x

Хувийн хэвшлийн санаачилга ЭДИЙН ЗАСГИЙГ аварна

Эдийн засгийн өсөл­тийг тодорхойлж, татварын орлогын дийлэнх хэсгийг төвлөрүүлдэг хувийн хэвшил амаргүй сорилттой нүүр тулаад байгаа. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хумигдаж, бизнесийн идэвх энэ он гарснаас хойш эрс удаашрах болов. Тэр тусмаа худалдаа, үйлчилгээний салбар хүндхэн цохилт амсаад байна. 2019 онд эдийн засаг 5.1 хувиар өсөхөд үйлчилгээний салбарын тэлэлт голлох үүрэг гүйцэтгэсэн. Тэгвэл дэлхий нийтийг цочроох болсон шинэ төрлийн вирусийн уршгаар бизнес эрхлэгчид хямралтай золгоод байна. Өсөлт бий болгосон салбар үүнд илүү хүчтэй нэрвэгдэх болов.

Энэ утгаараа 2020 онд эдийн засгийн өсөлт саарч болзошгүй гэсэн сөрөг таамаглалууд хөвөрч эхэллээ. Зөвхөн манай улсаар тогтохгүй дэлхийн улс орнууд ч ихээхэн эмзэг байдалд ороод байгаа. Нийт ажлын байрын 70 гаруй хувийг бүрдүүлэх жижиг, дунд бизнесүүд амь тавихын өмнө ирээд буй. Монголын толгой 150 компани эдийн засгийн 90 орчим хувийг бүрдүүлдэг. Хэдий тийм боловч хөдөлмөрийн зах зээлийн гол ажил олгогч жижиг, дундууд байдгаа барахад ойртжээ. 

Зээл, түрээс гээд сар болгоны тулсан дарамт тэднийг амьсгаа авахад улам бэрх болгож байна. Ийм үед ажлын байр хадгалж авч үлдэх, ачааны хүндийг үүрдэг хувийн хэвшлээ төр харж үзэх зайлшгүй дэмжлэг хэрэгтэй байгааг Мон­голын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхий­лөгч О.Амартүвшин онцолсон юм.

Бизнесийн орчин амаргүй байгаа энэ үед татварын төлөх хугацааг нь хойшлуулах, үйл ажиллагаа нь тэнхэртэл төрийн зүгээс илүү уян хатан хандах шаардлага хамгийн их байгааг танхимын тэргүүн тэмдэглэсэн. Зардлаа нөхөх хэмжээний орлогогүй, эргэлтийн хөрөнгө нь гацчихсан, өдрөөс өдөрт өр, зээлийн дарамт, үйл ажиллагааны зардалд хиар цохиулах бизнесүүд үүд хаалгаа барихад ойртоод байна. Ийм үед томоохон аж ахуйн нэгжүүд жижиг, дундаа аврах үүднээс түрээсээ бууруулах, чөлөөлөх, хөнгөлөх оролдлогыг санаачлан авч эхэлсэн нь олны талархал хүлээх болсон.

Хувийн хэвшлийн санаачилга бизнест бага гэлтгүй дэм болж байгааг эндээс харж болох юм. Бөөний болон жижиглэн худалдааны томоохон захууд шил шилээ даран түрээсээ хямдруулж, нөхцөл байдлыг хамтдаа даван туулахаар хичээх болсон нь эдийн засгийн уналт улам уруудах бус одоогийн түвшинд тогтворжих найдлага төрүүлж байгааг цөөнгүй эдийн засагч тодотгосон юм. 

Эдийн засагт эдийн засгийн бус эрсдэл бий болсон нь төсөв, мөнгөний бодлогыг ч тэвдүүлж эхэлсэн. Ирэх долоо хоногт төв банкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаа хийж, бодлогын хүүг хэлэлцэх гэж байна. Үүгээр хүүгийн түвшнийг ялимгүй бууруулж магадгүй нь. Бодлогын хүү буурах нь гэсэн хүлээлт зах зээлд бий болсон цагаас хойш эргэлтийн хөрөнгөгүй болсон аж ахуйн нэгжүүд зээлийн эх үүсвэр нэмэгдэх нь, зээлийн олдоц сайжрах нь гэсэн горьдлого тээж байна. Эдийн засагт эдийн засгийн бус эрсдэл бий болсон нь төсөв, мөнгөний бодлогыг ч тэвдүүлж эхэлсэн.

Ирэх долоо хоногт төв банкны Мөнгөний бодлогын хороо ээлжит хурлаа хийж, бодлогын хүүг хэлэлцэх гэж байна. Үүгээр хүүгийн түвшнийг ялимгүй бууруулж магадгүй нь. Бодлогын хүү буурах нь гэсэн хүлээлт зах зээлд бий болсон цагаас хойш эргэлтийн хөрөнгөгүй болсон аж ахуйн нэгжүүд зээлийн эх үүсвэр нэмэгдэх нь, зээлийн олдоц сайжрах нь гэсэн горьдлого тээж байна. Мөнгөний бодлого зөөлрөх нь аж ахуйн нэгжүүдэд боломж төдийгүй саарч буй эдийн засагт сэргэлт аврах дохио гэж эдийн засагч Р.Шинэгэрэл тэмдэглэсэн юм.

