x

E-Mongolia, E-Business системээр УБЕГ-ын 129 үйлчилгээ цахимаар авах боломжтой

“И-Монгол академи” УТҮГ нь байгуулагдсан цагаасаа эхлээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хамтран ажиллан иргэдийн хамгийн эрэлттэй 129 үйлчилгээг цахимд шилжүүлсэн. E-Mongolia, E-Business системд нийтдээ УБЕГ-ын 129 үйлчилгээг цахимжуулснаар иргэн, аж ахуйн нэгжид цаг хугацаа, зардал хэмнэсэн, хүртээмжтэй шинэ орчныг бүрдүүлсэн юм.

Төрийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын бүртгэлийн газар болон Цахим хөгжлийн яамны харьяа “E-Mongolia” төслийн хамтын ажиллагаа амжилттай үргэлжилж, нийт 129 төрлийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжээд байна. Үүнээс 69 үйлчилгээ нь иргэдэд зориулсан E-Mongolia платформд, үлдсэн 60 нь байгууллагуудад зориулсан E-Business системд тус тус байршин, хамгийн их эрэлт хэрэгцээтэй төрийн бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөл бүрдээд байна.

Цахим шилжилтээс өмнөх нөхцөл байдлыг эргэн санахад, иргэд бид Улсын бүртгэлийн газар, хэлтэст биечлэн очих шаардлагатай байсан. Энэ нь:

  • Дараалалд хэдэн цаг зарцуулдаг,
  • Ажлын цагаар амжиж очих хүндрэлтэй,
  • Зарим тохиолдолд бүртгэл хийлгэхдээ бүрэн мэдээлэлгүйгээс шалтгаалан дахин хандах,
  • Холбогдох бичиг баримтаа биедээ авч явах гэх мэт олон хүндрэлтэй асуудлууд тулгарч асар их цаг хугацаа, сэтгэл зүй, зардал шаарддаг байсан.

Иргэд төрийн үйлчилгээ авахдаа төв байгууллагад заавал очих, хүлээлгийн танхимд цаг хугацаа өнгөрөөх нь хэвийн үзэгдэл болсон байсан нь төр, иргэн хоёрын хоорондын харилцааг “албан ёсны, төвөгтэй” гэдгээр төсөөлүүлдэг байлаа.

Харин одоо бид хэдхэн хормын дотор гар утсаараа авах боломж:

E-Mongolia систем нэвтэрснээр энэ нөхцөл байдал бүрэн өөрчлөгдсөн. Иргэн, аж ахуйн нэгжүүд:

  • Цахим бүртгэлийн лавлагаа, мэдээллийг гар утас, компьютер ашиглан, хаанаас ч, хэдийд ч авах боломжтой;
  • Үйлчилгээний явц бүрэн цахимд шилжсэн тул баримт бүрдүүлэх, хүлээлгийн танхимд цаг заваа алдан хүлээх шаардлагагүй болсон;
  • Хувийн мэдээлэл баталгаатай, системийн хамгаалалттай орчинд дамждаг тул найдвартай, хурдан шуурхай үйлчилгээний шинэ стандарт бүрдсэн.

Тухайлбал: Иргэд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэл, оршин суугаа хаяг, эд хөрөнгийн бүртгэлийн мэдээлэл, хуулийн этгээдийн бүртгэл, тамга тэмдгийн захиалга зэрэг олон үйлчилгээг E-Mongolia болон E-Business системээр авах бүрэн боломжтой болсон нь цааснаас цахим руу, дамжуулалтаас шууд хүртээмж рүү хийсэн томоохон амжилт юм.

E-Business системд шилжсэн 60 үйлчилгээ нь хувийн хэвшил, хуулийн этгээдүүдэд зориулсан хамгийн эрэлттэй, чухал бүртгэлийн үйлчилгээг багтаасан. Үүнд:

  • Хуулийн этгээд шинээр үүсгэх,
  • Тамга, тэмдэг захиалах,
  • Үндсэн бүртгэлд өөрчлөлт оруулах,
  • Хуулийн этгээдийн гэрчилгээ хэвлүүлэх зэрэг багтсан бөгөөд эдгээрийг өмнө нь гар бичмэл маягт, олон шат дамжлагатайгаар шийдвэрлэдэг байсан бол одоо нэг товшилтоор, 24/7 хэзээд ч авах боломжтой болж хялбар байдлыг бий болгосон.

