x

АНУ, Иран цөмийн хэлэлцээр байгуулах магадлал нэмэгдэж, газрын тосны үнэ огцом буурлаа

CNBC-ийн мэдээлснээр, АНУ болон Иран цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрэх төлөвтэй байгаа нь олон улсын нефтийн зах зээлд нөлөөлж, газрын тосны үнэ пүрэв гарагт огцом унасан байна.

Тухайлбал:

  • Brent маркийн нефтийн үнэ долоодугаар сарын нийлүүлэлтээр 2.36% буурч, нэг торх нь 64.53 ам.доллар болжээ.

  • WTI маркийн нефть 2.42%-аар буурч, 61.62 ам.долларт хүрсэн байна.

Энэхүү хэлбэлзэл нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Катарын нийслэл Дохад мэдэгдэл хийх үеэрээ, Ирантай цөмийн хэлэлцээр байгуулахад ойртож байна гэж зарласантай холбоотой юм. “Бид Ирантай урт хугацааны энх тайвныг тогтоохын төлөө нухацтай хэлэлцэж байна” хэмээн Д.Трамп мэдэгдсэн байна.

Ираны дээд удирдагчийн ахлах зөвлөх NBC News-д өгсөн ярилцлагадаа, эдийн засгийн хоригийг цуцлах нөхцөлтэй цөмийн хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн байгаагаа илэрхийлснээс хойш нефтийн ханшид шууд нөлөөлсөн байна.

PVM компанийн шинжээч Тамас Варга “Цөмийн хэлэлцээрт хүрэх магадлал бол өнөө өглөө нефтийн ханш буурсан цорын ганц шалтгаан. Хэрэв тохиролцоонд хүрвэл Иран улс уран баяжуулалтаа зогсоож, түүхий нефтийн экспорт нь өдөрт 1 сая торхоор нэмэгдэнэ. Энэ нь нийлүүлэлтийн тал дээр шууд нөлөө үзүүлнэ” хэмээн онцолсон юм.

Ираны нефтийн экспорт нэмэгдэнэ гэсэн хүлээлт нь зах зээл дээр нийлүүлэлт өснө гэсэн таамаглал үүсгэж, үнэ буурахад хүргэсэн нь энэхүү зах зээлийн савлагааны гол шалтгаан болж байна.

Эх сурвалж: CNBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 29 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 36 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 45 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 9 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 15 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 1 цаг 42 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 2 цаг 41 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 3 цаг 4 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 10 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 19 цаг 6 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 15 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 15 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 16 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 17 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 18 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 19 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 20 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 45 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 22 цаг 47 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top