Иргэдийн хувьд импортыг дэмжсэн худалдан авалтаас аль болох зайлсхийж, дотоодын бараа, бүтээгдэхүүнээ сонгон үйлчлүүлэх, хэрэглэх нь мөн л хүнд цагийн эдийн засагт бодитой хувь нэмэр билээ. Өөрөөр хэлбэл, ажилтнаа орлоготой байлгаж буй дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн худалдан авалтаас эдийн засгийн төлөв хамаарах нь дамжиггүй.

Хөл хорио тогтоосноос үүдэн үйл ажиллагааг нь зогсоосон, хязгаарласан аж ахуйн нэгжүүдийн нэмэгдсэн өртгийн албан татвар, орлогын албан татвар, гаалийн татварын төлөх хугацааг гурван сараас доошгүй хугацаагаар хойшлуулах, алданги торгууль ногдуулахгүй байх саналыг МҮХАҮТ дэвшүүлсэн.

Тэрчлэн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хугацааг зургаан сар хүртэл хугацаагаар хойшлуулах санал мөн УИХ, Засгийн газар тавиад байгаа. Монголын мянга мянган аж ахуйн нэгжийг төлөөлөх танхи­мын зүгээс ЖДҮ­-ийн хөгжлийн сангаас олгох зээлийн эх үүсвэ­рийг нэмэгдүүлэх, Хүнсний гол нэр төрлийн барааны импортын зориулалтаар хөнгөлөлттэй санхүүгийн эх үүсвэрийг шийд­вэрлэх зэрэг тодорхой саналууд тавьсан. Хувийн хэвшлийн гаргаж тавьсан эдгээр санаачилга эдийн засагт бодит үр дүнг авчирна гэж бизнес эрхлэгчид үзэж байна.

Баялаг бүтээгчид 1.1 сая ажлын байр бий болгож буй. Чөлөөт эдийн засагт шилжсэн 30 жилийн түүхэнд ийм гэнэтийн эрсдэлтэй бид тулгарч байсангүй. Аж ахуйн нэгжүүд ч барьц алдан, эрсдэлээ удирдах боломжийг эрэлхийлж байна. 

Б.Баяртогтох

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
E-Mongolia, E-Business системээр УБЕГ-ын 129 үйлчилгээ цахимаар авах боломжтой 18 цаг 33 мин “И-Монгол академи” УТҮГ-ын алба хаагчдад “Тогтвортой хөгжлийн зорилго” сэдэвт сургалт зохион байгууллаа 18 цаг 35 мин И-Монгол академи” УТҮГ, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цахим шилжилтийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо 18 цаг 37 мин Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ 19 цаг 38 мин Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна 19 цаг 39 мин АНУ, Иран цөмийн хэлэлцээр байгуулах магадлал нэмэгдэж, газрын тосны үнэ огцом буурлаа 19 цаг 43 мин “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн хаврын номын баяр эхэллээ 19 цаг 44 мин Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх Канад-Монголын МЕРИТ төсөл Дундговьд дахин хэрэгжинэ 19 цаг 45 мин “Хасын Хүлэгүүд” 100 хувийн амжилтаар Азийн аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарлаа 19 цаг 46 мин “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх бүс нутаг, улс орнууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 19 цаг 47 мин “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барилаа 19 цаг 48 мин АНУ Орос-НАТО-гийн Зөвлөлийг сэргээх саналыг дэвшүүлжээ 19 цаг 48 мин China Aid: "Ногоон нуур" 1008 айлын цогцолбор хотхон ирэх сард эхний блокуудаа ашиглалтад өгнө 20 цаг 5 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголын хувийн хэвшлийн төлөөлөл амжилттай оролцлоо 22 цаг 40 мин Монгол Улс 2025 оны эхний дөрвөн сард 135 улстай худалдаа хийж, 7.8 тэрбум ам.долларын гадаад худалдаа эрхэлжээ 22 цаг 41 мин Монголын хөрөнгийн бирж Хятадын нүүрсний зах зээлийн чуулга уулзалтад оролцлоо 22 цаг 42 мин Б.Мөнгөнзул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ 22 цаг 44 мин Нийгмийн даатгалын сангийн бондын хүүгийн анхны орлого 13.3 тэрбум төгрөгт хүрлээ 22 цаг 45 мин 2025 оны эхний дөрвөн сард үнэт цаасны арилжаа буурсан ч гүйлгээний дүн өсөв 22 цаг 46 мин Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, шилжилт хөдөлгөөнийг судалж эхэллээ 22 цаг 49 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба...
Top