x

“Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх бүс нутаг, улс орнууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Гадаад харилцааны яам, МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль хамтран зохион байгуулсан “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх Бүс нутаг, улс орнууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Хурлыг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нээж хэлсэн үгэндээ, дэлхийн улс төр, аюулгүй байдлын орчин үлэмж хурдтай өөрчлөгдөж байгааг онцлон, Монгол Улс гадаад бодлогын чиглэлээр судалгаа, шинжилгээний институцийн чадавхыг бэхжүүлэх, бодлого боловсруулах үйл явцад судалгааг түлхүү ашиглах шаардлагатайг цохон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр тэнцвэртэй гадаад бодлогын зарчмыг тайлбарлаж, хоёр хөрш болон гуравдагч хөрштэй харилцах бодлогын уялдаа, дотоодын эв нэгдэл, нэг цонхны бодлогын ач холбогдлыг онцолсон бол МУИС-ийн доктор С.Баясгалан Монгол Улсын гадаад харилцааны идэвхийг онцолж, шинжлэх ухаан, технологийн хөгжлийг гадаад бодлогод ашиглах цаг ирснийг дурдсан юм.

Харин ХИС-ийн ахлах багш доктор П.Мягмардорж геополитикийн тогтворгүй байдал нь Монголын гадаад бодлогын сонголтыг хязгаарлаж байгааг сануулж, судлаачдын хийж буй бодлогын судалгааг шийдвэр гаргагчид бодитоор анхаарч, гадаад харилцаанд илүү олон хувилбар, боломжийг эрэлхийлэх ёстойг тэмдэглэлээ.

Энэхүү хурал нь үдээс өмнө Төрийн ордонд нэгдсэн хуралдаантайгаар эхэлж, үдээс хойш МУИС-д салбар хуралдаанаар үргэлжилж байна. Хурлын хүрээнд есөн улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 16 судлаач зочин оролцож, дэлхийн хурдацтай өөрчлөгдөж буй нөхцөл байдалд бүс нутгийн улс орнуудын хариу үйлдэл, төлөв, боломжуудын талаар судалгаа, дүгнэлтээ хуваалцаж байна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба, ГХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЦЕГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй 5 мин Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина 9 мин Үндсэн хуулийн цэц хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ 10 мин УИХ-ын ажлын хэсэг боловсролын салбарын асуудлыг хэлэлцэв 13 мин УИХ-ын дарга Баруун-Урт-Бичигтийн боомтын авто замын бүтээн байгуулалттай танилцав 15 мин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцав 22 мин Улаанбаатар-Рашаант чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэлнэ 30 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 32 мин Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн 42 мин Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгайлав 1 цаг 48 мин Урианхай тувачуудын урвалт 2 цаг 47 мин Аюултай ачаа тээвэрлэгчдэд хяналт шалгалт хийж байна 3 цаг 6 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав 3 цаг 7 мин Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй л дээ 3 цаг 8 мин Шинэ Зуунмод хотод "Цахиурын хөндий", дата төв байгуулахаар хэлэлцэв 3 цаг 8 мин Архангай аймагт голын татам дагуу 21 га талбайд ойжуулалт хийжээ 3 цаг 17 мин TikTok АНУ-д хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах хамтарсан компани байгууллаа 3 цаг 23 мин Боловсролын сайд Буриадын Соёлын сайдтай уулзав 3 цаг 24 мин УИХ-ын дарга Н.Учрал Сүхбаатар аймагт ажиллаж байна 3 цаг 24 мин Дэд бүтцийн бүтээн байгуулалтын зэрлэг амьтдад үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна 4 цаг 56 мин
iИх уншсан
Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Зэрлэг капитализм Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 700... ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Урианхай тувачуудын урвалт Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй... Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн баталгаанд а... АНУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл “Монгол сайхан бичигтэн”-... Нийслэл стартап, инновацлаг төслүүдийг бодлогоор дэмжинэ “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага маргааш 17:00–20:00 ц... “Чингис хаан” нисэх буудлыг түшиглэсэн олон улсын транзит зо... Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг баталлаа Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөө... ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Хуланг дуудаж сануулга өгчээ... Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролц... СОР17 хурлыг зохион байгуулах дэд хороодын 2026 оны төлөвлөг... Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгджээ...
Top