Цахим шилжилтийн үр дүн амжилттай хэрэгжиж байгаа ч зарим иргэдийн хувьд бүрэн дүүрэн мэдээлэл авч чадахгүй, дэлгэрэнгүй мэдээлэл авах сувгуудын дутмаг байдал болоод бусад хүндрэлүүд гардаг учраас өнөөдөр /2025.05.16/ “И-Монгол академи” УТҮГ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэл хариуцсан удирдлага, алба хаагчид уулзалт зохион байгуулсан юм. Энэхүү уулзалтын гол зорилго нь:

  • Цахим үйлчилгээг олон нийтэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгох
  • Мэдээллийн сувгийг өргөжүүлж, хэрэглэгчдийг шат дараалсан заавраар хангах
  • Төрийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй хүргэх юм.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ-ын холбооны засгийн газрыг эрдэмтэд орхиж байна 9 цаг 48 мин Дэлхийн баячуудын их нүүдэл түүхэн дээд хэмжээнд хүрлээ 9 цаг 54 мин Бритни Спирс хөгжмийн каталогийн эрхээ 200 сая ам.доллароор заржээ 9 цаг 59 мин Зах, худалдааны төвүүдийн Цагаан сараар ажиллах хуваарь 10 цаг 11 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа 10 цаг 12 мин Европын Комисс цахим дээрэлхэлттэй тэмцэх төлөвлөгөө танилцууллаа 10 цаг 15 мин Дэлхий даяар улс төрчдийн эсрэг халдлага, дарамт эрс нэмэгджээ 10 цаг 16 мин УИХ-ын дарга Н.Учрал ОХУ-ын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзлаа 10 цаг 18 мин Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийн тендерт 27 оролцогч оролцов 10 цаг 31 мин Монгол Улсын шүүх 2025 онд 240538 хэрэг, маргааныг хүлээн авчээ 10 цаг 39 мин Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ 10 цаг 45 мин ЕБС-иудын Захирлуудын ҮЗ-ийн гишүүдийг хүлээн авч уулзлаа 11 цаг 52 мин Словенийн нээлттэй тэмцээнд манай дөрвөн жүдоч зодоглоно 12 цаг 36 мин Цас орж, хүйтний эрч эрс чангарна 12 цаг 37 мин Хуулийн хугацаанд санхүүжилтийн тайлангаа ирүүлээгүй зургаан намыг идэвхгүйд тооцуулахаар УДШ-д хүргүүлнэ 12 цаг 38 мин Засгийн газарт үнэт цаас гаргах эрх олгох тогтоолыг баталлаа 12 цаг 43 мин УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв 12 цаг 56 мин SpaceX үндсэн анхаарлаа Ангарагаас Сар руу шилжүүлэв 14 цаг 26 мин "Супербоул-2026" тэмцээний эргэн тойронд 14 цаг 29 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав 15 цаг 2 мин
iИх уншсан
"Зул задарсан" 60 хувь буюу үндэсний хөрөнгө оруулагчидтай х... АРДЧИЛЛЫН ГЭРЭГЭ Д.Амарбаясгалан: Намын гишүүн гэдэг бол бүртгэл биш. Намын г... Нүүрсний тээврийн эрин үе дууссаныг тээвэрчид хамгийн түрүүн... Х.Баасанжаргал: Засаг огцруулах санал гаргасан хүмүүсийг “тө... Л.Гантөмөрийн “дуулиан тарьсан” ярилцлагын задлан Төр өөрөө "шийдвэр гүйцэтгэгч" болж тоглосон нь Засгийн газр... Дахин хүчирхэгжихэд нь Иран тээглэв үү? Дахин төлөвлөлтөд байраа өгөлгүй үлдсэн цор ганц оршин суугч... "Би үүнтэй тэмцэх юм шүү" гэж амлалт өгөөд өдөр бүр бодож ба... Намибийн ард түмэн монголчуудын тусыг хэзээ ч мартахгүй! Монголын түүх номын тухай товчхон Эрчим хүчний төслүүдээ нураасан нь С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” г... Хармагтайн ордоор тэтгэврийн зээлийг тэглэж хаврын улс төрий... Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын тө... Б.Нарантуяа снукер билльярдын Азийн хошой аварга боллоо Хорт хавдрын генийн оношилгоог хөгжүүлэх хамтарсан төсөл хэр... Мэргэжлийн боловсролын салбарт "Ур чадварын шилжилт" төсөл х... УИХ-ын ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэ...
Top