x

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголын хувийн хэвшлийн төлөөлөл амжилттай оролцлоо

Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны 2025 оны жилийн уулзалт, бизнес форум Английн Лондон хотод энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 2026–2030 оны гурав дахь стратегийн төлөвлөгөөг баталлаа. Энэ удаагийн чуулга уулзалтаар банкны үйл ажиллагааг Сахарын цөлийн өмнөд бүс болон Африкийн орнуудад тэлэх хүрээнд Бенин, Кот д’Ивуар, Нигери улсыг банкны хүлээн авагч улс хэмээн албан ёсоор баталжээ.

Монгол Улсын хувьд ЕСБХБ-ны анхааралтай хамтын ажиллагааны чиглэлд хэвээр байгаа бөгөөд тус банкнаас 2024 онд 264 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөх оны 143 сая евротой харьцуулахад бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Тус уулзалтад Монголын банк, санхүү, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хувийн хэвшлийн байгууллагууд оролцсон бөгөөд Хаан банк Европын банкнаас 145 сая ам.долларын хэлцэл байгуулсан байна. Энэ нь Монгол Улсын санхүүгийн салбарт ЕСБХБ-наас олгож байсан хамгийн өндөр дүнтэй санхүүжилт болж буйг Сангийн яам онцоллоо.

Өнөөгийн байдлаар ЕСБХБ Монгол Улсад нийтдээ 2.6 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүний 74 хувийг хувийн хэвшилд чиглүүлсэн байна. Энэ нь тус банк Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжих, хувийн хэвшлийг чадавхжуулах зорилтоо тууштай үргэлжлүүлж буйг илтгэж байна.

Эх сурвалж: Сангийн яам, ЕСБХБ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Батцэцэг сайд “Эрх зүйн хамааралгүй” гэчихээр хулгай, луйвраа нуучихна гэж эндүүрчээ 2 мин Хөдөлмөрийн шинэ сайдын анхааралд 23 мин Сангийн сайд З.Мэндсайхан юу хийх, яаж ажиллахаа мэдэхгүй байна 39 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 5 мин Цахим халдлагаар 19 тэрбум нууц үг алдагджээ 2 цаг 6 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 2 цаг 7 мин Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүснэ 2 цаг 7 мин ОУОХ цахим спортын комиссынхоо үйл ажиллагааг зогсоолоо 2 цаг 8 мин Вашингтон хотод Цагаан ордны ойролцоо буудалцаан гарчээ 2 цаг 8 мин ОПЕК+ бүлгийн орнууд газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ 2 цаг 9 мин “Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй хаалганы өдөрлөг эхэллээ 16 цаг 9 мин Прокурорын байгууллага 446 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 16 цаг 14 мин Төрийн байгууллагуудын 70 орчим хувь нь албан хэргээ монгол бичгээр хөтөлж байна 16 цаг 20 мин Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 16 цаг 22 мин “Прада өмссөн чөтгөр-2” кино Хойд Америкийн Box Office-ийг тэргүүллээ 16 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан 16 цаг 26 мин Баянгол дүүрэгт хуучин барилга, гараашийг буулгаж ногоон байгууламж байгуулна 18 цаг 44 мин Төрийн ордонтой танилцах аялалд дөрөвдүгээр сард 5300 гаруй иргэн хамрагджээ 18 цаг 45 мин Сурагчдын хувцас загварын "Хүслэн" тэмцээний шилдгүүд тодорлоо 18 цаг 46 мин Шилдэг 50 татвар төлөгчийг шалгаруулж, татварын хуулийн өөрчлөлтийг танилцууллаа 18 цаг 49 мин
iИх уншсан
АН-ын дарга О.Цогтгэрэлийн "мордохын хазгай" болсон хоёр том... Зургаан настын зовлон: Малчин-сурагч Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Оросын тэрбумтны супер дарвуулт онгоц Ормузын хоолойг гаталж... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top