x

ЭТТ компанийн 1072 хувьцаанд 96 мянган төгрөгийн ноогдол ашиг тараана

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшиг иргэдэд ногдол ашиг тараах болсон талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар нар мэдээллээ. Тус компанйн  ТУЗ-ийн хуралдаанаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэрийг гаргасан байна. Тус компани 10 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа ногдол ашиг хуваарилж байсан удаагүй. 2018 онд тус компани 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 2019 оны эхээр компанийн ТУЗ анх удаа хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг тараах шийдвэр гаргасан ч Засгийн газар уг мөнгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулахаар шийдвэрлэсэн билээ.  

Үүний дараа буюу өнгөрөгч онд УИХ-ын өргөдлийн байнгын хорооноос ноогдол ашиг хуваарилах асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, компанийн 2019 оны цэвэр ашгаас ноогдол ашиг хуваарилах үүргийг Засгийн газарт өгсөн байдаг. 

Д.Сумьяабазар: Шинээр төрсөн 600 мянган хүүхдэд хувьцааны ноогдол ашиг хуваарилах боломжтой

Компани өнгөрөгч 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан. Тиймээс нэгж хувьцааны ногдол ашгийг 90 төгрөгөөр тооцож, 1,072 ширхэг хувьцаанд 96 мянган төгрөг хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Цаашдаа компанийн орлого нэмэгдсэн тохиолдолд ногдол ашиг ч нэмэгдэнэ гэдгийг Уул уурхайн сайд Д.Сумьяабазар хэлэв.

Мөн тэрээр 2014 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш шинээр төрсөн 600 мянга гаруй хүүхдэд хувьцаа эзэмшүүлэх, ногдол ашиг тараах бүрэн боломж бий гэв. Энэ асуудлыг Засгийн газарт танилцуулж, тухай бүрт нь мэдээлэл өгөх гэнэ.

Б.Ганхуяг: 580 мянган иргэн хувьцааны бүртгэлээ хийлгээгүй байна 

"Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг: 

-"Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олсон. Нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 670 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Компани 2016 оноос хойш ашигтай ажиллаж, их хэмжээний гадаад дотоод төлбөрийг барагдууллаа. 

Өнөөдрийн байдлаар Өнөөдрийн байдлаар 580 мянган иргэн хувьцааны бүртгэлээ хийлгээгүй байна. Голдуу хүүхдүүд, гадаадад амьдардаг иргэд бүртгүүлээгүй байна. Эдгээр иргэдийн бүртгэлийг хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл явуулна. Ногдол ашгаа авахын тулд иргэд бүртгүүлэх ёстой. Бид хувьцаа эзэмшигчдийн хурлыг дөрөвдүгээр сарын 17-ны үед төлөвлөж байгаа. Тус хуралд өнөөдрийн ТУЗ-ийн хурлын шийдвэрийг танилцуулснаар ногдол ашиг хуваарилах эрх нээгдэнэ. Ногдол ашгийг тавдугаар сараас олгож эхэлнэ. Ногдол ашиг авснаар таны эзэмшиж буй хувьцааны тоо буурахгүй гэв.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
E-Mongolia, E-Business системээр УБЕГ-ын 129 үйлчилгээ цахимаар авах боломжтой 20 цаг 3 мин “И-Монгол академи” УТҮГ-ын алба хаагчдад “Тогтвортой хөгжлийн зорилго” сэдэвт сургалт зохион байгууллаа 20 цаг 4 мин И-Монгол академи” УТҮГ, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цахим шилжилтийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо 20 цаг 7 мин Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ 21 цаг 7 мин Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна 21 цаг 9 мин АНУ, Иран цөмийн хэлэлцээр байгуулах магадлал нэмэгдэж, газрын тосны үнэ огцом буурлаа 21 цаг 12 мин “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн хаврын номын баяр эхэллээ 21 цаг 14 мин Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх Канад-Монголын МЕРИТ төсөл Дундговьд дахин хэрэгжинэ 21 цаг 15 мин “Хасын Хүлэгүүд” 100 хувийн амжилтаар Азийн аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарлаа 21 цаг 16 мин “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх бүс нутаг, улс орнууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 21 цаг 16 мин “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барилаа 21 цаг 17 мин АНУ Орос-НАТО-гийн Зөвлөлийг сэргээх саналыг дэвшүүлжээ 21 цаг 18 мин China Aid: "Ногоон нуур" 1008 айлын цогцолбор хотхон ирэх сард эхний блокуудаа ашиглалтад өгнө 21 цаг 35 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголын хувийн хэвшлийн төлөөлөл амжилттай оролцлоо Өчигдөр 12 цаг 42 мин Монгол Улс 2025 оны эхний дөрвөн сард 135 улстай худалдаа хийж, 7.8 тэрбум ам.долларын гадаад худалдаа эрхэлжээ Өчигдөр 12 цаг 41 мин Монголын хөрөнгийн бирж Хятадын нүүрсний зах зээлийн чуулга уулзалтад оролцлоо Өчигдөр 12 цаг 40 мин Б.Мөнгөнзул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ Өчигдөр 12 цаг 38 мин Нийгмийн даатгалын сангийн бондын хүүгийн анхны орлого 13.3 тэрбум төгрөгт хүрлээ Өчигдөр 12 цаг 37 мин 2025 оны эхний дөрвөн сард үнэт цаасны арилжаа буурсан ч гүйлгээний дүн өсөв Өчигдөр 12 цаг 36 мин Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, шилжилт хөдөлгөөнийг судалж эхэллээ Өчигдөр 12 цаг 34 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба...
Top