x

Коронавирусийн халдвараас шалтгаалж банк санхүүгийн байгууллагын хүүг зогсоох БОЛОМЖГҮЙ

Өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар цагаан сарын баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэж Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ зарласан билээ. 

Мөн энэ хүрээнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү хорио, цээрийн хугацаанд банкны хүү, зээлийг ТҮР ЗОГСООХ санал гаргаад байсан юм. 

Энэ нь боломжтой эсэх талаар Монголбанкны ахлах эдийн засагч Н.Батжингаас тодруулга авчээ. 

Н.Батжин: "Юуны өмнө банкны хүү гэж юуг ойлгох талаар ярья гэж бодож байна. Бид дэлгүүрээс ямар нэгэн бараа бүтээгдэхүүн авахдаа мөнгөө төлдөгтэй адил банкны хүү гэдэг бол хүний мөнгийг ашигласныхаа төлөө төлбөр төлж байгаа нэг хэлбэр. Тэгэхээр ямар ч бараа бүтээгдэхүүний үнийг төлөхгүйгээр авах боломж байхгүй. Тэгэхээр банк санхүүгийн байгууллагууд ашгийн төлөө ажилладаг компани. Тэгэхээр үйлчлүүлэгчид авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийг төлөхгүй байх юм бол алдагдалд орж тухайн компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. Банк санхүүгийн байгууллагууд ийм байдалд орсноор иргэд санхүүгийн зуучлалын үйлчилгээ авах боломжгүй болохоос гадна, зээл авах, хадгаламж байршуулах, мөнгөн шилжүүлэх хийх боломжгүй болно.

Тиймээс дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусийн халдвараас шалтгаалж банк санхүүгийн байгууллагын хүүг зогсоох боломжгүй. Гэхдээ Монгол Улсын хэмжээнд банк санхүүгийн байгууллагуудын хүү өндөр байгаа нь үнэн. Ялангуяа хадгаламжийн хүү, зээлийн хүү өндөр. Тийм ч учраас Монголбанкнаас холбогдох багууллагуудтай хамтран олон талын арга хэмжээ авч байна.

Тухайлбал, Зээлийн хүүг бууруулах старегийн баримт бичгийг хэрэгжүүлж байгаа. Хүү хэрхэн тогтдог вэ гэхээр бараа бүтээгдэхүүний үнэтэй адил эдийн засгийн зарчмаа дагадаг. Тухайлбал, эрэлт их тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах гэж байгаа хүн  эргэн төлөх чадвар нь эрсдэл өндөр байх тусам хүү нь өсдөг. 1990 онд манай улс зах зээлийн эдийн засаг руу шилжсэнээс хойш хүү өндөр болсон. Тухайн үед банкнуудын жилийн хүү 150 хувьд хүрсэн. Тэгэхээр банкнаас бусад байгууллагуудын бүр өндөр байсан.

Тухайн үед манай улсын эдийн засаг маш хүнд байдалд орсноос иргэд зээлээ төлж чадахгүй эрсдэл маш өссөн. Тиймээс эрсдлийн хэмжээ нь хүүг илэрхийлдэг. Монгол улсын эдийн засаг эрсдэлтэй түвшинд байгаа учраас гадаадын хөрөнгө оруулагчид, зээлийн хүүг тогтоож байгаа үндсэн үзүүлэлтүүд өндөр байна. Хадгаламж байршуулаад эргээд зээл олгодог учраас хадгаламжийн хүү өндөр байхаар зээлийн хүү өндөр байдаг. Мөн хүүг тогтооход инфляци чухал нөлөөтэй. Тухайлбал, хоёр хүн бие биедээ зээл өгөхдөө инфляцийн түвшин ямар байна гэдгийг харгалзан үздэг. Учир нь зээлсэн мөнгөө эргүүлэн авах үед миний мөнгө үнэ цэн алдах уу үгүй юу гэдгийг тооцно. Хэрэв инфляци буюу үнийн өсөлтөөс бага хүүтэй зээл өгвөл мөнгөө алдсантай ижил. Банкны хүү бол эдийн засгийн халууны шил гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүн бие нь өвдөхөөр халуурдагтай адил эдийн засагт асуудал үүсэхийн хэрээр банк санхүүүгийн байгууллагуудын хүү өсдөг. Сүүлийн үед тодорхой хэмжээгээр банкуудын хүү буурч байгаа. Гэхдээ огцом хүүг бууруулж болдоггүй. 

