x

Б.Мөнгөнзул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Арабын Нэгдсэн Эмират улсын Аль-Айн хотноо болсон шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, Монголын шатарчин, ФИДЕ-ийн дэд мастер Б.Мөнгөнзул эмэгтэйчүүдийн ангилалд мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр есөн өрөгт долоон оноо цуглуулан, коэффицентийн зөрүүгээр хоёрдугаар байрт шалгарсан байна. Энэ амжилтаар тэрбээр ААШТ-ээс мөнгөн медаль хүртсэн анхны монгол эмэгтэй шатарчин боллоо.

Б.Мөнгөнзулын энэхүү амжилт нь түүнийг:

  • Эмэгтэй олон улсын мастер (WIM) цолны болзол хангах,

  • Дэлхийн цомд оролцох эрх авах,

  • Эрэгтэй олон улсын мастерын нэг норм, эмэгтэй их мастерын нэг норм биелүүлэх,

  • Олон улсын чансаагаа 42.8 оноогоор нэмэх зэрэг үр дүнтэйгээр үнэлэгдэж байна.

Мөн энэ удаагийн тэмцээнд ФИДЕ мастер С.Чингүүн олон улсын мастерын (IM) норм биелүүлсэн бол бусад эмэгтэй тамирчид дараах байр эзэлжээ:

  • Их мастер Б.Мөнгөнтуул – 18

  • Кандитат мастер Х.Баясгалан – 34

  • Ү.Үүрийнтуяа – 36

  • З.Нарансолонго – 50

  • Э.Эмүжин – 54

  • Их мастер Д.Номин-Эрдэнэ – 56

  • ФИДЕ мастер Э.Энхрий – 64

  • Их мастер Т.Мөнхзул – 69

  • Кандитат мастер Б.Буянхишиг – 81

  • Ч.Нандинжигүүр – 92

  • З.Наранзаяа – 98

Эрэгтэйчүүдийн ангилалд:

  • Олон улсын мастер Г.Амартүвшин – 28

  • ФИДЕ мастер С.Чингүүн – 72

  • Н.Содбилэгт – 88

  • Олон улсын мастер С.Ган-Эрдэнэ – 104

Тэмцээний шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар оролцсон байна.

Тус тэмцээнд ОХУ, Энэтхэг, Хятад, Узбекистан, Казахстан зэрэг 34 орны 254 шилдэг шатарчин оролцсоноос 221 нь олон улсын цол, зэрэгтэй байсан нь энэхүү амжилтыг онцгой болгох нэгэн шалтгаан юм.

Эх сурвалж: Монголын шатрын холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 3 цаг 24 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 3 цаг 29 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 3 цаг 34 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 3 цаг 46 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 3 цаг 47 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 3 цаг 50 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 3 цаг 51 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 3 цаг 53 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 4 цаг 6 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 4 цаг 14 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 4 цаг 20 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 5 цаг 27 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 6 цаг 11 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 6 цаг 12 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 6 цаг 13 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 6 цаг 18 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 6 цаг 31 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 8 цаг 1 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 8 цаг 4 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 8 цаг 37 мин
iИх уншсан
АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... "Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top