x

АНУ-аас Монгол улсад хэрэгжүүлэх 41.3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй хөтөлбөр эхэллээ

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID буюу ОУХА)-аар төлөөлүүлэн АНУ-ын Засгийн газраас Монгол улсад 5 жилийн хугацаатай нийт 41.3 тэрбум төгрөг (15 сая ам.доллар)-ийн буцалтгүй санхүүжилт бүхий “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ.

Уг хөтөлбөр нь Монгол улсын жижиг дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар эдийн засгийг солонгоруулах, өсөлтийг дэмжих зорилготой. 

Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Майкл С.Клечески болон Монгол Улсын Сангийн сайд Ч. Хүрэлбаатар нар оролцож үг хэллээ. Уг төсөл нь Хөгжлийн Шийдэл ТББ-аар дамжин УБ хот болон 12 аймагт хэрэгжинэ. 

Элчин сайд Майкл С. Клечески: "Жижиг, дунд үйлдвэрлэл бол нийгэм, эдийн засгийн хөгжлийн чухал хөдөлгөгч хүчин гэж АНУ-ын засгийн газар хүлээн зөвшөөрдөг” гээд, энэхүү шинэ хөтөлбөр хэрэгжсэнээр орон нутгийн бизнес эрхлэгчдэд санхүүжилт илүү хүртээмжтэй болж, компанийн засаглалыг сайжруулахад туслан улс орны эдийн засгийн биеэ даах чадварыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. 

Мөн энэ арга хэмжээний үеэр талууд Монгол Улс, АНУ-ын хоорондын стратегийн түншлэл болон бусад холбогдох хоёр талт хөгжлийн хөтөлбөрүүдийн үр дүнг бэхжүүлэх талаар цохон тэмдэглэв. 

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр 2017 оны эцэст Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 77 хувь нь жижиг дунд бизнес эрхлэгч гэсэн ангилалд хамрагдаж байна. Жижиг дунд бизнесүүд нь Монгол Улсын ДНБ-ий 25 орчим хувийг бүрдүүлж, үндэсний ажиллах хүчний талаас илүү хувийг ажлын байраар хангадаг байна. 

2016 оноос хойш АНУ-ын ОУХА-ийн дэмжлэгтэйгээр санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах зорилгоор 750 жижиг дунд бизнес эрхлэгчдийг банк санхүүгийн байгууллагуудад зуучлан холбож, тэдгээр бизнес эрхлэгчид нь 600 ажлын байрыг шинээр бий болгон хөрөнгө оруулалтаа 20 дахин нэмэгдүүлсэн үр дүнтэй ажилласан байна.   

Харин шинээр эхэлж буй BEST хөтөлбөрөөр дамжуулан АНУ-ын ОУХА нь жижиг дунд бизнес эрхлэгчдийг санхүүжилт авахад нь дэмжлэг үзүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах, зээл авах чадамжгүй бизнесүүдэд буцалтгүй санхүүжилт өгөх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудтай түншлэх замаар жижиг дунд бизнесийн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм. 

BEST хөтөлбөрийн төв нэгж нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъяан гүний гудамжинд байрлах The Down Town Building –ийн 501 тоот байрлаж байгаа бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, бусад сонирхогч талууд 7722-2210 утсаар холбогдох юмуу @BESTprogramMN гэсэн фэйсбүүк хуудас, @BESTprogram1 твиттер хаягнаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID) нь олон улсын хөгжил болон гамшгийн чиглэлээр тусламж үзүүлдэг АНУ-ын Засгийн газрын агентлаг юм. Монгол Улсад USAID нь Монгол улсын Засгийн газартай улс үндэстний хөгжил цэцэглэлтийн төлөө түншлэх замаар хамтран ажилладаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.usaid.gov/mongolia  болон infoph@usaid.gov хаягт хандан авна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
E-Mongolia, E-Business системээр УБЕГ-ын 129 үйлчилгээ цахимаар авах боломжтой 19 цаг 27 мин “И-Монгол академи” УТҮГ-ын алба хаагчдад “Тогтвортой хөгжлийн зорилго” сэдэвт сургалт зохион байгууллаа 19 цаг 29 мин И-Монгол академи” УТҮГ, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цахим шилжилтийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо 19 цаг 31 мин Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ 20 цаг 31 мин Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна 20 цаг 33 мин АНУ, Иран цөмийн хэлэлцээр байгуулах магадлал нэмэгдэж, газрын тосны үнэ огцом буурлаа 20 цаг 37 мин “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн хаврын номын баяр эхэллээ 20 цаг 38 мин Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх Канад-Монголын МЕРИТ төсөл Дундговьд дахин хэрэгжинэ 20 цаг 39 мин “Хасын Хүлэгүүд” 100 хувийн амжилтаар Азийн аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарлаа 20 цаг 40 мин “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх бүс нутаг, улс орнууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 20 цаг 41 мин “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барилаа 20 цаг 41 мин АНУ Орос-НАТО-гийн Зөвлөлийг сэргээх саналыг дэвшүүлжээ 20 цаг 42 мин China Aid: "Ногоон нуур" 1008 айлын цогцолбор хотхон ирэх сард эхний блокуудаа ашиглалтад өгнө 20 цаг 59 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголын хувийн хэвшлийн төлөөлөл амжилттай оролцлоо 23 цаг 34 мин Монгол Улс 2025 оны эхний дөрвөн сард 135 улстай худалдаа хийж, 7.8 тэрбум ам.долларын гадаад худалдаа эрхэлжээ 23 цаг 35 мин Монголын хөрөнгийн бирж Хятадын нүүрсний зах зээлийн чуулга уулзалтад оролцлоо 23 цаг 36 мин Б.Мөнгөнзул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ 23 цаг 38 мин Нийгмийн даатгалын сангийн бондын хүүгийн анхны орлого 13.3 тэрбум төгрөгт хүрлээ 23 цаг 39 мин 2025 оны эхний дөрвөн сард үнэт цаасны арилжаа буурсан ч гүйлгээний дүн өсөв 23 цаг 40 мин Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, шилжилт хөдөлгөөнийг судалж эхэллээ 23 цаг 42 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба...
Top