрийн байдлаар 85 хувьтай яваа бөгөөд ирэх зургадугаар сарын 15-наас эхний блокуудаа үе шаттайгаар ашиглалтад оруулна. Гадна тохижилтын ажил хийгдэж дууссаны дараа буюу энэ оны долдугаар сард багтаан захиалагчид хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байгаа аж.

Хөрсний ус ихтэй, намгархаг учир барилга барих боломжгүйд тооцогддог байсан тухайн байршилд барилгын ажлыг эхлүүлэхийн төслийн гүйцэтгэгч нар 19 цооног өрөмдөж, хөрсний усыг шавхсан байна. Ингэснээр, манайд түгээмэл тохиолддог байруудын зоорины давхар үер, усанд автах зэрэг асуудлыг бүрэн шийджээ

Хорооллын доторх авто зам, ил далд авто зогсоол, ногоон байгууламж, гадна төвлөрсөн инженерийн шугам сүлжээ бүхий цогцолбор хороолол дотор 960 хүүхдийн багтаамжтай сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг баригдах юм. Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь Металлурги групп корпораци” ХХК, ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэгчээр “Интеллект тауэр” ХХК, Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгчээр “Ногоон нуур 1008 айлын төсөл хэрэгжүүлэх нэгж” тус тус ажиллаж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 45 мин Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина 49 мин Үндсэн хуулийн цэц хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ 50 мин УИХ-ын ажлын хэсэг боловсролын салбарын асуудлыг хэлэлцэв 53 мин УИХ-ын дарга Баруун-Урт-Бичигтийн боомтын авто замын бүтээн байгуулалттай танилцав 55 мин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцав 1 цаг 2 мин Улаанбаатар-Рашаант чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэлнэ 1 цаг 10 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 1 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн 1 цаг 22 мин Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгайлав 2 цаг 28 мин Урианхай тувачуудын урвалт 3 цаг 27 мин Аюултай ачаа тээвэрлэгчдэд хяналт шалгалт хийж байна 3 цаг 46 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 3 цаг 47 мин Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй л дээ 3 цаг 48 мин Шинэ Зуунмод хотод "Цахиурын хөндий", дата төв байгуулахаар хэлэлцэв 3 цаг 48 мин Архангай аймагт голын татам дагуу 21 га талбайд ойжуулалт хийжээ 3 цаг 57 мин TikTok АНУ-д хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах хамтарсан компани байгууллаа 4 цаг 3 мин Боловсролын сайд Буриадын Соёлын сайдтай уулзав 4 цаг 4 мин УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймагт ажиллаж байна 4 цаг 4 мин Дэд бүтцийн бүтээн байгуулалтын зэрлэг амьтдад үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна 5 цаг 36 мин
iИх уншсан
Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Зэрлэг капитализм Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 700... ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Урианхай тувачуудын урвалт Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй... Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөө... ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Хуланг дуудаж сануулга өгчээ... Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролц... Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгджээ... Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд "Жаргалантын гол" нэрийг албан ёсоор баталжээ Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хур... Прокурорын байгууллага долоо хоногт 109 мянга гаруй зөрчил б... Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарч, зарим аймагт цахил... Мөнгөний үнэ жилийн дотор 3 дахин өслөө 117 дугаар сургуулийн халаалтыг хийн түлшинд шилжүүлж, түүхи...
Top