Одоогийн байдлаар 2018 оны нэгдүгээр сараас хойш зээлийн хүү гурван хувиар буурсан байна. Иргэд бодохдоо зээлийн хүүг захиргаадалтын аргаар тогтоох боломжгүй юу гэдэг. Ийм зүйл болвол үр дүн нь асар хор хөнөөлтэй.  Хүүг захиргаадалтын байдлаар шууд тогтоосноос үүдэн дэлхийн олон улс оронд жижиг дунд үйлдвэрүүд дампуурч, хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг банкууд үйл ажиллагаагаа хааж, санхүүгийн зуучлалын үйл  ажиллагаагаа зогсооход хүрч байсан. Энэ мэтчилэн олон эрсдэл байдаг учраас аль болох алсуур нь зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авах нь зүйтэй юм" гэсэн юм. 

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Diego zumerle (193.176.87.99)
    Зээлийн мөнгө хайж байгаа хүмүүс. Та бол бизнес эрхлэгч, хувийн хөрөнгө оруулагч эсвэл тухайн нөхцөл байдалд яаралтай санхүүжилт хэрэгтэй байгаа хүн юм. Онлайнаар мөнгө зээлэх боломж энд байна. Би танд 10.000€ -ээс 500.000€ ба 200.000.000€ хүртэлх зээлийг санал болгож байна. Энд миний имэйл байна : diegozumerle71@gmail.com
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.55.188.94)
    shulmaruud
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
  • Санал хүсэлт (66.181.161.55)
    1 сар хүү тэглэхээр дампуурахуу хэдэн зуун мянган хүнээс өчнөөн олон жил хүү тооцож авчаад ганцхан сар хүү чөлөөлж чадахгүй байна гдг муу л бн даа
    2020 оны 02 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
E-Mongolia, E-Business системээр УБЕГ-ын 129 үйлчилгээ цахимаар авах боломжтой 18 цаг 15 мин “И-Монгол академи” УТҮГ-ын алба хаагчдад “Тогтвортой хөгжлийн зорилго” сэдэвт сургалт зохион байгууллаа 18 цаг 16 мин И-Монгол академи” УТҮГ, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цахим шилжилтийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар боллоо 18 цаг 18 мин Өвөр гүнтийн 4.5 км авто замын шинэчлэлтийн ажил эхэллээ 19 цаг 19 мин Зарим голууд үерийн түвшинг даван үерлэж байна 19 цаг 20 мин АНУ, Иран цөмийн хэлэлцээр байгуулах магадлал нэмэгдэж, газрын тосны үнэ огцом буурлаа 19 цаг 24 мин “Илүү их уншъя” уриатай 37 дахь удаагийн хаврын номын баяр эхэллээ 19 цаг 25 мин Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх Канад-Монголын МЕРИТ төсөл Дундговьд дахин хэрэгжинэ 19 цаг 26 мин “Хасын Хүлэгүүд” 100 хувийн амжилтаар Азийн аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарлаа 19 цаг 27 мин “Дэлхийн шинэ дэг журмын зааг дээрх бүс нутаг, улс орнууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 19 цаг 28 мин “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг өргөн барилаа 19 цаг 29 мин АНУ Орос-НАТО-гийн Зөвлөлийг сэргээх саналыг дэвшүүлжээ 19 цаг 29 мин China Aid: "Ногоон нуур" 1008 айлын цогцолбор хотхон ирэх сард эхний блокуудаа ашиглалтад өгнө 19 цаг 46 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банкны жилийн уулзалтад Монголын хувийн хэвшлийн төлөөлөл амжилттай оролцлоо 22 цаг 21 мин Монгол Улс 2025 оны эхний дөрвөн сард 135 улстай худалдаа хийж, 7.8 тэрбум ам.долларын гадаад худалдаа эрхэлжээ 22 цаг 22 мин Монголын хөрөнгийн бирж Хятадын нүүрсний зах зээлийн чуулга уулзалтад оролцлоо 22 цаг 24 мин Б.Мөнгөнзул Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ 22 цаг 25 мин Нийгмийн даатгалын сангийн бондын хүүгийн анхны орлого 13.3 тэрбум төгрөгт хүрлээ 22 цаг 26 мин 2025 оны эхний дөрвөн сард үнэт цаасны арилжаа буурсан ч гүйлгээний дүн өсөв 22 цаг 27 мин Мазаалайд сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүж, шилжилт хөдөлгөөнийг судалж эхэллээ 22 цаг 30 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад ба...
Top