x

“Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн хаврын номын баяр эхэллээ

“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хаврын номын баяр энэ жил 37 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн номын баярыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар болон “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж байгаа юм.

“Илүү их уншъя” уриатай энэ удаагийн баяр гурван өдрийн турш үргэлжилж, уншигчдын дунд ном унших соёл, дадлыг төлөвшүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчид, судлаачдын бүтээл туурвилыг олон нийтэд хүргэх, нийтээрээ номтой нөхөрлөх эерэг уур амьсгалыг түгээх зорилготой.

Номын баярын хүрээнд:

  • Үзэсгэлэн худалдаа

  • Зохиолч, уншигчдын уулзалт

  • Дотоод, гадаадын хэвлэлийн байгууллагуудын маркетинг, борлуулалтын уулзалт

  • Шинэ номын нээлтүүд

  • “Байгаль экологийн 50 ном”-ын танилцуулга

  • Хүүхдэд зориулсан тусгай хөтөлбөрүүд зэрэг өргөн цар хүрээтэй арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

Жил бүрийн хавар, намарт зохиогддог номын баярт дунджаар 300 мянга гаруй уншигч хүрэлцэн ирж, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, редактор, зураач, судлаач идэвхтэй оролцдог уламжлал тогтоод байгаа.

Мөн 35 дахь удаагийн номын баяраас хойш “Номын соёлт ертөнц” ТББ-аас гадаадын уншигч, хэвлэн нийтлэгчидтэй хамтран ажиллах зорилгоор “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид хүрэлцэн ирж оролцож байна.

Эх сурвалж: “Номын соёлт ертөнц” ТББ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нүүрсний экспорт 79 сая тоннд хүрч, биржийн арилжаа идэвхжлээ 59 мин Аргентинд 2,397 голден ретривер цугларч дээд амжилт тогтоов 1 цаг 2 мин МУИС үйл ажиллагаандаа ISO 21001 ба ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэв 1 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 27 хэм хүйтэн 1 цаг 7 мин АТГ: “Цемент шохой” ХХК-д учирсан 3.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв 1 цаг 8 мин ТББХ худалдааны түр хэлэлцээрийн хуулийн төслийг 64.7%-ийн саналаар дэмжив 1 цаг 8 мин 102 дугаарт нэг өдөрт 1882 дуудлага бүртгэгдэв 1 цаг 8 мин Сочи дахь Монголын консулын тойргийг хариуцах И.А.Селезнёв албан ёсоор ажилдаа орлоо 1 цаг 10 мин Авлигын ноцтой зөрчлүүдийн дараа ГЕГ-ын даргыг чөлөөллөө 1 цаг 10 мин ЗГ: Төсвийн хөрөнгөөр баяр, тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо 1 цаг 25 мин Гашуунсухайт боомтын зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шийдвэр гаргав 1 цаг 26 мин Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг хоёрдугаар сард багтаан сонгоно 1 цаг 32 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол товлогдлоо 1 цаг 34 мин “Тогтоолд нэмэлт оруулах тухай” төслийг байнгын хороод эцсийн хэлэлцүүлгээр дэмжив 1 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүний эрхийн бодлогоо шинэ сорилтод нийцүүлэн шинэчлэх шаардлагатай 1 цаг 37 мин Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгаж эхэлнэ 1 цаг 39 мин Томуугийн дэгдэлт улсын хэмжээнд өндөр хэвээр байна 3 цаг 17 мин Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг хуралдав 3 цаг 20 мин Эм ханган нийлүүлэгчид төлбөрийн саатлаас болж нийлүүлэлтээ зогсоохоо мэдэгдлээ 3 цаг 21 мин 2025 онд Улаанбаатарт 600 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртжээ 3 цаг 22 мин
iИх уншсан
Х.Тэмүүжин: Даргын төлөө амьдардаг дотоод соёлтой нам байнга... МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл: Хэн нь хэнийх вэ? Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... Амгалан амаржих газарт арваннэгдүгээр сард 510 эх амаржжээ MH370 онгоцыг хайх ажиллагааг энэ сарын сүүлчээр дахин эхлүү... Ерөнхий сайд авлигын үйлдлийг таслан зогсоохыг гаалийн байгу... УИХ-ын дарга Н.Учрал 58 ажлын хэсгийн захирамжийг хүчингүй б... Солирт агуулагдаж байсан зургаан төрлийн сахар амьдралын гар... Нийслэлийн байгаль орчны газрын шинэ барилгыг Улсын комисс х... E-Geree систем олон улсын “Maker in China 2025” тэмцээнээс ш... Автобензиний импорт 4.7%-иар буурч, дизелийн импорт өсөв Хятадын хоёр дахь захидлын дараа Япон НҮБ-д дахин мэдэгдэл и... Ирэх 7 хоногт 1–5 дугаар анги танхимаар, 6–9 анги цахимаар х... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Нийслэлийн 2026 оны төсөв батлагдлаа О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох цэгийг шин... Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өнд...
Top